Бичлэгийн тоо 372

 

Ажилгүй иргэдийн тоо 51.7 хувиар өслөө

 

-Сайн уу, ажил төрөл тавлаг уу?

-Сайн. Гэр зуураа байна аа гэсэн  энэ яриа өнөөдрийн нийгмийн эмзэг сэдвийн нэгээхэн хэсэг. Өнөөдөр манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.2 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.8 мянган хүнээр буюу 51.7 хувиар өссөн гэсэн энэхүү судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргалаа. Ажил эрхлээгүй нийт хүн амын 72 орчим хувь нь 16-40 насны хүмүүс байна. Өөрөөр хэлбэл ид хийж бүтээх насныхан ажилгүй, гар хумхин сууж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн аймаг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй байгаа ажилгүйчүүдийн тоо. Үүний цаана бүртгэлгүй хэчнээн ч мянган ажилгүй хүн байгааг хэлж мэдэхгүй юм.

Жил бүр орон нутгаас нийслэлийг зорьж ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөн тасрахгүй байгаатай холбоотойгоор ажилгүйдэл өсч байгаа талаар албаны хүмүүс хэлдэг. Үүнээс гадна жил бүр их, дээд сургууль, коллежийг 40 гаруй мянган залуус төгсч, ажилгүйчүүдийн эгнээг “сэлбэж” байна. Гэтэл Монголд ажилгүйчүүдээсээ олон ажлын байр байна гэх юм. Өнгөрсөн жилийг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” хэмээн сүржин нэртэй даржин биелэлттэй нэгэн оныг үдлээ. Бүтэн жилийн турш хийсэн ажлын хаалтын арга хэмжээ гээчийг зохион байгуулж энэ онд 60 мянган ажлын байр бий болгох зорилтыг тавьсан ч үүнийгээ давуулан биелүүлж 72 мянган ажлын байр шинээр бий болголоо хэмээн ярьцгааж байсныг санаж байна. Харамсалтай нь энэ тоо зөвхөн цаасан дээр л үлдэж, ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өссөөр л байна.

           

Ажилгүйчүүдээсээ олон ажлын зар байна

“Ажилд авна”, “Ажил хайж байна” гэсэн зар сонины хуудас, телевизүүдийн дэлгэц, автобусны буудал, цайны газруудын цонхонд ярайж байна. Үнэндээ энэ бүхнийг харахад монголд ажилгүй хүн байхааргүй л баймаар. Гэтэл ажилгүйчүүдийн тоо буурахгүй л байна. Учир нь эдгээр зарын цаана байгаа ажлууд цалин бага ихэнхдээ бидний нэрлэдгээр сүлжээний бизнес байдаг. Түүнээс гадна төсөв хөрөнгөө хэмнэх гээд нэг хүнээр хэдэн хүний ажил нугалуулдаг, дээрээс нь тэрэндээ тохирсон хөлс олгодоггүй гээд олон шалтгаан байдаг. Ажилд орохоор байгууллагын үүд татсан зарим нь ажил олгогчийн тавьсан хэтэрхий өндөр шаардлага эсвэл  нас, мэргэжил, өндөр нам, царай зүсны шалгуурт бүдэрч унасаар байдаг нь нууц биш. Түүнээс гадна нийт ажилгүй байгаа иргэдийн 30 орчим хувь нь ажил хийх сонирхолгүй гэх юм уу, эсвэл ямар нэгэн шалтгаанаар ажил эрхлэхийг хүсдэггүй гэнэ. Ажлын байрны зар өгөөд шалгуурт тэнцэх хүн алга хэмээн ажил олгогч нар хэлцгээдэг. Энэ нь нэг талаараа манай улсын дээд боловсролын тогтолцооны гажуудлын хор уршиг. Түүнээс гадна “Өдрийн 15-25 мянган төгрөгийн цалин өгье гэхэд ажилчин олдохгүй юм” хэмээн зам, барилгын компанийн удирдлагууд аргаа барж суудаг. Ийнхүү иргэд өөрсдөө ажилгүй байх замыг сайн дураараа сонгож байгаа гэлтэй.

Монголд төр нь ажлын байр бий болгох гэхээсээ илүүтэй  мөнгө тараах хоббитой болсон нь нэг талаараа ажилгүйчүүдийг даврааж байна. Үүний нэг жишээ нь “Хүний хөгжил” сангаас 2012 оны нэгдүгээр сард л гэхэд 32 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон байх юм.

Ажил хийгээд нэмэр байна уу

Ийм үг олон ч хүний амнаас гарах болж. Учир нь өнөөдөр манай улсад, ялангуяа нийслэлд ажил хийснээс хийгээгүй нь дээр байна гэж хэлэх хүн олон байна. Тэд яагаад ингэж хэлж байна вэ гэвэл. Өнөөдөр цалин хөлс нэмэгдэж байгаа ч манайд хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж хангалтгүй байна. Цалингийн доод хэмжээ л гэхэд ердөө 140400 төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөд үүнээс ч бага мөнгө гар дээрээ авч байгаа иргэд олон байгаа. Гэтэл өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр л. Автобус унаа, хоол хүнс, нүүрс түлээ, байр, түрээсийн мөнгө гээд ажил хийж байгаа нэг нь олсон хэдээ арай гэж амьдралдаа хүргэж, цалингаас цалингийн хооронд яваа нь хэчнээн байгаа билээ дээ. Гадаадад ажил олгогчид нь орлогынхоо 80 хувийг ажилчдадаа өгөөд, өөрсдөө 10-20 хувийг нь авдаг гэдэг. Харин манайд эсрэгээрээ. Хүмүүс хөдөлмөрөө шударга үнэлүүлж, ажилчин хүн ажлаасаа сэтгэл ханамжийг авдаг байх хэрэгтэй. Ингэж байж л ажлын бүтээмж сайжирч, үр дүнтэй ажилчидтай хүний бизнес цэцэглэнэ. Цалингаа голсон монгол залуус харь орныг зорьж, оронд нь өндөр ханшаар ажилладаг гадныхан ажлын байруудыг эзэгнэсээр л байна.

Д.Туяа

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5811063/327/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청