Бичлэгийн тоо 372

ПЁНГЧАНГ-д 2018оны өвлийн олимп зохиогдохоор боллоо.

2010,2014онуудад Орос болон Канадад тус тус өвлийн олимп зохион явуулах эрхээ алдаж байсан бол 12жилийн турш хичээж ирсэн олимпоо зохиох эрхээ авч Солонгос даяар баярлаж байна.

Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууд та бид ч 2018оны өвлийн олимпыг үзэх боломжтой болло.

Өнгөрсөн 12жилийн турш Солонгос улсын ерөнхийлөгч болон олимпын эрх авах хорооны тэргүүлэгч Самсунг корпарацын тэргүүн ИГонХи нар нь Олимп зохион байгуулах эрх олгох комиссын гишүүн орнуудад айлчлах бүрдээ тодорхой хэмжээний санал дэвшүүлсээр ирсэн юм байна.

Мөн  өнгөрсөн өвлийн олимпд уран гулгалт болон бусад төрөлд идэвхтэй оролцон медалт байруудад шалгарсан. Олимпын хорооны дарга Пёнчанд айлчлан очиход ард иргэд нь зохион байгуулалттайгаар олимпыг өөрийн нутагт зохион явуулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, танилцуулгын үйл ажиллагаа, оролцсон гишүүдийн олон улс дахь нөлөө зэргээрээ маш өндөр санал авчээ.

Зохион явуулах эрхээ авсаны дараа ерөнхийлөгч ИМёнБаг "Энэ бол Солонгосын ард түмний ялалт" гэж хэлжээ. Сурталчилгааны ажилд оролцсон Пигё-и хатан хаан КимЁнА нулмис дуслуулан сэтгэлийн хөдлөлөө илэрхийллээ.

Дашрамд Азид өвлийн олимп зохиогдох болсон нь Японд 2удаа зохиогдсоны дараа буюу 3дахь удаа юм байна.

 

Энэ үйл явдлыг тэмдэглэн Пёнчанд янз бүрийн үйл ажиллагаа зохиогдох бөгөөд зарим газар 17-19цагийн хооронд үнэгүй Солонгос үхрийн мах "ХанҮ" бэлэглэх зэрэг ажиллагаа зохиогдох юм байна.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4806621/097/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청