Бичлэгийн тоо 372
 
Төр нь төрийнхөө эсрэг ажиллав
Н.Энхбаяр төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн. Энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын хуулийн 6.1 дэх зүйлд тов тодорхой заачихсан байна билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан иргэнийг төрийн тусгай хамгаалалтад авна гэж. Харин 9.3-т зааснаар бол энэ нь гуравдугаар зэрэглэлийн хамгаалалт. Тэр ч байтугай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Төрийн ордонд өөрийн гэсэн өрөөтэй. Төрөөрөө хамгаалуулсан хүний эрх, ямбыг бүгдийг нь эдэлдэг.

Авлигатай тэмцэх газрынхан цагдаагийн байгууллагатай хамтран төрийн хамгаалалтад байгаа Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гарагийн өглөө баривчлав. Ганцхан түүнээс байцаалт авахын тулд 300 цагдаа найман цагийн турш гэрийг нь бүсэллээ. Эцэст нь тусгай бэлтгэгдсэн хүчнийхэн ирж, экс Ерөнхийлөгчийг сэв хийтэл өргөөд аваад явчих нь тэр.

"Рэмбо" ажиллагаа маягийн зүйл болж өнгөрөв. Тусгайгийнхан Н.Энхбаярыг хамгаалж байсан төрийн тусгай хамгаалалтынхантай буу, шийдэмдээ тулан байж үүргээ гүйцэтгэв. Ер нь төрийнхөө эсрэг тэмцсэн Авлигатай тэмцэх газар, болон цагдаагийн байгууллага гэж чухам хаана харьяалагддаг газар вэ гэх бодол эндээс урган гарч ирлээ.

Авлигатай тэмцэх газар л гэхэд авлигын эсрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулах чиг, үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага. Цагдаагийн байгууллага ч бас ялгаагүй. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах үүрэг хүлээсэн төрийн захиргааны байгууллага. Аль, аль нь төрийг төлөөлж, төрийн өмнөөс ажилладаг. Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг улам сүртэй болгосон тусгайгийнхан мөн л төрийн албан хаагчид. Гэхдээ тэд төрийн тусгай хамгаалалтынханд болох гэж буй үйл явдлын талаар урьдчилан мэдэгдээгүйн дээр тэднээс зөвшөөрөл ч авсангүй.

Олон улсад ийм жишиг байдаг гэнэ. Төрийн тусгай хамгаалалттай хүнд халдана гэдэг тухайн улсын төрд халдаж байна гэсэн үг. Авлигатай тэмцэх газрынхан үүнийг өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэд өнгөрсөн жил гаруйн хугацаанд Н.Энхбаярт байцаалт өгөхийг шаардсан бичгийг удаа дараалан хүргүүлж байсан юм байх.

Гэвч экс Ерөнхийлөгч татгалзсаар байж. Эцэс сүүлд нь мөрдөн байцаалтын явц болон нотлох баримтуудыг шалгасан прокурор энэ бүхнийг шүүхэд танилцуулж, хянуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн шүүгчээс захирамж гаргуулжээ. Уг захирамжинд сэжигтэн Н.Энхбаярыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон тухай бичсэн байна. Цагдаагийн хүчнийхэн мөнөөх захирамжийн дагуу үүргээ гүйцэтгэв. Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд тэдний үйл ажиллагааг зогсоохыг оролдож, галт зэвсэг гаргаж эсэргүүцсэн юм.

Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд ямар үүрэг хүлээдэг вэ гэх асуулт эндээс гарч ирэв. Тэд "Хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангаргалъя. Хэрэв үүнээсээ няцвал төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг хүмүүс. Тэдний даргад мэдэгдэхгүйгээр хамгаалж байгаа хүнийг нь шалгах, тусгай хамгаалалтын ажилтнуудыг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах, хуулиар хүлээсэн үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг эрс хориглодог.

Энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд заачихсан байна билээ. Эндээс нэг ийм дүгнэлт гарч ирж байна. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хийж буй ажил, хүлээсэн үүрэгтээ үнэнч байна гэдгээ амь насаараа батлан дааж, тангаргалдаг. Тэр ч байтугай тэд амь биеэ үл хайрлан төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг аж. Ингээд бодохоор юу болоод байгааг ч ойлгохоо болих юм.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг гардан гүйцэтгэсэн хүчний байгууллага болон Авлигатай тэмцэх газрынхан төрийн нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэсэн. Тэд ажлаа л хийсэн. Гэтэл тэднийг эсэргүүцсэн төрийн тусгай хамгаалалтынхан бас л ажлаа хийсэн. Хамгаалж байгаа хүнийх нь биед халдахыг завдсан хүмүүсийг зогсоохын тулд гартаа байгаа зэвсгээ өргөсөн. Тэмцсэн. Тангаргаа биелүүлж, хүлээсэн үүргийнхээ дагуу ажилласан. Тэгэхээр төр нь төрийнхөө эсрэг ажилласан гэсэн үг. Юу билээ, тэгэхээр чинь манай улс хоёр төртэй болж таарах нь уу.

Т.Элиса

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6053833/1b9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 19837
282 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6114
281 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 7917
280 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 4931
279 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7305
278 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6441
277 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6776
276 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7431
275 Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9533
» Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6470
273 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6677
272 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6591
271 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7188
270 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6876
269 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9773
268 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10577
267 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 11952
266 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6628
265 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6242
264 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6278
263 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7075
262 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11712
261 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7118
260 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8149
259 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10684
258 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6724
257 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7493
256 Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7516
255 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 7989
254 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7287
253 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9625
252 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6075
251 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6131
250 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 7888
249 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 6896
248 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11160
247 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7353
246 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7189
245 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7536
244 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7130
243 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7481
242 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 6894
241 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5328
240 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5546
239 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4530
238 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5357
배너신청
배너신청
자생병원

배너신청