Бичлэгийн тоо 372


 “Хэнтийн гурван тэнэг” гэж нутгийн шог хэлц үг бий. Жалга довны үзэлсэг манайхан аймаг бүрт нэр хоч оноон түүгээрээ бие биеэ егөөдөх нь элбэг. Баабар нэг удаа “Хэнтийн гурван тэнэг” гэсэн нийтлэл бичиж байв.

“Урьд нэгэн тээврийн жо­лооч Дорнодод шата­­хуун хvргэчихээд буцаж явжээ. Хээр замаас холгvй боодог хийгээд сууж байгаа гурван эртэй халз таарч. Гэдэс нь хонхолзож явсан жолооч бөөн баяр хөөр болон буув.

Тарваганы боодог гал дээр шаргалтаад бэлэн болжээ. Харин нөгөө гурав боодогтоо хvрч ядаад нэг л янзгvй, жолоочийг гал руу урив. Жо­лооч хутгаа гарган тарвагыг огтолтол урдаас нь буудан сvйд болов. Мань гурав ерөө­сөө боодог хийж vзээгvй, ганц тарвага алсныгаа гэдэс дот­рыг нь гаргасангvй хэдэн улайдсан чулуу бөгсөөр нь чихчихээд халуун нурман дээр тавьж орхисон юмсанж. Vvнээ янзлаад идэх гэхээр айгаад бие рvvгээ чихээд сууж байтал жолооч ирсэн аж. Тарваганы гэдэс дотор, ха­луун шөлөнд будагдан тv­лэгдсэн жолооч:

-Газар газрын тэнэгvvд ганц ганцаараа явдагсан, Хэнтийн тэнэгvvд хэлхэлдээд гурваараа явдаг хэрэг vv гээд машиндаа суун оджээ” гэж эхэлдэг нийтлэлийг Хэнтий аймгийн хэн нэгэнд зориулж егөөдөн бичжээ.

Нийтлэл гарсны маргааш нь УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Би тэнэг биш” гэж ярилцлага өгөв. Одоогоор нутагтаа амьдарч байгаа 70 мянган Хэнтийчүүд, болон Улаанбаатарт ажиллаж байгаа олон мянган Хэнтий аймгийн гаралтай иргэдээс хамгийн түрүүнд “Би тэнэг биш” гэж хэлсэн хүн бол алдарт аварга бөх, гишүүн. Уг нь Баабар түүнийг тэнэг гэж онцлоогүй л дээ.

Хулгайч өөрөө хулгай хийчихээд “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг шиг л юм болж. Тэгэхээр эрхэм гишүүн, аварга маань өөрийгөө тэнэг юм биш байгаа гэж бодож явдаг байх нь.

Хэнтийчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон. Эхний дөрвөн жил мань хүн хаана, юу хийж суугаагаа мэдрэх гэж суусаар юу ч хийсэнгүй өнгөрчээ. 2004-2008 онд УИХ-ын “хөгжлийн бэрхшээлтэй” гишүүнээр тодорч байв. Учир нь тэрээр монгол улсын хамгийн их хэл амтай хүмүүсийн дунд 1460 хоног чимээгүй суусан юм.

Бөх моринд дуртай ард түмэн УИХ-ын гишүүний суудлыг шагнал гэж ойлгон нутгаасаа гарсан ганц аваргаа мөн л дахин төрийн түшээ болгосон. Монгол бөхийн түүхэнд нэгэн цагт од болон гялалзаж явсан түүнийг тамирчид болон монгол бөхөө дээдэлдэг ард түмэн УИХ-ын гишүүний суудалд хадагдахад дуртай байгаагүй ч спортын хөгжилд хувь нэмэр оруулах хууль санаачлах байх гэж харж байв. Монгол бөхийн өнөөгийн байдал даваа, цолны наймаа, найраа гээд л цэгцлэх асуудал их бий. Харамсалтай нь мань хүн биеийн тамир спортынхонд зориулсан ганц ч хуулийн төсөл санаачилсангүй найман жил болжээ.

Аварга бөхтэй адилхан бас нэг бөх УИХ-д бий. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга самбо, жүдогийн дэлхийн хэмжээний бөх хүн. Тэрээр самбо бөхийн найман удаагийн аварга, Самбо бөхийн  дэлхийн аварга, дэлхийн цомын аварга хүн. Б.Бат-Эрдэнэ аваргатай адилхан бөх хүн улс төрд хийсэн бүтээснээрээ өнгөлж, шилдэг улс төрчдийг хэдийнэ манлайлах болсон. Улстөрчдийн рейтинг тогтоох судалгаанд Х.Баттулга эхний гуравт бичигддэг бол мань аваргын нэр сураггүй. Х.Баттулга сайдын удирдаж буй яамны ажил үйлс бусдыгаа манлайлан хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд ил харагдаж олны талархлыг хүлээж байгаа бол аварга бөхийн хийсэл зүйл гэж нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл алга. Ганц санаачилсан хууль нь ажил болох нь байтугай хэл амны бай болж, хэл ам хэрүүл тэмцлээс өөр үр дүн авчирсангүй.

Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-ын гишүүн болсноосоо хойш зургаан жил бодож бодож ганцхан хууль санаачлан батлуулсан. Ганц санаачилсан хууль нь ганц тэнэг ганцддаггүй гэдгийг үлгэр болж, хууль хуулиудын дотроос хэрэгждэггүй ганц хууль болон “ад үзэгдэж”  байна.

Энэ нь “ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” хууль юм.

Бас хамгийн урт орооцолдсон нэртэй хууль учраас цаашид “урт нэртэй хууль” гээд нэрлэчихье.

Уг нь мань хүний гол, усны эхийг сүйтгэхгүй, бохирдуулахгүй байя гэдэг санаа нь зөв боловч, хэрэгжих боломжгүй “муйхар” зүйл болжээ. Анх энэ хуулийн үйлчлэлд хамаарах 392 тусгай зөвшөөрлийг цуцлахаар Ашигт малтмалын газраас нэрсийг нь гаргасан боловч энэ нь “ямар нэгэн үл мэдэгдэх, зөвхөн АМГ-ын дарга Д.Батхуяг л мэдэх” шалтгаанаар хасагдсаар 254 болж цөөрсөн. Эдгээр ордуудын 90 хувь нь алтны шороонд орд. Хоёрхон хуудас хуулийн 4-ийн 6-д Ашигт малтмалын хуулийн 56-гийн 1-ийн 3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох бөгөөд холбогдох журмаар Засгийн газар зохицуулна гэж заасан.

Засгийн газрын үнэлгээгээр 511 тэрбум төгрөгийг эдгээр уул уурхайн компаниудад нөхөн олговор болгон олгохоор тогтжээ. Компаниуд харин энэ мөнгийг хувааж чимээгүйхэн сална гэдэг юу л бол. Алтжин хатагтайн Бөмбөгөр зах шатахад хүмүүс нөхөн олговроо хэд дахин нэмж байлаа даа. Тэгээд ч алтны шороон ордын тусгай зөвшөөрөл нь лангууны түрээслэгчидтэй харьцуулахад улс төрийнхны халаасны хүмүүс, хамаатан садангуудаас бүрдсэн хүмүүсийн өмч.

Уг нь энэ мөнгөөр манай улсын бүх сум суурингийн талд нь шинэ сургууль, эсвэл цэцэрлэг барих мөнгө юм.

 

Урт нэртэй хууль 2009 оны хаврын чуулган завсарлах үеэр хэрүүлтэй, хараалтай батлагдсан. Батлагдсанаас хойш хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд нэг ч уурхайг голын эхээс хөөсөнгүй. Хөөх ч аргагүй юм. Ашигт малтмал олборлох, эрэх хайх гэдэг их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бизнес юм. Дурын нэг хүн хүрз бариад шороо малтахтай зүйрлэж болохгүй. Уул уурхайн тоног төхөөрөмж өндөр үнэтэй. Үйлдвэрлэл явуулахын тулд ихэнх аж ахуйн нэгж банкнаас их хэмжээний өндөр хүүтэй зээл авсан байдаг. Олон хүн цалинжуулан ажиллуулдаг. Ингэж өөрийгөө зовоож байхаар улсаас бэлэн нөхөн олговроо авчих нь уурхайн эздэд “аманд нь орсон шар тос” юм. Харин олон мянган ажилчид нь “лааз өшиглөх” болно.

Урт нэртэй хуулийг санаачлагчид их амархнаар төсөөлжээ. Амьдралаас тасарчихсан.

Голын эх дээр лиценз авсан уурхайнуудыг шууд л хөөчихнө, тэгээд л байгал эх, нутаг ус минь онгон дагшин төрхөө хадгалан үлдэж, сонгогчид минь миний ачийг үеийн үед мартахгүй гэж их л гэнэн тэнэг тооцсон. Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлож байсан “Эрэл” компани олборлолтоо зогсоогоод явахад яалаа. Үлдсэн шороон дээр нь хэдэн жилийн турш хэдэн арван мянган нинжа бужигнаж, булсан газрыг буцааж ухан “сарны гадаргуу” болгосон. Одоо хууль ,журмын дагуу тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа 254 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход дараа нь юу болох нь тодорхой. 365 сумын иргэдийн ажилтайгаасаа ажилгүй нь их. Тэдний арми “нинжа” болохоор бэлэн жагсаж байгаа. Буу шийдэмтэй харуул хамгаалалтынхан дийлдэггүй тэднийг төр дийлэх үү. Өлссөн, ядарсан иргэд хичнээн урт нэртэй ямар ч хуульд захирагдахгүй. Мөнгө цагаан нүд улаан шүү дээ.

