Бичлэгийн тоо 372
"Солонгост уулзсан хүмүүст Хойд Солонгосын тухай үнэн байдлыг яриад байхад итгэхгүй хүмүүсийг хараад маш их давчддаг."

Өнгөрсөн 2008оны 6сард гол гатлан Хойд Солонгосоос оргож Хятад болон Лаос, Тайландаар дамжин Өмнөд Солонгост ирсэн 50настай КимХэСүг 23ны өдөрЖеневт ярилцлага өглөө. Тэрээр "Өлсгөлөн өлөн зэлмүүн амьдрахын зовлонг үзээгүй хүн бол хэзээ ч тэр зовлонг төсөөлөхгүй" хэмээн улс төрийн хэрэгтнүүдийн цөллөгөнд өнгөрүүлсэн 28жилийн амьдрал болон амь насаа дэнчин тавин байж гол гатлан оргосон тухайгаа ярьжээ.

КимХэСүг нь царайг нь ч хараагүй өвөөгийнхөө эсэргүү байсан гэсэн шалтгаанаар Хойд Солонгосоос 70гаруй км зайд орших 18дугаар цөллөгөнд 13-41нас хүртэл амьдарсан гэв. 1890ээд оны үед төрж хэдийн нас барсан өвөөгөөсөө болж өнөөг хүртэл 2эмэгтэй 1эрэгтэй дүү нь цөллөгдөн амьдарч байна. Үнэхээр хүний санаанд багтамгүй хэрэг бус уу? гээд уруул нь өмөлзлөө.

Тэрээр цөллөгөнд амьдарч байхдаа эмээ минь вандуйн төрлийн үрийг нунтаглан 30 хувааж өдөр бүр зэрлэг өвстэй хольж буцалган өгдөг байсан бөгөөд түүгээр амь зогоон амьдарсан гэжээ. Маш их гэдэс нь өлсөөд цэргүүдийн ногоо будаанаас  хулгайлах гэж яваад баригдан олон нийтийн нүдэн дээр цээрлэл хүртэж байгаа хүмүүсийг бага наснаасаа эхлэн өдөр бүр харж өссөн гэнэ. 

"Хүнсний зүйл хулгайлан, харуул хяналтынхантай маргалдвал шууд бууддаг бөгөөд харуулынхантай маргалдан үхсэн хүмүүс ч зөндөө" гэжээ.
10жилийн турш 30гаруй туулай, 7 нохой тэжээж өсгөн намын ажилтан харуул хамгаалалтын удирдлагад хахууль болгон өгсөний үр дүнд цөллөгөөс гарсан. Гэвч насаараа тэнд амьдарсан болохоор хэчнээн суллагдсан ч орох оронгүй болохоор айлын хашааг нөмөрлөн гялгар уутаар бороо цас халхлан амьдардаг байсан тухайгаа яриад нулимс цийлэгэнүүллээ.

Цөллөгөнд нөхөр болон 1эрэгтэй дүүгээ алдсан бөгөөд гарсныхаа дараа 2003онд охин хүү хоёроо үерт алджээ. Түүнээс хойш хойд Солонгост амьдрахгүй гэж шийдэн 2005онд Хятад руу оргосон гэжээ.

Хятадад ажил хийж байтал захирал нь хойд Солонгосоос гахай худалдан авч ир гэж даалгасны дагуу явж байгаад 2007онд баригдан 6сарын турш хоригдож байгаад оргож, нуугдаж байгаад 3сарын дараа дахин гол гатлан Хятад руу оргожээ.

16наснаасаа эхлэн 30нас хүртэл уул уурхайн ажил хийсэнээс уушиг муутай болсон бөгөөд Хятадруу оргох үед юм ярихдаа хүртэл амьсгааддаг байсан. Харин Өмнөд Солонгост ирсэнээс хойш арай гайгүй болсон. Мөн идэж уух зүйл сайжираад ирэхээр амьтан гуужиж байгаа юм шиг хүний арьс ч гуужиж шинэ арьс гарч ирдэг юм билээ гэж хэлээд инээлээ.
Ким ХэСүг нь Женевт Хойд Солонгосын иргэдийн холбоо болон ОУ-ын хүний эрхийг хамгаалах байгууллага холбоодын нэгдсэн хуралд оролцон Хойд Солонгосын үнэн амьдрал түүнчлэн улс төрийн гэмт хэрэгтны цөллөг болон хорих ангийн тухай гэрч болон илтгэл тавьжээ. Тэрээр хорих ангийн байршил харуул хамгаалалтын тухай гараар схемчлэн зурж үзүүлсэн байна.
Америк, Канад, Япон зэрэг улсуудад очин үнэ амьдралын тухай танилцуулах ажил хийж байгаа бөгөөд хүмүүс итгэж ядсан царайгаар түүнийг ширтэж буйг мэдэрдэг гэжээ. Цаашид амьд явах хугацаандаа Хойд Солонгосын дарангуйллын тухай Дэлхий нийтэд таниулах болно гэдгээ тэрээр итгэл дүүрэн хэлжээ.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5474409/b02/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
배너신청
자생병원

배너신청