Бичлэгийн тоо 372

2н2настай охиноо алсан Америк ээжийг гэмгүй гэсэн шүүхийн шийдвэр гарч Америкчууд эсэргүүцсэн, гайхширснаа илэрхийлэн социалнэт болон шүүхийн өмнө эсэргүүцлийн жагсаал хийжээ.

   Флорида мужын Орландогийн шүүх өнгөрөгч 5ны өдөр хуралдсан хурлаараа 2008онд 2настай охиноо алсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Кэйти Энсони гэгч 25настай бүсгүйн хэргийг хэлэлцэн 1-р зэргийн аллага биш гэсэн шийдвэрийг гаргалаа.

   Эмэгтэй  7хүн, эрэгтэй 5хүнээс бүрдсэн шүүгчид нь 5,6нд 2өдөр 11цагийн турш хэлэлцсэний эцэст 1-р зэргийн аллага гэж үзэх магадлалгүй гэсэн шийдвэр гаргажээ..

  Энэ хэрэг нь 2жил 7сарын турш хэлэлцэгдэн нийт Америкчуудын анхаарлыг татаад байсан бөгөөд шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлэн нэр төртэй жүжигчин, улс төрчид хувийн твитор болон фэйсбүүкд бичлэг оруулсан гэнэ.

Энсони нь 1-р зэргийн аллага гэсэн шийдвэр гарсан бол дээд хэмжээ авах байсан бол шийдвэр ийнхүү гарснаар шүүхийн дээд ялаас зайлсхийгээд зогсохгүй хамгийн ихдээ 1жил хүртэл ял авах магадлалтай болжээ.
  

   Тус хэрэг нь 2008оны 6сард Энсонигийн 2настай охин Кэйл алга болсноор эхлэсэн юм байна. 19настайдаа хүүхэд гарган ганцаараа өсгөх болсон Энсони охиноо алга болоод 1сар өнгөрсөн ч цагдаад мэдэгдэхгүй байсан бөгөөд түүний ээж цагдаад мэдэгдэж алга болсноос 6сарын дараа буюу 2008оны 12сарын 11ны өдөр цагдаагийнхан тэдний гэрийн хажуу дахь ой дотороос охины цогцсыг олсон юм байна.

  Задлан шинжилгээний үр дүнд хатуу хоолойнд цохигдон бөглөрч нас барсан болохыг тогтоожээ. Аман дээр нь зүрхэн хэлбэртэй стикер наалттай байжээ.

   Прокуророос “охин нь алга болчихоод байхад хайх ч үгүй, найз залуутайгаа уулзан, үдэшлэг хэсэн зугаацаж байсан зэргийг харгалзан эрх чөлөөтэй амьдрахын тулд охиноо алсан” гэж дүгнэжээ. Нөгөө талаас түүний өмгөөлөгчид охиныг гэрийнхээ бассейнд сэлж байгаад усны хоолой мөргөж ухаан алдан, усанд живж үхсэн гэж өмгөөлсөөр ирсэн юм байна.

  Шүүхийн шийдвэр гарсны дараа урлагийн нэр хүндтэй одууд ч өөрийн твитортоо “Энсоны гэмгүй гэж үү? Хэлэх ч үг алга” “Ийм шийдвэр гаргасанд үнэхээр ичиж байна” гэж бичсэн бөгөөд шүүхийн өмнө иргэд жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байна.

Ард түмэн хөөрхий охины өшөөг авахыг хүсэж байна хэмээн жагсагчид уурсаж байгаа гэнэ.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4802239/0b0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
배너신청
자생병원

배너신청