Гиннесийн номонд орох гээд барилдаж байгаа аварга маань ийм л хууль сэтгэн санаачилсан байна. Уг нь спортын хүн өөрийн салбартаа ойрхон хууль санаачилвал өөрт нь төдийгүй олон хүнд хэрэг болох байв. Нийтийн биеийн тамирын салбар доройтсоноос хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөл ихэссэн.

 

Нэр уснаас нь хальт харахад байгаль, экилогод хэрэгтэй мэт боловч, үнэхээр л хэрэгжихийн аргагүй тэнэгдүү хууль ажээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалах хууль эрх зүйн орчныг арай өөрөөр бүрдүүлж болох олон хувилбар бий. Шинээр тусгай зөвшөөрөл олгохыг хориглоод одоогийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад нөхөн сэргээлт хийх хатуу заалт бүхий чанга хууль санаачилж болох л байсан. Мэдэхгүй юмаараа оролдож ийм бантан хутгах нь наадмынхаа торгон ногоон дэвжээн дээр дөрвөн цаг барилдан ард түмнээ залхааж байснаасаа долоон дор юм байна шүү, аварга аа.



Б.Жонон
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5151967/757/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
192 20.30настангууд Пак Вон Сүн-г сонгосон 10 шалтгаан admin 2011-10-27 4980
191 Линдсей Лоханы аав хүчингийн хэргээр баривчлагджээ admin 2011-10-27 4421
190 Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ admin 2011-10-24 4731
189 Туркэд газар хөдөлж, 500-1000аад хүн амиа алдлаа admin 2011-10-24 4461
188 Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч admin 2011-10-24 4621
187 Японд нэг гэр бүлийн 4 хүн цаазаар авах ял сонсжээ [1] admin 2011-10-19 5856
186 ГАЙХАМШИГТ ШОХОЙН УРЛАГ admin 2011-10-19 4417
185 1секундын дараа.... admin 2011-10-19 4622
184 Цагаан хэрэм нуржээ admin 2011-10-17 5775
183 Америкийн хамгийн азтай хотоор Сан-Диего нэрлэгдлээ admin 2011-10-17 4332
182 Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ admin 2011-10-17 4340
181 Насанд хүрснийхээ ойгоор нас баржээ. admin 2011-10-13 4973
180 ОРОН ОРНЫ ГЭРЛЭН ДОХИО. admin 2011-10-13 4833
179 Гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж бас л.. замхрах вий admin 2011-10-10 5166
178 Хятад тарвас химийн бордоо ийм л аймаар даа [1] admin 2011-10-10 5150
177 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
176 Харвардын сургууль номер нэг байхаа больжээ admin 2011-10-07 4524
175 Apple-г үүсгэн байгуулагч - Стив Жобс таалал төгслөө admin 2011-10-06 5224
174 Нэг ч төгрөгийн татвар төлөөгүй тэрбумтан зөвхөн монголд байдаг admin 2011-10-04 4853
173 Чулуун хутгаар хүний махыг идсэн байх admin 2011-10-04 4581
172 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
171 Ямар ч шалтгаангүйгээр зоджээ admin 2011-09-29 4473
170 Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй admin 2011-09-28 4491
169 150мянган долларын үнэтэй жинсэн өмд admin 2011-09-28 4687
168 "Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1] admin 2011-09-27 4699
167 ПакШиЁн 11сарын 19нд хуримаа хийнэ admin 2011-09-27 4374
166 AUE : Авана автын ослоор нас барлаа. admin 2011-09-27 4371
165 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
» УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш admin 2011-09-26 4738
163 Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан admin 2011-09-22 4885
162 КАРА хамтлаг- будаггүй зураг "Хэн нь хэн бэ?" admin 2011-09-22 5229
161 Итгэмээргүй нүүр будалтын техник admin 2011-09-22 5773
160 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
159 “Хүн төрөлхтний гоо бүсгүй” Роналдиньод татгалзжээ admin 2011-09-21 4339
158 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
157 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
156 Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд admin 2011-09-15 4921
155 Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ admin 2011-09-15 5428
154 Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно admin 2011-09-15 4934
153 Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив admin 2011-09-08 4894
152 Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй хэмээн торгуулжээ [1] admin 2011-09-08 4867
151 Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай admin 2011-09-07 4753
150 13инч бэлхүүстэй загвар өмсөгч admin 2011-09-07 5172
149 Өвөрхангайд анхны цас орлоо admin 2011-09-06 4446
148 Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй admin 2011-09-06 4486
배너신청
자생병원

배너신청