Бичлэгийн тоо 372

Өмнийн говийн шаргал элсэн доорх хар алтнаасаа  монголчууд  бид   хэдий  хэмжээний хувь хишиг хүртэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.  Иргэн бүр Таван толгойн хувьцаа эзэмшиж, саятан болно гэсэн мөрөөдөл хоёр сая долоон зуун мянган иргэний мөрөөдөл биш ганц хоёрхон хүний писхийн хагартлаа баяжих сонирхлоос өчүүхэн байна. Тэр хүн бол Ажнайн гэсэн тодотголтой Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн юм. Цагтаа УИХ-ын гишүүн байсан энэ хүний “Тавантолгой транс” ХК-ийн хувьцааны нэг бүр нь 990.000 төгрөг болсон гээд бодохоор ямар их хөрөнгө гэдэг нь ойлгомжтой 1990-ээд оны сүүлээр асар их нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоос асар их ашиг олох гарцыг харж орон нутгийн өмчтэй хамтарсан “Тавантолгой транс” компанийг байгуулжээ. Анх жижиг “Тавантолгой”-н 51 хувийг нутгийн иргэдийн өмч гэж үзэж үлдсэн 49 хувийг Д.Бат-Эрдэнэ эзэмшихээр байгуулсан гэдэг. Улмаар орон нутгийн өмчийн 51 хувийн 50 мянга гаруй хувьцаа 60 гаруй хүнд шилжиж нэг ёсны “Тавантолгой” хувьцаат компани бий болжээ. Нөгөө талд нь цөөнх хувьцааг эзэмшдэг Д.Бат-Эрдэнэ зогсч байж. Тэрээр 1999 онд дээрх нөхдүүдийн 7979 ширхэг хувьцааг худалдан авч компанийн ТУЗ-ын дарга болжээ. Гэтэл одоо хувьцаагаа луйвардуулсан гэх хүмүүс түүнийг хууль бус аргаар хувиа өсгөсөн гэж үзэж байгаа юм билээ.
Жижиг тавантолгойн нүүрс хятад руу маш хядхан үнээр гардаг. Тэгэхээр Тавантолгойд монголчууд биш хятадлууд тоглож байна. "Цон Лун", "Зун гу мин", "Фенда Тун Ли", "Сүн Фан", "Мон порд", "Пүшин Мон", "Пүшин говь" зэрэг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай 20 орчим компани нүүрс зөөдөг ажээ. Эдгээр компаниудад нүүүрс гаргах эрх олгодог нүүрсний ченжийн сүлжээ бий. БНХАУ нүүрсний хэрэг¬лээгээр дэлхийд эхний гуравт ордог ажээ.
 “Тавантолгой транс” компани ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй. Том тавантолгойсоо илүү хувьцааны үнэ нь өндөр байга энэ компани монголын нүүрсний үнийг унагаж буй буруутан. Д.Бат-Эрдэнэд энэ уурхайн мөнгө зүгээр л сул урсан орж ирдэг учраас эх орныхоо үнэт баялгийн үнэ хүргэх бодол алга. Одоогоор энэ хүний татварт төлсөн мөнгө хэдий хэр байдаг нь ил биш. нэг ч төгрөг төлөөгүй гэх яриа ч бий. Ямартай ч АПУ, MCS зэрэг томоохон компаниуд шиг улсдаа их хэмжээний татварын орлого оруулдаггүй. Тэд бол үйлдвэрлэл явуулж, хийсэн зүйлийнхээ борлуулалтын ашгаар татвараа төлдөг. Харин Тавантолгой транс бол газрынхаа баялгыг хятадууд руу ухаж зөөчихөөд хөлжиж байгаа компани.
Энэ хүн бас их шуналтай хүн юм. Шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ. Том тавантолгойг сонгон шалгаруулалт зарлан гадаад дотоодын хэнд ашиглах эрхийг нь нээлттэй зарлах үеэр Монгол-999 нэгдэл байгуулан бас өөрөө авахыг санаархсан. Хөрс хуулалтын ажил бусад уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага. Тиймээс Монголын ямар ч компани хүрздээд ухаад авахад дэлхийд танигдсан акул компанийн туршлага, хөрөнгө оруулалт хэрэггүй. Үүнийг ч “Ажнай” Бат-Эрдэнэ “Монгол- 999” гэх компани дор нэгтгэсэн эрээвэр хураавар компаниудаа Тавантолгой төсөлд оролцуулж, ялах боломжтой гэдгээр тайлбарлаж байсан.
Гэтэл жижиг Тавантолгойг ийнхүү хүрздэж ашигласаар Хятадын эрчим хүчний нөөцийг хамгийн хямдаар нийлүүлэгч бэлтгэл бааз болголоо. Өнөөдөр нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй гадна, дотнын хөрөнгө оруулалттай компаниуд яг түүн шиг ийм менежментээр нүүрсээ ухаж, зөөж байгаа. Энэ бол уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний компанийн туршлага, чадвар биш.
Тов тавантолгойд эзэн суух санаа түүнд бас ийн төржээ. Монголчууд уул уурхайн баялгаа өөрсдөө эзэмших ёстой гэдэг нь бол байж болох зүйл. Харин ийм нэрээр халхавч хийн Хятадуудад хямдхан зөөх нь гадныханд ашиглуулахаас долоо магадгүй долоон зуу, долоон мянга дахин дор зүйл юм.
 “Ажнай“-н Д.Бат-Эрдэнэ одоо Өмнөговь аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхийн сэтэртэй. Энэ нь тус аймгийн Засаг дарга түүний харцаар хүүхэлдэй шиг хөдөлдөг гэсэн үг. Өмнөговьчуудад бэлэн мөнгийг сая саяар нь тарааж чадахаар бэлжиж чадсан энэ хүн УИХ-д сонгогдох магадлал өндөр. Ийм аргаар УИХ-д сонгогчдын саналыг луйвардан гарсан улстөрчид ямар их гай дагуулж байгааг монголчууд мэдэрч байгаа.
Д.Бат-Эрдэнэ шиг хүн төрд гарвал хууль журмыг хэрхэн өөрийнхөө санаснаар гарган өөрөө баяжихыг үзүүлээд өгөх байлгүй.

