Бичлэгийн тоо 372



Хойд Солонгосын нийслэл Пёнгянгд улсын тэргүүлэгч КимЖонгилыг доромжилон ханан дээр "
КимЖонгИл хүнийг өлсөөж алдаг дарангуйлагч" гэж бичсэн бичлэг олдож аюулаас хамгаалах алба, тагнуулын алба цочролд ороод байна гэж Дэйлли NK 29ны өдөр мэдээллээ.

Өнгөрсөн сард талийгаач КимИрСоны бунханы нэг хаалга алга болсон , энэ сарын 24ны өдөр Пёнгянг төмөр замын дээд сургуулийн хаалган дээр тэргүүлэгчийг гутаан доромжилсон бичлэг олдсон бөгөөд энэ удаа ч олон хүний явдаг замд ханан дээр бичжээ. Аюулаас хамгаалах албанаас түргэн авч, ард иргэдийн дунд ч амнаас ам дамжин хэдийн мэдэгджээ.

Ханан дээр 'ПакЖонХи·КимЖонгИл хоёулаа дарангуйлагч, ПакЖонХи нь улсыг хөгжүүлсэн дарангуйлагч, КимЖонгИл нь хүн өлсөөж алсан дарангуйлагч' гэж бичсэн байсан бөгөөд үсэг тус бүр B4(257X364mm)цаасны хэмжэээтэй том бичсэн ба улаан ханан дээр цагаан шохойгоор бичсэн болохоор нүдэнд тод харагдаж байсан гэжээ.

Хойд Солонгосын аюулаас хамгаалах алба бүхэлдээ хөдөлж Төмөр замын дээд сургуулийн оюутнууд болон хөдөөнөөс орж ирсэн хүн тус бүрийг нэг бүрчлэн байцааж байгаа бөгөөд нийслэлийн бүх иргэдийг хяналтанд оруулаад байгаа гэнэ.

Мөн хэрэгтэн зугтахаас сэргийлж галт тэрэгний билетийн борлуулалтыг зогсоожээ

Мэдээлэгчдийн хэлж буйгаар  "Хөдөө ч биш бүр нийслэл хотод олон нийтийн газар ийм хэрэг гарсан нь том цохилт болж байна. Ойрд цусаар шуурах байх” гэж мэдээлжээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4771874/92a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
배너신청
자생병원

배너신청