Бичлэгийн тоо 372
Дуучин Кэти Перригийн “Teenage Dream” цомгийн таван сингл “Биллборд Хот 100” жагсаалтыг тэргүүлэх болов. Кэтигийн “Last Friday Night” сингл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн алдартай “Биллборд Хот 100” жагсаалтыг тэргүүлж, 53 жилийн түүхтэй уг жагсаалтыг нэг цомгийн таван дуугаар тэргүүлсэн хоёр дахь дуучин болжээ. Урьд нь ийм амжилтыг Майкл Жексон тогтоож байжээ. Өнгөрсөн жилийн турш Кэти Перри Америкийн радио станцуудыг “California Gurls”, “Teenage Dream”, “Firework, E.T.”, “Last Friday Night” дуугаараа тэргүүлжээ. Одоо энэ дуучин дэлхийгээр аялан тоглож яваа бөгөөд концертын тасалбар нь аль хэдийн дууссан гэнэ.