Бичлэгийн тоо 372

Солонгос-Япон хоёр Дугду арлыг тойрсон чимээгүй дайн дахин эхлээд байна. Солонгосын КориенАир компани шинээр нислэгт оруулах гэж буй онгоцоо туршин тус аралруу нислэг хийсэнд Японы тал дургүйцлээ илэрхийлэн төрийн албан хаагчдадаа Солонгосын агаарын тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх талаар албан ёсны тушаал болгон гаргажээ. Солонгосын засгийн газраас тушаалаа цуцлахыг шаардсан боловч ямар ч үйлдэл хийхгүй байна. Цаашид арлыг тойрсон дайн ширүүсэх төлөвтэй болжээ.

Солонгосын засгийн газараас 14ны өдөр холбогдох албаныхан  Японы засгийн газарт албан ёсны бичиг явуулж хүсэлт гаргасан боловч чимээгүй байна. Албан бичигт Японы засгийн газар ийм болчимгүй шийдвэр гаргасанд маш их харамсалтай байгаа бөгөөд даруй шийдвэрээ цуцлахыг хүсэж байна гэж оруулсан” “Ийм асуудал дахин давтахгүй байхыг онцгойлон хүсэх болно” гэжээ.Мөн ”Бид хангалттай хэлж анхааруулсан тэдний хэрхэн хандахыг хүлээж байна. Хэрвээ шийдвэрээ цуцлахгүй бол бид ч зүгээр байхгүй” гэж байдал хэр ноцтой буйг илэрхийллээ. Солонгос улсад суугаа элчин сайд Японы засгийн газарт цуцлах талаар хүсэлт гаргасан гэж мэдэгджээ.

Солонгосын засгийн газар онцгой хурал зарлан хуралдаж 18ны өдөр хүртэл цуцлахгүй бол бидний зүгээс ч тодорхой хэмжээний арга хэмжээ авч байр сууриа хатуу анхааруулах хэрэгтэй. “Цаашид бидний арал гэдэг ойлготыг төрүүлэхүйц алхам хийх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрчээ.

КориенАир компаниас “2 улс хоорондын асуудал учир манай компаниас оролцохыг хүсэхгүй байна. Улс хоорондоо зөвшилцөн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна”гэжээ.

Гэвч зуны ид аялалын үеэр ийм асуудал гарсан нь тус компаны хувьд маш их хохирол учирах учир асуудлыг хурдан шийдвэрлэхийг тэсэн ядан хүлээж буй нь ойлгомжтой.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4846522/5e0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청