Бичлэгийн тоо 372

 

 
Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ
Сүүлийн жилүүдэд төсвийн байгууллагуудад ажиллах гэсэн хүсэлтэй хүмүүс олон болжээ. Ямар нэгэн аргаар төрийн албаны шалгалт өгчихөөд хаа ч хамаагүй төрийн байгууллагад шургалахыг хүснэ. Энэ нь их бага ч хамаагүй баталгаатай цалинтай гэж үзэж байгаагийнх.

Өнөөдрийн багш эмч нарын цалингаа нэмүүлэх гэж жагсаад байгаа чинь ийм учиртай юм шүү дээ. Цалингаа ахиухан нэмүүлчихвэл авах нь баталгаатай гэж боддог нь зөв. Тэгвэл татвар төлөгч хувийн хэвшлийнхэн цалингаа нэмүүлнэ гэж жагсаж болохоор доо. Юманд учир их байна. Мөнгө гэдгийг цалинд өгөх гэж үйлдвэрлээд байдаггүй байлтай.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар гэдэг их айл ирэх жилээс улсад төсөв бүрдүүлэхээргүй болж байна. Тэгэхээр татвар төлөгчдийнхөө мөнгийг нийслэл өөрөө зарцуулна. Нийслэлийн цалингаа нэмүүлэх гэсэн жагсагчид үүнийг олоод харчихаж. Татвар төлөгчдийн мөнгөөр зөвхөн өндөр настны тэтгэвэр, төрийн албаныханы цалин нэмэж байх естой юм шиг ойлгож болмооргүй.

Өнөөдөр улсын хэмжээнд төрийн албанд 160 мянган хүн ажиллаж байна. Нийслэлийн өдөр тутмын ажлыг зохион байгуулдаг Хангарьд ордонд 800 гаруй төрийн албан хаагч ажилладаг. Дүүргүүдэд мөн л зохих хэмжээний төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Төрийн байгууллагуудын бүтэц улам данхайгаад төсвийн мөнгийг үрсэн илүү орон тoo их байна гэж шүүмжлэх хүн байдаг. Бодоод байхад үнэхээр тийм тал байна аа.

Үүний нэг жишээ нь Улаанбаатарт УМХЕГ гэж том байгууллага бий. Түүний дагуул НМХГ, түүний дүү дүүргүүдийн МХГ гэж байх юм. Нийслэлийн Нийгмийн даатгалын, Татварын, Эрүүл мэндийн, Боловсролын газрууд, Газрын албад, дүүргүүдэд мөн адил ийнхүү давхардсан олон байгууллагууд байна. Одоохондоо хороодод алга. Шинэ зууны хөгжил цахим шуудан, интернет гээд бүх юмыг хөнгөвчлөөд өгчихсөн учир комьпютер байхад бүх ажил  бүтэж байна. Тэгсэн хэр нь бүтэц орон тоо нь нэмэгдээд байдаг.

Манай улсад төрийн албан хаагчдийн тоо улам нэмэгдэх төлөвтэй. Тэгэхээр татвар төлөгчдийн нуруун дээр улам их ачаалал нэмэгдэх нь. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд гэж олон хэлтэс газрууд бий. Авто замын газар, Нийтийн тээврийн газар гээд энэ хоёр газрын бүтэц том байж болохоор. Зам барилга хяналтын хэлтэс, Зам ашиглалт, хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс гэж байх жишээтэй. Үнэхээр нэгтгэчихэж болохоор давхардсан олон орон тоо бий гэж ярьдаг нь үнэний ортой аж.

Ийнхүү улсад нийлүүлэхээргүй болсон нийслэлийн төсөв хотын хөгжилд зориулагдах нь лавтай. Иймийн тулд нийслэлийн дархлагдсан албадын давхардсан олон орон тоог цомхотгох хэрэгтэй болжээ.

Н.Лхагва
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5528827/363/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청