Бичлэгийн тоо 372

Асахи телевизээс тус сувгийн нүүр царай болсон мэдээгээрээ дамжуулан Пигё хатан хаан КимЁнА-ын илтгэлийн хэсгээс буруу орчуулсандаа хүлцэл өчсөн мэдэгдэл хийлээ.

Өнгөрсөн 7сарын6ны өдөр 2018оны олимп зохион явуулах эрх олгох нэвтрүүлгийг шууд дамжуулан нэвтрүүлсэн бөгөөд КимЁнА-гийн илтгэлийг товчлон үзүүлсэн билээ. Товч хэсгийн нэгээхэн хэсэгт буруу орчуулга хийгдсэн тухай тайлбарлан хүлцэл өчсөн байна.

Зөв орчуулга нь "Өөрийн мөрөөдөл биелүүлэн олимпын аварга хэмээх цолыг авч бусдад урам зориг олгох боломжийг олгосон хүндэт олимпын хорооны гишүүд та бүхэнд талархалаа илэрхийлж байна” юм. Дахин хүлцэл өчиж байна. Гэж нэвтрүүлжээ.

Нэвтрүүлэгчийг уучлал хүсэх үед дэлгэцийн доод хэсэгт “7сарын 6ны өдөр нэвтрүүлсэн КиЁнА тамирчны илтгэлийн зөв орчуулга ”гэсэн тайлбар гарч байлаа.


КимЁнА нь  "Өөрийн мөрөөдөл биелүүлэн олимпын аварга хэмээх цолыг авч бусдад урам зориг олгох боломжийг олгосон хүндэт олимпын хорооны гишүүд та бүхэнд талархалаа илэрхийлж байна” гэж хэлсэн боловч Японы нэвтрүүлэгт “Миний мөрөөдлийг биелүүлэхэд тулд бусад орны нэр дэвшигч хотуудаас илүү Пёнгчаныг дэмжихийг хүсэж байна” гэж орчуулан цацжээ.

КимЁнА-г зөвхөн өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд дэмжиж өгөхийг хүсэж байна гэсэн ойлголт төрүүлэхүйц утгатай орчуулагдсан учир түүний фэнүүд нь хүсэлт гарган орчуулгыг засуулсан байна.

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4830606/2d3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청