Бичлэгийн тоо 372
   -Нэр төр, эх орноо доромжилсон монголчуудын тоо нэмэгдсээр…- “Дэлхийн халуун цэг” гэхээр манайхны толгойд Афганистан, Ирак, Ливи санаанд ордог.

Тэгвэл Швед улсын иргэд халуун цэгийн тоонд манай улсыг оруулж тооцдог гэнэ. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг. Тэгвэл цэцэглэн хөгжих гараан дээрээ дэгэж дэрвэж байгаа гэх Монгол Улсаас 7000 гаруй иргэн Скандинавын хойг руу дурвэсэн байх юм. Гадаад улс оронд цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог.

Гэтэл Цагаачлалын албаны шаардаад байгаа тэр аллага хядлага дайн самуун нь Монголд байхгүй учир ёстой “эр хүний 13 мэх” гэгчийг хэрэглэдэг байжээ. Л.Гүндалай гишүүнийг онгоцны буудал дээр баривчилж байгаа видео бичлэг, тухайн үед гарсан өдөр тутмын сонинуудыг материалдаа хавсаргаад гишүүний “хамаатан”, “улс төрийн хамтрагч” болж олон хүн цагаачилсан явдал үүнийг гэрчилнэ.

Энэ үеэс Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарангуйллын эхний шинж тэмдэг илэрч байгаа юм байна гэсэн ойлголтыг барууны орнууд олж авсан. Гэтэл “Долдугаар сарын 1″-ний хар үйл явдал цагаачлах хүсэлтэй иргэдийн нарыг нь гаргасан гэж хэлж болно. Шведийн цагаачлалын албанд “Долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж Монголд аллага, хүчирхийлэл одоо болтол үргэлжилсээр байгаа гэсэн ойлголт төрүүлэх материалууд очсоор байгаа.

Энэ бүх худал хуурмаг мэдээллүүд хулгай хийж, худал хэлдэг цөөн тооны монголчуудаас болж эх орны маань нэр хүнд гадаад ертөнцөд унасаар байна. Сүүлийн 10 жилд Шведэд цагаачилсан иргэдийн өсөлтөөрөө манай улс эхний гуравт жагсчээ. Манай улсаас Шведэд цагаачилсан иргэдийн тоо 10 жилийн дотор 2028 хувиар нэмэгдсэн байна. Иргэний дайнтай Бурунди, үнэхээр хавчигдан зовж байгаа нь үнэн Газын зурвас л манайхаас илүү гарчээ. Энэ үзүүлэлтээр эхний 10-т жагссан улсыг дор харуулав /хаалтад сүүлийн 10 жилд өссөн хувь/.

1. Бурунди (+3031%)
2. Газын зурвас (+2542%)
3. Монгол (+2028%)
4. Узбекистан (+1439%)
5. Камерун (+1165%)
6. Киргизстан (+1115%)
7. Мьянмар (+1022%)
8. Азербайжан (+1015%)
9. Литва (+758%)
10. Төв Африкийн БНУ (+627%)

Манай төр засгийн удирдлагууд гадны өндөр хөгжилтэй улс орнуудад айлчлахдаа эх орноо цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгуулахыг хэрэндээ хичээж байгаа харагддаг. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын цагаачлалын албанд ирж байгаа мэдээлэл огт өөрийг хэлж байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хар бараан мэдээллүүдийг цацдаг байдал арилаагүй хэвээр, үүнд цагаачид нэрмээс болж байгаагийн гол шалтгаан нь улс оронд баялгийн хуваарилалт жигд бус байгаад оршиж байна.

“Эдийн засгийн” гэж нэрлэгдсэн цагаачлалын давалгаа дэлхий даяар өрнөж байгаа, үүнийг хэн ч зогсоох аргагүй. Гэхдээ Монгол Улс энэ давалгаанд хэтэрхий их савлаад байна уу гэж санагдана. Албан бус тоогоор 200 шахам монголчууд харь оронд түр, бүр амьдрахаар явсан гэсэн тоо баримт байна. БНСУ-д 31, АНУ-д 20, Германд 7000, ОХУ-д 6000, БНЧУ-д 4500 орчим Монгол Улсын иргэд оршин сууж байгаа аж. Японд зорчихоор жилд 5000 монгол хун виз мэдүүлдгээс 4000-ынх нь хэрэг бүтдэг аж.

Манай улсын хилээр орж ирэх гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр саяас давсан бол байнга оршин суугч иргэдийн тоо 30 мянгад дөхжээ. Өөрөөр хэлбэл, эх орноо орхин гарах монгол хүний тоо орж ирж байгаа гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. Энэ графикаар цааш 10 жил явахад л Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн тоо 100.000-аас давж, түр хугацаагаар зорчих гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын тоотой дүйх байдал харагдаж байгаа юм. Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх зорилго тавьсан болохоор ийм байдал гарцаагүй болно.

Харин эх орноо орхин цагаачлах иргэдийн тоо хүн амын өсөлтөөсөө давна. Том аюул шүү. Өндөр хөгжилтэй оронд очсон хүн гэр бүлийнхнийгээ татахыг хичээдэг. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм.Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд баялгийн хуваарилалтыг шударга болгож, иргэдийн цагаачлах хүслийг багасгах, “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-д буй Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхтэй гэсэн заалтад өөрчлөлт оруулах, цагаач монголчуудаа эргүүлэн татах ажлыг бодлогоор хэрэгжүүлэх зайлшгүй шаарддага гарч байгаа юм.

Гэхдээ энэ асуудалд хуульд гар хүрэхгүй талаас нь хандаж, үлдсэн хоёр ажлыг нэн даруй эхлүүлэхгүй бол оройтох гээд байна.УИХ “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа хяналтын талаар нэлээд дэвшил гаргаж чадсан. Харамсалтай нь гадаад улс орнуудыг чиглэх монголчуудын урсгалыг хязгаарлах талаар дорвитой ажил хийлгүй өнөөдрийг хүрлээ. Гишүүдийн санаачилга энэ тал дээр маш сул байна. Уг нь энэ асууддыг дараагийн парламентад даатгаж үлдээмээргүй л байгаа юм даа.

Х.Батсайхан “Монголын мэдээ”
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5585105/b84/trackback

SK telekom

2012.03.30 14:59:55
*.206.12.36

SK ,LG,KT internet урамшуулалтай холбож өгнө 02-423-8005

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 20375
237 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5103
236 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10065
» Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7587
234 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 5960
233 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6267
232 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 5919
231 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9586
230 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5464
229 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8840
228 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6153
227 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7444
226 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4367
225 Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй admin 2011-12-07 5864
224 Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ admin 2011-12-06 5149
223 Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5462
222 Тархины тураал- Кимүра Аяако admin 2011-12-01 5708
221 Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ admin 2011-11-29 5857
220 БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1] admin 2011-11-29 6190
219 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4644
218 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5513
217 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 4937
216 "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 4981
215 Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5321
214 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4719
213 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5071
212 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5265
211 Автобусан дотор... admin 2011-11-16 5347
210 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4706
209 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4585
208 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5032
207 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4824
206 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4480
205 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5024
204 Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ admin 2011-11-08 4290
203 Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ admin 2011-11-08 4785
202 Хайраа илчлэх арга admin 2011-11-08 6501
201 Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남' admin 2011-11-07 4763
200 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4662
199 Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1] admin 2011-11-04 5897
198 Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4] admin 2011-11-04 7148
197 10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг admin 2011-11-02 5876
196 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5427
195 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4225
194 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5437
193 Сонирхолтой Энэтхэг математик [1] admin 2011-11-01 6190
배너신청
자생병원

배너신청