Бичлэгийн тоо 372
Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил

 Британийн мэргэжилтнүүд ирээдүйд хамгийн их эрэлттэй байж болох 10 мэргэжлийг нэрлэжээ. Одоохондоо гараагүй байгаа ийм мэргэжлүүдийн жагсаалтыг «Fast Future» гэдэг судалгааны компани тус улсын Засгийн газрын захиалгаар нийтэлсэн байна. Ингээд чухам ямар сонирхолтой бөгөөд эрэлт ихтэй мэргэжлүүд ирээдүйд бий болохыг сонирхоцгооё.

 

 

 

 

 

1. Хүний эрхтэн үйлдвэрлэгч

Архинд донтогсод хуучин элэгнийхээ оронд цоо шинэ элэг захиалан авах бол архаг тамхичид өдөр бүр 100 ширхэг янжуур татсан ч муудахааргүй супер уушгитай болох гэнэ.

2. Нано эмч нар

Эмч нар 2030 онд зөвхөн мухар олгойн үрэвслийг эмчлээд зогсохгүй хүссэн хэн бүхэнд ой санамжаа сайжруулах боломжийг олгох болно.

3. Генийн хувьд шинэчлэгдсэн хүнс үйлдвэрлэгч фермер

Ирээдүйд фермерүүд дэлхийн хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй хомсдлыг арилгахын тулд генийн хувьд шинэчлэгдсэн хоол хүнс үйлдвэрлэх юм.

4. Фермерүүд өндөрт ажиллах болно

Фермийн аж ахуй эрхлэгчид ирээдүйд тэнгэр баганадсан өндөр барилгууд дээр байгуулсан хүлэмжид ажиллах болсноор хөдөө аж ахуй эрхлэх уламжлалт арга барилыг халах гэнэ.

5. Виртуаль орчинд ажилладаг багш

Ирээдүйд зайны сургалт нь одоогийн тэнхимын сургалтын хуучин арга барилыг халах учраас ийм мэргэжил зайлшгүй шаардлагатай болно.

6. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Уур амьсгалын өөрчлөлт хэдийнэ явагдаад эхэлчихсэн бөгөөд байдал цаашдаа улам хүндэрнэ гэдгийг Киотогийн протоколд дурдсан билээ.

7. Сансрын хөлгийн нисгэгч

Сансрын хөлгийн нисгэгчийн мэргэжил яг л троллейбусны жолооч шиг түгээмэл болно.

8. Сансрын аяллын хөтөч

Ирээдүйд сансрын аялал жуулчлал асар хурдтай хөгжих учраас сансрын аяллын хөтөч маш эрэлттэй байх гэнэ.

9. Цаг уурч цагдаа

Ийм мэргэжилтэй хүмүүс цаг агаарын үзэгдлүүдийг буруугаар ашиглах явдалтай тэмцэх ажээ.

10. Цахим сүлжээний цэвэрлэгчид /шинжээчид/

Сүлжээнд гарсан хүмүүсийн талаарх таагүй мэдээллүүдийг устгах гэнэ.

Д.Жаргал

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5783861/d90/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청