Бичлэгийн тоо 372
Засгийн газрын ээлжит хуралдаан дуусч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дээрх хуралдаанаар “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох асуудлын талаар танилцуулга хийсэн байна. Гэхдээ эцсийн шийдэл гаргаагүй, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас эцсийн шийдэл гаргана. Ямар ч байсан бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хүрээнд Хөгжлийн банк 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгох үүргийг хүлээжээ. Мөн жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг дээрх иргэдэд олгох хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хамтран асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдэг мэдээллийг өглөө. Харин орон сууцны үнэ ханшийн тухайд эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж байгаа тул түүнд төр хүчээр оролцож, нэг метр квадрат нь ийм хэмжээний үнэтэй байх ёстой гэсэн хатуу үнэ тогтоох боломжгүй байгааг онцоллоо.

Мөн тус яамны эрхлэх хүрээнд яригдсан хоёр дахь асуудал нь авто зам аж. Ингэхдээ зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох хүрээнд Хөгжлийн банк мөн 290 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгох үүрэг хүлээжээ. Авто зам барих аймгуудад Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Завхан, Өмнөговь хамаарч байна.

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт авто зам тавих хүрээнд 346 тэрбумын хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан бөгөөд тендэр уралдаант шалгаруулалт нь зохих журмын дагуу явж буй аж. Энэ онд дээрх хөрөнгөөр 800 гаруй км авто зам, 600 гаруй км гүүр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн юм байна. Энэ ажил мөн давхар хийгдэх болохыг мэдээллийнхээ үеэр тэмдэглэлээ. Тус салбартай холбогдох гурав дахь асуудал нь МИАТ компанийн агаарын хөлгүүдийн аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбогджээ.

Агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг хангах хүрээнд шалгалтын дүнг эргэн авч үзэхээр энэ удаагийн хуралдаанаас шийдвэрлэжээ. Мөн МИАТ компанийг удирдах удирдлагын багийн шалгаруулалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ удирдлагын багийг шалгаруулахдаа Монгол баг байх ёстой гэсэн зарчмын шийдлийг гаргаад буй талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд онцоллоо.

Эх сурвалж: Г.Дарь www.news.mn
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5811040/5a3/trackback

ajaa11

2012.02.20 21:52:38
*.43.226.160

ㅇㅇ
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청