С.Чинбат
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5183635/3c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
192 20.30настангууд Пак Вон Сүн-г сонгосон 10 шалтгаан admin 2011-10-27 4980
191 Линдсей Лоханы аав хүчингийн хэргээр баривчлагджээ admin 2011-10-27 4421
190 Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ admin 2011-10-24 4731
189 Туркэд газар хөдөлж, 500-1000аад хүн амиа алдлаа admin 2011-10-24 4461
188 Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч admin 2011-10-24 4621
187 Японд нэг гэр бүлийн 4 хүн цаазаар авах ял сонсжээ [1] admin 2011-10-19 5856
186 ГАЙХАМШИГТ ШОХОЙН УРЛАГ admin 2011-10-19 4417
185 1секундын дараа.... admin 2011-10-19 4622
184 Цагаан хэрэм нуржээ admin 2011-10-17 5775
183 Америкийн хамгийн азтай хотоор Сан-Диего нэрлэгдлээ admin 2011-10-17 4332
182 Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ admin 2011-10-17 4340
181 Насанд хүрснийхээ ойгоор нас баржээ. admin 2011-10-13 4973
180 ОРОН ОРНЫ ГЭРЛЭН ДОХИО. admin 2011-10-13 4833
179 Гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж бас л.. замхрах вий admin 2011-10-10 5166
178 Хятад тарвас химийн бордоо ийм л аймаар даа [1] admin 2011-10-10 5150
177 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
176 Харвардын сургууль номер нэг байхаа больжээ admin 2011-10-07 4524
175 Apple-г үүсгэн байгуулагч - Стив Жобс таалал төгслөө admin 2011-10-06 5224
» Нэг ч төгрөгийн татвар төлөөгүй тэрбумтан зөвхөн монголд байдаг admin 2011-10-04 4853
173 Чулуун хутгаар хүний махыг идсэн байх admin 2011-10-04 4581
172 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
171 Ямар ч шалтгаангүйгээр зоджээ admin 2011-09-29 4473
170 Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй admin 2011-09-28 4491
169 150мянган долларын үнэтэй жинсэн өмд admin 2011-09-28 4687
168 "Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1] admin 2011-09-27 4699
167 ПакШиЁн 11сарын 19нд хуримаа хийнэ admin 2011-09-27 4374
166 AUE : Авана автын ослоор нас барлаа. admin 2011-09-27 4371
165 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
164 УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш admin 2011-09-26 4738
163 Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан admin 2011-09-22 4885
162 КАРА хамтлаг- будаггүй зураг "Хэн нь хэн бэ?" admin 2011-09-22 5229
161 Итгэмээргүй нүүр будалтын техник admin 2011-09-22 5773
160 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
159 “Хүн төрөлхтний гоо бүсгүй” Роналдиньод татгалзжээ admin 2011-09-21 4339
158 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
157 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
156 Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд admin 2011-09-15 4921
155 Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ admin 2011-09-15 5428
154 Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно admin 2011-09-15 4934
153 Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив admin 2011-09-08 4894
152 Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй хэмээн торгуулжээ [1] admin 2011-09-08 4867
151 Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай admin 2011-09-07 4753
150 13инч бэлхүүстэй загвар өмсөгч admin 2011-09-07 5172
149 Өвөрхангайд анхны цас орлоо admin 2011-09-06 4446
148 Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй admin 2011-09-06 4486
배너신청
자생병원

배너신청