Бичлэгийн тоо 372

Эхнэрүүдийг нь шалгаач

Уншсан 9703 vote 0 2012.04.25 10:25:40
Төрийн өндөр албан тушаалтнууд ээлжит ёсоор хөрөнгө орлогоо мэдүүлснийг албан ёсоор олон нийтэд танилцуулаад байна. Үүнд, Монголын төрийн түшээдийн хамгийн ядуу нь л жилдээ 12 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлж. Сайн эрчүүдийн ард сайн хань, сайн үр хүүхэд байдаг гэдэг үнэн бололтой. Бага орлоготой төрийн түшээдийн гэр бүлийнх нь орлого хэдэн тэрбумаар тоологдож байна. Сонирхуулах үүднээс жишээлэхэд, Монголын хамгийн ядуу иргэн жилдээ 252 мянган төгрөгийн орлоготой, сар тутам өгдөг 21 мянган төгрөгийн орлого нь гэсэн үг. Хамгийн бага орлоготой төрийн эрхэм албат жирийн нэгэн иргэн хоёрын орлогын зөрүүг харьцуулаад харна биз.

Өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад ганц, нэг хувийн компанитай, тэр нь тогтмол шахуу орлоготой байсан бол энэ удаад өөрчлөгджээ. Үнэтэй, чамин цаг тэргүүтнээр гангардаг асан төрийн түшээд өдгөө томоохон компаниудын хувьцаагаар бэл бэнчингээ тодорхойлдог болчихож. Бүр насаараа төрийн албанд ажилласан хүн хүртэл томоохон компанийн хувьцаа эзэмшигч болчихдог болсон нь нэн хачирхалтай. Тэглээ гээд хэн ч, хүний урманд “жов” гэхгүй шүү. Оюутолгойн гэрээг баталсан жил 2008 онд тухайн үеийн Ерөнхий сайдын орлого л гэхэд 20 дахин, гэрээг батлалцсан сайдуудын орлого 6-7 дахин өсч байсан, хэсэг хачирхаад л өнгөрсөн. Ер нь өмнөх жилүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгүүдээс харахад улстөрчдийн орлого үл мэдэгдэх шалтгаанаар байнга л өсч арвижиж байсан байдаг. 

Харин одоо байдал өөрчлөгджээ. Улстөрчдийн орлого навс унаж. Юун өсөх. Харин ч эсрэгээрээ заримынх нь орлого гурваас зургаа дахин буурсан тоо зурайж байна. Тэд хэтэрхий их орлого олж байгаа мэтээр харагдахаас цэрвэдэг болсон бололтой. Тэгээд ч бэлэн мөнгөө хувьцаа болгох нь ашигтай гэж үзжээ. Хөрөнгө орлогоо мэдүүлэгсдээс Хууль зүй, дотоод хэргийн сайд л ганцаархнаа шахуу хувьцаагүй юмсанж. Тэгвэл нэг ч талх зарж үзээгүй ч нийслэлийн газраар хөлжсөн гэгддэг Шадар сайд М.Энхболд IPO нь ч гараагүй байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н 2144 хувьцааг эзэмшдэг гэжээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлнэ гэсэн ч шалгаад үзэхээр жирийн иргэдэд “536 ширхэг хувьцаа байна” гэсэн мэдээлэл гарч ирдэг.  Тэр талаас нь харвал Шадар сайд хэзээний өөр нэгэн хүнийхийг нэр дээрээ бичүүлж дөнгөсөн мэт. Батлан хамгаалахын сайд ч 1072 хувьцаатай гэж мэдүүлсэн байна лээ.

Иргэн бүрт олгоно гэсэн тоо ч мөн л дөө. Харин Сангийн сайд Д.Хаянхярваа 2650 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай гэж мэдүүлжээ. Одоогоор мань хүн биднээс 1578 ширхэг хувьцаа илүү авчихсан яваа аж. Энэ мэтээр худал мэдүүлэг мэдүүлсэн эрхэм түшээдэд АТГ хариуцлага тооцно гэдэг найдаад орхиё.

Тэгвэл зах зээлийнх нь ханшаар тооцвол ам.метр нь 6000-7000 орчим ам.долларын үнэтэй орон сууцанд амьдардаг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өнгөрсөн жилийн орлого 12,5 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 8,6 сая төгрөг байжээ. Нийлээд 20 сая төгрөгийн орлоготой энэ өрх өөр ямар эх үүсвэрээр тухайн байраа авсан бэ гэдэг нь Х.Баттулга гишүүний хэлээд байгаачлан бодох л асуудал.

Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс анзаарагдаж байгаа өөр бас нэгэн зүйл нь хөрөнгө орлогоо мэдүүлэгчдийн өөрийнх нь орлого буурч, өрхийн орлого өссөн явдал гэдгийг дээр дурдсан. Өмнөх жилийн хөрөнгө орлогынхоо мэдүүлгээр бол өөрөө 200 орчим сая төгрөг, гэр бүл нь түүнээс хоёр дахин бага орлоготой байсан Ерөнхий сайд Сү.Батболд өнгөрсөн жилд 51 сая төгрөг, гэр бүл нь түүнээс гурав дахин их буюу 151 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Харин Д.Арвин гишүүн 2010 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ, өөрөө 12,8 сая төгрөгийн, гэр бүл нь 84,4 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байж. Тэгвэл энэ удаад хатагтай гишүүн өмнөхөөсөө дөрвөн сая төгрөгөөр илүү орлого олсон бол гэр бүл нь өнгөрсөн жилийнхээсээ дөрөв дахин илүү орлого олсон гэжээ. Харин өмнөх мэдүүлгээр 405 сая төгрөгийн орлоготой байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ удаад 17 сая төгрөгийн л орлого олсон байх юм. Тэгвэл 2010 оны мэдүүлэгтээ 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 20 сая төгрөгийн орлоготой байсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтийн өөрийнх нь орлого дөрвөн саяар, харин өрх гэрийнх нь арав дахин нэмэгдүүлжээ.

Иймэрхүү байдлаар Монголын эдийн засгийн өсөлтийг дагаад төрийн түшээдийн гэр бүлийн орлого хэд дахин өсч байна. Харин иргэдийн орлого өссөн билүү үгүй юу гэдгийг та бүхэн өөрсдөө тунгаана биз. 

Өмнө нь зөвхөн сайд, гишүүдийн өөрийнх нь орлого л 3-20 дахин өсдөг байсан бол өдгөө гэр бүлийнх нь орлого өсдөг болсон нь нэгийг өгүүлээд байгаа бус уу. Мэдээж тухайн сайдын орлого гэнэт нэмэгдвэл олонд хар төрүүлнэ гэж болгоомжлон өрхийнхөө орлогыг нэмэгдүүлдэг болсон бололтой. Тэгээд ч төрийн албанд ажилд орж буй залуус АТГ-т ирээдүйд авах авлигаа мэдэгдүүлэхгүйн тулд анхнаасаа ихээхэн өмчтэй мэтээр мэдүүлж, ажлынхандаа чинээлэг харагдах гэж үнэтэй ресторанд хооллож, ганган тэрэг хөлөглөх болсон гэнэ лээ. Түүн шиг л юм болоод байгаа юм биш биз дээ. Анхнаасаа баяжих “бэлтгэл”-ээ ийн хангасан “ухаантнууд” ямар нэгэн асуудал үүслээ гэхэд “Ар гэрийн буян, анхнаасаа л би ажилд орохдоо өдий дайны хөрөнгөтэй байсан шүү дээ” гэж таахалзах гэж байгаа хэрэг. Харин улстөрчдийн хувьд “Миний гэр бүл, эхнэр хүүхдийн маань орлого нэмэгдэж болохгүй юу” гэж тунирхах, эсвэл “Эхнэр хүүхдийнхээ буянаар л бага цалинтай төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр залгуулж байна даа” гэж өрөвдөлт царай гаргах дүрээ ийнхүү сонгуулийн жил угтуулан баталгаажуулж байгаа бололтой.

Уг нь Монгол Улс төрийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг өдгөө дөрөв дэх жилдээ гаргаж буй. Гэвч хамгийн сонирхолтой нь энэ мэдүүлгээр хэн хэрхэн хоосорсон, эсвэл хагартлаа баяжив гэдгийг огт тоодоггүй, хэвлэлийнхэн л хэсэгтээ шуугиад өнгөрдөг бөлгөө. Хардлага, сэрдлэг төрлөө ч түүнийг нь шалгах нь үгүй. Бүр цаашилбал эрхмүүд хөрөнгө орлогоо үнэн зөвөөр нь мэдүүлсэн эсэх нь ч эргэлзээтэй хэвээр. Ер нь тэгээд жил бүр л хэн нь хэрхэн “хагартлаа” баяжиж байгааг харах гэдэг юм шиг хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулаад байх хэрэг байгаа ч үү, үгүй ч үү.

Нэгэнтээ л Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь гаргуулж байгаа юм бол инфляци өсөөд буй энэ үед тэдний гэр бүлийн орлого яагаад буурах бус хэдэн арав дахин нэмэгдээд байгааг тодруулах хэрэгтэй болов уу.

Авлаж чадахгүй юм бол АТГ байгаад ч яах билээ.

Л.НАРАНТӨГС
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6084343/e14/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
282 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7185
281 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 7160
280 Тахир дутуугийн тэтгэмж нэхэмжлэх "MK" 2011-04-10 7046
279 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 7008
278 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 7006
277 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6987
276 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6960
275 “Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга admin 2011-09-02 6933
274 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6877
273 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6837
272 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6792
271 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6748
270 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6701
269 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6677
268 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6657
267 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6597
266 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6595
265 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6582
264 Хайраа илчлэх арга admin 2011-11-08 6567
263 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6548
262 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6442
261 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6401
260 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6356
259 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6325
258 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6289
257 Сонирхолтой Энэтхэг математик [1] admin 2011-11-01 6255
256 БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1] admin 2011-11-29 6250
255 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6238
254 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6230
253 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 6225
252 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6220
251 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6204
250 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6188
249 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
248 Супер маркетаас эм худалдан авч болно file admin 2011-06-16 6061
247 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 6059
246 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 6036
245 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 6014
244 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 6011
243 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 6006
242 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5977
241 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5959
240 Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1] admin 2011-11-04 5956
239 10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг admin 2011-11-02 5933
238 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] Levi`s 2014-04-18 5924
배너신청
자생병원

배너신청