Бичлэгийн тоо 372
Гэр бүл, хамтын амьдрал түвшин амгалан байна гэдэг нэг насны аз жаргал. Тиймдээ ч буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг биз. Гэр бүл салалт газар авсаар байгаа. Үүний цаад далд шалтгааныг мөнгө, секс хэмээн тодорхойлох нь олонтаа ч харилцаа гэдэг чухал зүйл байдгийг мартаж болохгүй.

Өөртөө дуртай бай
Өөртөө таалагддаггүй, өөртөө дургүй бол өрөөл бусад нь яаж чамд дуртай байх билээ. Хичнээн их ажилтай байсан ч өөртөө ганц цагийг зориулж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьдаг бол та өөрийгөө хайрладаг, өөртөө таалагддаг хүн гэсэн үг. Өөрийгөө хайхардаггүй бол энэ байдлаа өнөөдөр, яг одоо таслан зогсоо. Учир нь энэ нь ирээдүйд бий болох сөрөг үр дагаварын таатай хөрс болж өгдөг. Гоё сайхан зүйлд ухаангүй дурладаг нь хүн төрөлхтний төрөлх араншингуудын нэг билээ.

Сонголтоо сайн хий
Хэдийгээр өөртөө таалагддаг, сайн мэддэг хүмүүсийнхээ дунд байгаа ч яаран сонголт хийх нь тийм ч сайн зүйл биш. Хүнтэй сууна гэдэг нэг талаар сайхан ч нөгөө талаар өөртөө ачаалал нэмж байгаа хэрэг. Тиймээс тэрхүү ачааг хэмжээнээс нь илүү хүнд жинтэй байлгахгүйн тулд сонголтоо зөв хийх нь хамгаас чухал. Хуримаа хийхээсээ өмнө хангалтгай урт хугацааг хамтдаа өнгөрүүлэхийг зөвлөе. Тав биш 50-н жил нэг дээвэр доор амьдрах хүнээ сонгож байгаа гэдгээ битгий мартаарай.

Бие биедээ цаг гарга
Цаг хугацаатай өрсөж амьдрах болсон өнөөгийн нийгэмд хосууд бие биедээ цаг гаргах гэдэг төвөгтэй асуудлуудын нэг болчихоод байгаа гэж болно. Гэвч аль болох 2 биедээ, гэр бүлдээ цаг гаргаж байх нь бат бэх гэр бүлийн сайн хөрс болж өгдөг. Бие биеэ анзаарч, хайхраагүй өнгөрөөсөн тэр цаг мөч бүрээр та хоёр бие биеэсээ холдож байдаг гэдгийг санахад илүүдэхгүй Биз ээ.

Мэдрэмжтэй бай
Яг л анх дурлаж, хайрлалцаж байсан үеийн мэдрэмжээрээ бай. Хайртдаа бэлэг, сюрприз барьж, болзоонд урьж, хааяадаа лааны гэрэлд оройн хоол идэх зэргээр амьдралаа үргэлж шинэлэг байлга. Хариуд нь та хоёр үүнээс ч илүү их зүйлийг амьдралаас авах болно.

Ярилц
Илэн далангүй ярилцах нь аливаа асуудал хуримтлагдаж проблем бий болохоос урьдчилан сэргийлдэг, нэгэнт үүссэн асуудлыг ухаалагаар шийдэх боломж олгодог чухал зүйл. Юу хүсэж байгаа, яамаар байгаагаа бие биедээ илэн далангүй хэлж бай. Их энгийн юм шиг атлаа ихэнх нь өөрийн мэдэлгүй амьдрал дээр энэ алдааг гаргачихсан байдаг.

Сонс
Хүнийг сонсож чадна гэдэг бол урлаг хэмээн нэгэн ухаантан хэлсэн байдаг. Хайртыгаа хааяа ч гэсэн сонсож дотоод сэтгэлийг нь чагнаж чаддаг бол харилцаанд нэг их асуудал үүсээд байхгүй.
Итгэж бас үнэнч бай
Маш чухал зүйл. Бүх зүйл харилцан итгэлцэл дээр, урт хугацааны нөхөрлөл үнэнч байдалд тогтож байдаг гэвэл та эсэргүүцэхгүй биз ээ. Түр зуурын шохоорхолд хөтлөгдөн нэг насны ханиа гомдоож, үл ялих зүйлээс болж хардаж сэрдэх нь гэр бүлийн амьдралд бага багаар сэв суулгаж байдаг.

Тусалж дэмж
Хамтын амьдрал гэдэг хамтын хөдөлмөр юм. Нэг нь ажиллаж, нөгөө нь хэвтээд байвал юуных нь хамтын амьдрал байх билээ. Хэрвээ та түүний төлөө сэтгэл, хүч гаргадаг бол тэр ч гэсэн танд мөн л тийм байдлаар хандах болно. Үргэлж бие биедээ бие болоод сэтгэлийн тус дэм өгч байх нь гэр бүлд дулаан, итгэлтэй харьцааг бий болгодог.

Уйдна гэдгээ хүлээн зөвшөөр
Уйдалт бол бүх амьд амьтанд байдаг байгалийн араншин. Тиймээс хэзээ нэгэн цагт бие биенээсээ уйдна гэдгээ мэдэж, сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Нөгөө сайхан тэмүүлэл, гоо үзэмж нэг л өдөр сонин зүйл байхаа болих нь зөвхөн танайд бус бүх гэр бүлд тохиолддог асуудал. Харин энэ үеийг хэрхэн даван туулахаа бод. Хэсэг хугацаанд тусдаа байж үз. Хааяа идэр залуу насаа дурсаж ярилц. Байдлыг арай өөр, эерэг өнцгөөс нь харах гээд үз.

Хувийн орон зайгаа хадгал
Хэдийгээр эхнэр, нөхөр болно гэдэг нэг л хүн болж байгаа гэсэн үг гэдэг боловч эр, эм хоёр бие биенээ а,б-гүй мэддэг болчихвол амьдрал сонирхолгүй болчихно гэдгийг бас анхаарч байх хэрэгтэй. Бид хоёр эхнэр нөхөр гээд хамаг байдгаа хамж шимж яриад, аав ээж, ах дүүгийнхээ долоон булчирхайг тоочоод байх хэрэггүй. Эхнэр нөхөр хүмүүст ч гэсэн ярих, ярихгүй юм гэж байдаг. Балансыг нь барьж, тааруулж байх хамгаас чухал. Сонирхолтой, учир битүүлэг зүйл үргэлж хүний сэтгэлийг татаж байдаг шүү дээ. Та хоёрын хамтын амьдралд амжилт хүсье!

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4766069/5be/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
102 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
101 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
100 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
99 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
98 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
97 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
96 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
95 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
94 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
93 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
92 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
91 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
90 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4442
89 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
88 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
87 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
86 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
85 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
84 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
83 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4449
82 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
81 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
80 5настай террорист admin 2011-07-11 4564
79 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6230
78 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
77 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
76 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
75 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
74 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
73 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
72 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
71 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
70 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
69 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
68 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4403
67 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
» АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4421
65 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
64 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
63 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
62 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
61 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
60 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
59 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
58 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
배너신청
자생병원

배너신청