Бичлэгийн тоо 372

МИАТ компаны зуны нислэг хойшлогдох асуудал гарсаар байна. Нэмэлт нислэг хийхийг Солонгосын тал зөвшөөрөхгүй байгаагаас ийм асуудал гарч байгаа гэнэ.

ОМ301,302 нь хэвийн нисэх бөгөөд бусад 306 гэх мэт тоотой байвал таны нислэг хойшлох магадлалтай юм байна.

Инчон нисэх онгоцны буудалд буух онгоцны цаг гарч байдаг тул шалгаж үзээд явахыг хүсье.

http://www.airport.kr/airport/flightinfo/AFSD.jsp

 

Дашрамд нэмэлт нислэгийн эрхийг авахын тулд МИАТ-ын эрх бүхий төлөөлөгчид Солонгост ирсэн байгаа бөгөөд арай хариу нь гараагүй байна.

Тодруулбал МИАТ компаниас зөвшөөрөл авахаасаа өмнө нислэгийн билетыг зарсан юм байна.

Энэ тухайгаа хэрэглэгчид мэдэгдээгүй бөгөөд зөвшөөрөгдөөгүй суудал авсан хэрэглэгчид нь үндсэн нислэг болох ОМ301,302т хоосон суудал гарах, эсвэл Хятад, Японоор дамжин явах хамтран ажиллах гэрээ бүхий нислэгээр явж байгаа юм байна. Солонгосын нисэхийг хариуцах газрын зөвшөөрлийг авахгүйгээр билет зарснаар 2000гаруй хэрэглэгчид хохироод байгаа тухай Солонгосын хэвлэл мэдээллээр шуугиж байна.

Түүнчлэн МИАТ нь зөвхөн зун хэрэгтэй үедээ л нэмэлт нислэгийн зөвшөөрөл авч байсан бөгөөд энэ "жилээс эхлэн хувиарыг өөрчлөх боломжгүй учир нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгож чадахгүй" гэсэн Солонгосын анхааруулгыг үл тоомсорлон хэт олон билет зарсанаар Монголын иргэний агаарын тээврийн нэр хүнд унаад байна.

Мөн бусад нислэгийн компаныг бодвол харьцангүй өндөр үнэтэй гэнэ. 3цаг орчим нисдэг бусад нислэг 400мянган вон байхад МИАТ хамаагүй өндөр үнэтэй аж. Солонгосын сонины газараас удаа дараа утсаар мэдээлэл авахыг хүссэн боловч хариу өгсөнгүй гэж Ёнхаб ньюсд дурджээ.

  Аль аль нь алдаагаа засч зөв шийдвэр гарган хэрэглэгчидийг хохироохгүй байхыг хүсэж байна.

 

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4797448/004/trackback

profile

lyy

2011.07.06 11:18:55
*.9.29.234

niseh zobshoorloo absan geed bh yum. vnen yum bolobyy? bi ch bas  om306 gesen bilettei yah bolj bnaa

erka77737

2011.07.17 18:44:13
*.164.218.177

TVRVV JIL; MONGOL YAWAX GESEN TSGAAN SARIIN  BILET XAALTTAI GEED BDAGIIN BN LEE.BODWOL SHAGLAJ ZARDAGIIN YUM SHIG BN LEE

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
배너신청
자생병원

배너신청