Бичлэгийн тоо 372

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануйн голын гүүрнээс Халзан бүргэдэй уул хүртэлх 59.9 км, Хануйн гүүрнээс Их тамир сум хоорондох 37.6 км, Хархориныг Цэцэрлэг хоттой холбосон 29.9 км хатуу хучилттай замыг ашиглалтад хүлээж авлаа.

Энэ замууд нь гуравдугаар ангиллын долоон метр өргөн хучилт бүхий хоногт 2500 машин зорчин өнгөрөх хүчин чадалтай, ус гаргах гүүр хоолой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийсэн орчин үеийн технологиор барьсан аж. Замын нээлтийн үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ жил ашиглалтад орох ёстой замаас хэд километр нь ашиглалтад оров?
-Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш ажил нь явж байгаа 3000 гаруй км зам бий. Харин энэ жилийн хувьд 1100-1200 км замыг ашиглалтад оруулна. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн зам юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо. Цаашид үргэлжлүүлэн баруун аймгуудыг холбоно. Засгийн газар байгуулагдсны дараа 2010 онд бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан юм. Үүнийхээ дагуу ажиллаж байна. Харин өмнө нь Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажлыг хийж байсан. Үүний үргэлжлэл гэж ойлгож болох юм.

-Үнийн өсөлт маш их хэмжээгээр гарсан шүү дээ. Үүнээс болж замын компаниудын чадамж муудаж, тавьж буй замын ажил удааширч байна гэж замчид ярьдаг?

-Үнийн зөрүү асар их гарч байна. Ирэх онд хот хоорондын замын өртөгийг нэг км-ыг нь 420-460 сая төгрөгөөр тооцож байгаа. Харин 2007, 2008 онд нэг км замын өртөг 120-140 сая төгрөгийн өртөгтэй байсан. Замын өртөг өсөөд байгаагийн учир нь зам тавьж буй бүтээгдэхүүний 80-90 хувийг импортоор авдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бүх л түүхий эд гадаадаас хараат байдаг. Тэгэхээр үнийн өсөлтийг үндсээр нь цэгцэлж барахгүй. Харин замын битум, цемент. арматур зэргийг дотооддоо үйлдвэрлэж байж үнийн өсөлтийг төсөөлөх боломжтой болно. Гэхдээ замчид хүнд үеийг давж гарч чадлаа. Тиймээс одоо үнийн зөрүүний дутуу мөнгийг улсын төсөвт тусгаж өгөх ёстой. Одоогийн байдлаар нийт 35 тэрбум төгрөгийн 14.5 тэрбумыг өгсөн. Харин үлдэгдэл мөнгийг улсын төсөвт тусгаж чадахгүй л явна.

-Хөрөнгө мөнгө дутуугаас болоод замаа стандартын дагуу барьж чадахгүй байна гэдэг. Цаашид яах ёстой юм бэ?

-Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирлээ. Үүний нэг нь уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой юм. Уул уурхайд 50-60 тонн, бүр 100-120 тоннын даацтай машинууд явж байна. Үүнээс гадна машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ингээд бодохоор хуучны замын стандартыг мөрдөж болохгүй болоод байгаа юм. Бидний хувьд Засгийн газраас үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулж, хот хоорондын зам, хот доторх зам, уурхайн зам, уурхайгаас хил рүү чиглэсэн зам гэсэн энэ стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.

-Ирэх жил аль аймгуудыг хатуу хучилттай замаар холбох вэ?
-Ирэх жилийн хувьд Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн 107 км замыг ашиглалтад оруулна. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулах болно.

Ц.Энхцэцэг
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5466996/1c6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
237 Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй admin 2011-12-07 5918
236 Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ admin 2011-11-29 5917
235 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
234 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
233 Японд нэг гэр бүлийн 4 хүн цаазаар авах ял сонсжээ [1] admin 2011-10-19 5855
232 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
231 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5788
230 Цагаан хэрэм нуржээ admin 2011-10-17 5775
229 Итгэмээргүй нүүр будалтын техник admin 2011-09-22 5773
228 Тархины тураал- Кимүра Аяако admin 2011-12-01 5772
227 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
226 Солонгосын анхны төлбөргүй сургууль бий боллоо file [2] admin 2011-06-16 5724
225 2 амьдралтай аав, худлаа ярьдаг ээж file [3] admin 2011-06-15 5712
224 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5686
223 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5683
222 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5660
221 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5644
220 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
219 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5572
218 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
217 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5543
216 Германы цус сорогч admin 2011-06-28 5531
215 Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5523
214 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5516
213 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу Levi`s 2014-03-26 5504
212 Та халууны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? file admin 2011-06-17 5497
211 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5496
210 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа Levi`s 2014-03-26 5494
209 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5485
208 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5468
207 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5455
206 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5453
205 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ Levi`s 2014-05-16 5427
204 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв Newstogs 2014-02-15 5426
203 Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ admin 2011-09-15 5426
202 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ Levi`s 2014-02-13 5425
201 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
200 Хоолноос татгалзсаны үр дүн- Английн эгч дүүсийн харамсалт амьдрал file [1] admin 2011-06-17 5413
199 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
198 Автобусан дотор... admin 2011-11-16 5404
197 Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5385
196 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5322
195 Дэлхийн хамгийн огцом эргэлтэт "галзуу хулгана" тоглоом file admin 2011-06-17 5319
194 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
193 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5266
배너신청
자생병원

배너신청