Бичлэгийн тоо 372

Бэйсболын тамирчин ИмСүХёг хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгругийн аминд оржээ?


Хөлбөмбөгийн лигийн тамирчин ШинЁнгРуг нь 5,8ны өдөр Чежү арал дахь хөлбөмбөгийн тэмцээний үеэр гэнэт зүрх нь зогсож ухаан алдсан байна. Хамт байсан эмч нар болон тамирчид анхан шатны тусламжийг сайн үзүүлэн тоглолтын талбайд бэлэн байдалд байсан түргэний тэргэнд суулган ухаан алдсанаас хойш 7минутын дотор эмнэлэгт хүргэсэн байна. Үнэхээр сурах бичгийн дагуу анхны тусламж үзүүлсэний хүчинд л амьд үлсэн байна.

Түүнийг амьд үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь талийгаач ИмСүХёг байж ч магад. Тэрээр бэйсболын лигийн тамирчин байсан бөгөөд 2000оны 4сарын 18ны өдөр тэмцээний үеэр мөн адил зүрх нь хаагдан ухаан алдаж унасан ба анхны тусламж үзүүлээгүйн улмаас 10жилийн турш хэвтэрт байж байгаад нас баржээ. Түүнээс хойш лигийн тоглолтын үеэр түргэний машин болон амьсгалын аппарат байлгахаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Түүнчлэн цаашид тамирчид дасгалжуулагч нарт хиймэл амьсгаа оруулах зэрэг анхан шатны тусламж үзүүлэх сургалт явуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан ярьж байна.

ШинЁнгРуг нь Солонгосын шигшээ багт тоглодог сайн тамирчдын нэг бөгөөд 24настай цэл залуу тамирчин юм байна. Ухаан орсныхоо дараа одоогоор аав ээж гэж хэлж,амьсгалын аппаратгүйгээр амьсгалах боломжтой болжээ.

Чежү багийн дасгалжуулагчийг эргэж ирэхэд тэрээр ямар ч үг дуугүй уйлж эргэн тойронд байсан хүмүүсийн элгийг эмтэлжээ.

Түүний аав ээж нь “ЁнРуг 5-р ангиасаа эхлэн тамирчны тосгонд амьдарч дасгал сургуулилт хийсэн бөгөөд анх удаа ийм урт хугацааны турш хүүтэйгээ хамт байж үзэж байна, миний хүүгийн хөл ийм нарийхан турьхан гэдгийг мэдээгүй” гэж хэлжээ.

Чежү багаас түүнийг эдгэтэл бүх зардлыг даана гэж амлажээ.

Дасгалжуулагч нь дахин граундан дээр гүйхийг нь заавал хармаар байна гэжээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4761470/155/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21253
배너신청
자생병원

배너신청