Бичлэгийн тоо 372

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах ажил нэн тэргүүний шаардлага болоод байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд энэ салбарт хөрөнгө хүч зарцуулах ажлыг урагшлуулахад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын багагүй хувийг автозамын салбар эзэлж, энэ салбарт сүүлийн жилүүдэд томоохон ажлууд хийгдэж эхэлсэн. Эдгээрийн нэг нь өнөөдөр Яармагийн гүүрнээс нисэхийн товчоо хүрэх замд хийж буй замын ажил юм гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэллээ. 



Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртлэх 13,7 км автозамын ажил өнөөдрөөс эхэллээ.



Нисэх онгоцны буудлаас хотын төврүү хүргэх автозам удахгүй олон улсын стандартад нийцсэн, Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн стандарт руу явж байгаа юм байна гэдгийг нотлох зам болно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Ингэхдээ хамгийн гол нь иргэд маань түгжрэлгүй, ачаалал багатай замаар шуурхай зорчих нөхцөлийг энэ зам хангаж өгөх юм гэдгийг ч Засгийн газрын тэргүүн онцоллоо.



Хот гадагшаа тэлж байна. Үүний нэг илэрхийлэл нь Хөшигийн хөндийд олон улсын онгоцны шинэ буудал барихаар саяхан шавыг нь тавьсан. Яармагийн энэ зам цаашдаа шинэ онгоцны буудалтай холбогдох учиртай. Тиймээс ч энэ чиглэлд олон улсын жишигт нийцсэн хурдны зам онцгой шаардлагатай байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглээд энэ ажлын эхлэл болсон автозамын ажил өнөөдөр эхэлж байна гэж хэллээ.



Урин дулаан цаг ирж, зам барилгын ажил эхлэх ид цагаар зам, барилгын ажлын тендер зарлаж хугацаа алддаг байдал ард хоцорсон. Тендерийг эрт зарлаж, дүгнэдэг болсон нь зам барилгын ажлын үргэлжлэх хугацааг уртасгаж чадсан арга хэмжээ болсон гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэхийн зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх энэхүү автозамын ажлыг чанартай гүйцэтгэж, цаг хугацаанд нь бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхийг нийслэлийн удирдлагууд болоод гүйцэтгэгч компанийнханд үүрэг болголоо.



Автозамын ажилд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газар шуурхай шийдэж өгч байгаад талархаж байгаагаа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр энэ үеэр Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлээд энэ автозамын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэж өгөхөө амлалаа.



Өнөөдөр улаан шугамаа хүлээн авч, ажил нь эхэлж байгаа энэ зам 13,7 км урт, хоёр урсгалтай, 6 эгнээтэй, 28-46 м өргөн  далантай байхаар зураг төсөл хийгдсэн бөгөөд ирэх оны 10 дугаар сард хүлээлгэн өгөх юм байна. Замын уртын дагуу 13 цэгт ус зайлуулах хоолой, 3 цэгт гүүр, ус зайлуулах байгууламж, гадна гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж зэрэг ажлууд хийгдэх юм байна. Энэ ажлыг “Шинжаан Лу Тун”, “Эйч Кей Би интернэшнл холдинг” компаниуд гүйцэтгэх ажээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6157694/51a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21253
282 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7185
281 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 7161
280 Тахир дутуугийн тэтгэмж нэхэмжлэх "MK" 2011-04-10 7046
279 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 7008
278 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 7006
277 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6987
276 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6961
275 “Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга admin 2011-09-02 6934
274 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6877
273 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6837
272 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6792
271 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6749
270 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6702
269 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6678
268 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6660
267 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6600
266 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6595
265 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6582
264 Хайраа илчлэх арга admin 2011-11-08 6567
» Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6548
262 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6443
261 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6401
260 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6356
259 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6325
258 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6289
257 Сонирхолтой Энэтхэг математик [1] admin 2011-11-01 6255
256 БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1] admin 2011-11-29 6250
255 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6238
254 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6230
253 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 6227
252 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6220
251 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6204
250 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6188
249 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
248 Супер маркетаас эм худалдан авч болно file admin 2011-06-16 6061
247 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 6060
246 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 6037
245 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 6015
244 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 6011
243 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 6007
242 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5979
241 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5964
240 Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1] admin 2011-11-04 5956
239 10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг admin 2011-11-02 5933
238 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] Levi`s 2014-04-18 5926
배너신청
자생병원

배너신청