Бичлэгийн тоо 372

 

Цахим үнэмлэхийг ирэх сарын 26-наас олгож эхэлнэ
Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн оны долоодугаар сараас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 1-ний байдлаар 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98 хувь буюу 1 925 772 иргэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагджээ.

Энэхүү шинэчилсэн бүртгэл нь иргэдийг цахим үнэмлэхээр хангах ажлын үндсэн бэлтгэл болсон бөгөөд иргэдийн цахим мэдээллийн сан үүсээд байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлж байгаа юм.

Тодруулбал, тус газраас 2010 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг  шинэчлэн бүртгэж, иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -ийн болон иргэний дижитал зургийн  санг үүсгэн ''Иргэний үнэмлэх'' олгох мэдээллийн дэд бүтэц, суурийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа учраас ийнхүү иргэний цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө олгохоор шийдсэн байна.

Мөн УБЕГ Монгол улсын 2.7 сая иргэний 15 483 773 архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд иргэний цахим үнэмлэх олгох боломжтой болсон гэж үзэж байна.

“Цахим иргэний үнэмлэхийн загвар, нууцлал, тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын энэ сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, батлаад байна.

Цахим үнэмлэхний загвар, нууцлалыг танилцуулбал:





Энэхүү цахим үнэмлэхийг ирэх сарын 26-ны өдрөөс 2012 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор УБЕГ төлөвлөжээ.

Цахим мэдээлэл бүхий Иргэний үнэмлэхийг иргэнд олгосноор дараах үр дүнд хүрнэ гэж холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа юм. Үүнд:

• Төрийн үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэнэ;
• Бүртгэл, мэдээллийн үнэн бодит сан бий болон мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүү арилна;
• Цахим Засгийн газрын үндсэн цөм систем буюу цогц бүртгэл, мэдээллийн систем бий болно;
• Иргэний мэдээллийг агуулсан цахим ой санамж бүхий иргэний үнэмлэх нь мэдээллийн системд нэвтрэх түлхүүр болно гэж үзэж байна.

Эхний ээлжинд тус үнэмлэхэнд тухайн иргэний дараах мэдээллүүд багтах юм байна.



Одоогийн байдлаар иргэний бүртгэлийн мэдээллийн санг ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГИХАЭА, ҮТЕГ, байнгын ажиллагаатай хилийн 25 боомт, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газар, есөн дүүргийн иргэний бүртгэлийн тасаг зэрэг 61 нэгж холбогдон VPN /Virtual Private Network/ сүлжээгээр холбогдон харилцан мэдээлэл солилцон ажиллаж байгаа юм байна.

Цаашид иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэхийн бэлтгэл ажлын үр дүнд бий болсон бүртгэлийн үнэн бодит мэдээллийн санд суурилсан бүртгэлийн мэдээллийг бусад төрийн байгууллага, иргэд байгууллага ашиглаж болох дундын өгөгдлийн системийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Энэхүү дундын өгөгдлийн системийн  үндсэн мэдээлэл нь Улсын бүртгэлийн мэдээлэл байх бөгөөд энэ санд нийгмийн даатгал, татвар, халамж гэх мэт бусад төрийн байгууллага холбогдон мэдээлэл оруулж тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээлэл солилцох боломжтой болох гэнэ.

Б.Тэлмэн
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5466896/f1e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
237 Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй admin 2011-12-07 5918
236 Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ admin 2011-11-29 5918
235 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
234 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
233 Японд нэг гэр бүлийн 4 хүн цаазаар авах ял сонсжээ [1] admin 2011-10-19 5856
232 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
231 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5789
230 Цагаан хэрэм нуржээ admin 2011-10-17 5775
229 Итгэмээргүй нүүр будалтын техник admin 2011-09-22 5773
228 Тархины тураал- Кимүра Аяако admin 2011-12-01 5772
227 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
226 Солонгосын анхны төлбөргүй сургууль бий боллоо file [2] admin 2011-06-16 5724
225 2 амьдралтай аав, худлаа ярьдаг ээж file [3] admin 2011-06-15 5713
224 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5686
223 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5686
222 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5660
221 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5644
220 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
219 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5572
218 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
217 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5547
216 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
215 Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5523
214 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5516
213 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу Levi`s 2014-03-26 5507
212 Та халууны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? file admin 2011-06-17 5497
211 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа Levi`s 2014-03-26 5496
210 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5496
209 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5485
208 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5468
207 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5455
206 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5453
205 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ Levi`s 2014-05-16 5428
204 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв Newstogs 2014-02-15 5428
203 Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ admin 2011-09-15 5428
202 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ Levi`s 2014-02-13 5427
201 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
200 Хоолноос татгалзсаны үр дүн- Английн эгч дүүсийн харамсалт амьдрал file [1] admin 2011-06-17 5413
199 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
198 Автобусан дотор... admin 2011-11-16 5404
» Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5385
196 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5322
195 Дэлхийн хамгийн огцом эргэлтэт "галзуу хулгана" тоглоом file admin 2011-06-17 5319
194 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
193 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5266
배너신청
자생병원

배너신청