Бичлэгийн тоо 372

Авилгалд автсан FIFA

Уншсан 4504 vote 0 2011.06.24 11:01:20

Дэлхийн хөл бөмбөгийн холбоо(FIFA)ны дотоод хямралд ороод байгаа бөгөөд ерөнхийлөгч Жосеф Бллатер бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадалгүй огцорч магадгүй байна.

Хөлбөмбөгийн ертөнцөд болж буй үйл явдлыг тоймлон бичдэг сонин сэтгүүлүүдэд сэтгүүлч Роб Хьюс 21ний өдөрийн хэвлэлд

“Хагаралтай FIFA, хүнд байдалд орлоо” гэсэн гарчигтайгаар бичсэн бичлэгтээ ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дүүргэж чадахгүй болж ч магадгүй байдалд хүрээд байгаа тухай бичжээ.

Сүүлийн үед хөлбөмбөгийн холбооны гишүүд хээл хахуулийн хэрэгт удаа дараа холбогдон, өнгөрсөн жил удирдах зөвлөлийн 2гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол энэ жил 6гишүүн хээл хахууль авсан хэрэгт холбогдоод байна. Иймэрхүү бусармаг үйлдлээр FIFA-гийн нэр хүндийг унагаасан гишүүдийг оргцруулж нийтэд нь бүтцийн өөрчлөлтөд оруулан шинэ ерөнхийлөгч сонгох талаар бодох цаг нэгэнт болсон. Жозеф Бллатер ерөнхийлөгч ч тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой тухай сануулжээ.

Нэг талаас хэрвээ FIFA-д бүтэцийн өөрчлөлт оруулбал Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишел Платини FIFA ерөнхийлөгч болох хүчтэй өрсөлдөгчдийн нэг юм гэж дүгнэжээ. Мөн FIFA-гийн хүндэт гишүүн Солонгосын хөлбөмбөгийн холбооны дарга ЧонгМүнгЖүн-г ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх бүрэн эрхтэй гишүүдийн нэг юм гэжээ.
2018/2022оны ДАШТ зохион байгуулах орныг сонгоход ч лобби орсон гэж үзэж байгаа юм байна.

Юутай ч дэлхийн хөлбөмбөгийн фэнүүд аль орны хэн сонгогдохыг сонирхохоос илүү хэн нэг нь бутарч буй FIFA-г босгож өөрийн гэсэн байр суурьтай итгэл даахуйц FIFA болгож өгөхийг юун түрүүн хүсэж байна гэжээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4744203/dd3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
배너신청
자생병원

배너신청