Бичлэгийн тоо 372

Ажил гэдэг ихэнх хүмүүст цалин мөнгөнөөс гадна, бүр содон онцгой таашаалыг өгч байдаг. Өөрийн сонирхол, чадварт тохиросон ажилтай болсон хүмүүс ажил, хөдөлмөр гэдэг ямар их таашаал өгч чаддаггийг сайн мэднэ. Өөрийн авьяас сонирхлын дагуу ажилласнаар хүн боломж, бололцоогоо мэдэж, хэрэглэхийн сацуу нийгэмд тодорхой байр суурь эзлэн өөрийгөө хэн болох, юу чаддагийг бусдад харуулах боломжтой болдог. Ингээд ч зогсохгүй шинэ мэргэжил дадалтай болж, амьдралын өөр баялаг туршалагатай хүмүүстэй танилцан үзэл бодлоо танилцах боломж гардаг.

Гэвч нөгөө талаас ажил нь хэвэнд цутгачихсан мэт нэг хэвийн, уйтгартай байж бас болдог. Ийм ажилтай хүн хийх ёстой зүйлээ хийнэ гэхээс залхуу нь хүрч, улмаар мэргэжил болон албан тушаалын хувьд өсөх боломжгүй гэдгээ мэдэрч, боссдоо уурлаж суудаг. Магадгүй үүнээсээ болоод орой гэртээ уур, уцаартай хүн ирж гэрийнхээ ураа гаргадаг болж ч болох юм.

Иймд өөрийн сонирхол, зан төрх, авьяас, боломжинд тохирсон ажил олох нь их амьдралд хөл тавьж байгаа хүн болгоны хийх шаардлагатай болдог хамгийн хариуцлагатай шийдвэр байдаг.

Гэхдээ сэтгэлдээ таарсан, өсөх боломжтой ажилд орсноор бүх зүйл шийдэгдчихгүй. Үр өгөөжтэй, харилцан ойлголцсон ажлын харьцаа тогтоож, түүнээ алдалгүй явах нь дараагийн зорилт юм.

Ажлаас авах таашаал нь боссын удирдах стилээс гол төлөв шалтгаалдаг. Иймд тухайн хүний удирдлаган дор ямаршуу үр бүтээлтэй ажиллах боломжтой вэ? гэдэг чухал асуудал. Эсвэл бүр хүн өөрөө ямаршуу удирдагч болж чадах вэ? гэж болно. Ажлын харилцааны сэтгэл зүйн нь тухайн хүний удирдах чадвар нь янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн илэрч, удирдлагын янз бүрийн стилүүд нь байгууллагын амжилт, удирдагдаж байгаа хүмүүст хэрхэн нөлөөлдгийг судалдаг.

Үүнээс гадна хувийн зан чанар, боломж нь ажлаас тавигдаж байгаа шаардлагад хэрхэн нийцэж байгаа нь хүмүүсийн санааг зовоодог асуудал. Боломж нь огт өөр салбарт тохирохоор байж болох талтай.

Энэ асуудал буюу хүн томилогдсон албан тушаалдаа тохирохгүй байх нь хөдөлмөрийн үр бүтээмж муудах, хүний өөрийн ч тэр, ажил олгогчийн ч тэр сэтгэл бухимдахад хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан байдаг.

Ажил дээр өдөр тутам тулгардаг өөр нэг чухал асуудал нь сэтгэл зүйн стресс юм. Цөөн мэргэжлийн ажил л онцлогоосоо шалтгаалаад амь насанд аюултай онцгой нөхцөлд байдалтай өдөр болгон шахуу тулгардаг. Харин дийлэнх нь мэргэжил нь сэтгэл зүйн, сэтгэл хөдлөлийн гаралтай стресст оруулдаг.

