Бичлэгийн тоо 372

 

Спортын төв ордон, Улсын Драмын Эрдмийн Театр, Нийслэлийн "Хангарьд" ордны гадаах нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллаад нэг жилийн нүүр үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд орлого, зарлагын тооцоо хийж үзэхэд нийт орлого нь ашиглалтын зардлаа нөхөж чадахааргүй болсон учраас тухайн журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Шинэ журмаар төлбөртэй зогсоолын үнэ болон цагийн хувиар нь өөрчлөгдсөн байна. Төлбөртэй зогсоолд өмнө нь машинаа тавихдаа 200 төгрөг төлдөг байсан бол одоо 30 минут машин тавихад 500 төгрөг, нэг цаг тавьбал 1000 төгрөг, хоёроос дээш цагаар зогсохыг хориглоно гэсэн өөрчлөлтийг нэмж оруулсныг НИТХ-ын дарга Т.Билэгт баталсан байна. Мөн цагийн хувиараар өдөр бүр 24 цагийн ажиллагаатай төлбөртэй зогсоол ажиллахаар болжээ. Тээврийн хэрэгсэл зогсоолын төлбөрийг төлж, бүтэн өдөржингөө тэндээ байлгах биш, зогсоол байнга сэлгэгдэж байна гэсэн үг аж. Эдгээр зогсоолуудад зөвшөөрөгдсөн хэмжээнээс цагаа хэтрүүлэн тээврийн хэрэгслээ зогсоолд тавьсан бол цаг тутамд 3000 төгрөгийн торгууль ногдуулахаар болжээ.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5421442/c75/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청