Ажил ба ар гэрийн үүрэг хариуцлага хоорондын зөрчил, албан газар дээрх ажил хэт ачаалал, эсвэл сул зогсолт, үүрэг албан тушаал хоорондын зөрчилдөөн, үүрэг албан тушаалын тодорхойгүй байдал зэрэг нь стресст оруулдаг бусад шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл өдөр тутмын жижиг сажиг асуудлууд.Эдгээр нь тус тусдаа давж гарч болох стресс байж болох юм. Гэвч стресс нь хуримтлагддаг болохоор ар араасаа дараалсан олон жижиг асуудлууд нь сэтгэл зүйд маш хүнд дарамт болдог.

Ажил дээр стресс оруулдаг олон шалтгаан байдаг бол бие махбодь нь удаан хугацааны туршид биеийн болон сэтгэл санаа нь байнга дээд цэгтээ хүртэл ачаалладаг гэсэн үг. Ийм нөхцөлд ялихгүй зүйлээс гэнэт тэсэрч уурлах, бие махбодийн хямрал, сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй эмгэг нэг их удалгүй гарч ирэх гарцаагүй.

Гэхдээ ажил хийдэг хүн болгон байнгын стресст байдаг гэвэл ташаарал болно. Зарим нь бухимдаад, дэлбэрчихгээд байхад, зарим нь хийх ёстой зүйлээ тайван хийгээд явж байдаг. Энд хэргийн гол нь хүн бүр өөртөө, удирдлагадаа, нэг зиндаатай хүмүүстээн,доод албан тушаалтнууддаа, хийх ёстой ажилдаа янз бүрээр ханддагт байгаа юм. Өөдрөг үзэлтэй хүмүүс нь стресс, түүний үр дагаварыг хавьгүй хялбар давж гардаг. Үүнээс гадна өөрийн хүч боломжийг бодитойгоор тодорхойлж, хүндрэл бэрхшээлд ухаалаг байрнаас хандаж сурснаар ажилтай холбоотой хамгийн хүнд асуудал хүртэл хүнд өөрийгөө үнэлэх, өөрөөр бахархах боломж болж өгдөг.

Мөн хэзээ юу хийхээ өөрөө шийдэх боломж, өндөр мэргэшил, хараат бус байдал, өөртөө итгэх итгэл, өөрийн хүч боломжийн мэдрэмж, дотны хүмүүсийн дэмжлэг зэрэг нь стрессийн үр нөлөөг буруулдаг хүчин зүйлс юм.

Иймд ажлын харилцааны сэтгэл зүй нь хүмүүст хувийн онцлог, чадвар болон дадлыг зөв тогтоох, эдгээрийг хэрэглэх хамгийн зохистой салбарыг хайхад туслахаас гадна үр дүн багатай ажил гүйцэтгэх хэв маягийг өөрчлөхөд ихээхэн нэмэр болдог.

Өөрийн боломж, хязгаарыг бодитоор үнэлснээр ажил үүргээ амжилттай биелүүлж албан тушаал өсөх боломжтой болно. Удирдлага болон хамт олонтойгоо зөв харьцаа тогтоон шаардлагатай үед "зай авч" сурснаар бусдын тоглоомны золиос болох, мэдлэг, цаг хугацаагаа бусдад ашиглуулах боломжгүй болгоно. Бухимдлыг арилглах сэтгэл зүйн аргуудад суралцаснаар сэтгэл санаа өөдрөг болж, сэтгэл зүйн болон биеийн ядаргаанд орох эрсдлийг багасган ажлын стрессийн эсрэг дархлаатай болгодог.

Эх сурвалж: blog.gogo.mn

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4908499/079/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21253
147 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4625
146 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4732
145 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4521
144 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5644
143 “Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга admin 2011-09-02 6934
142 Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1] admin 2011-09-01 9274
141 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4595
140 Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө admin 2011-08-31 4433
139 Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна admin 2011-08-31 4423
138 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5266
137 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5138
136 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4974
135 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
134 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
133 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
132 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
131 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
130 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
129 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
128 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
127 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
126 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
125 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
124 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
123 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
122 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
121 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
120 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
119 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
118 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
117 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
116 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
115 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
114 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
113 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
112 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
111 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
110 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
» Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
108 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
107 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
106 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
105 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
104 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
103 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
배너신청
자생병원

배너신청