Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ
Уншсан 7423 vote 0 2012.06.05 11:59:15УИХ-ын сонгууль энэ удаад сонин содон үйл явдлаар дүүрэн болох нь баараггүй. Жишээлбэл дараагийн УИХ эхнэр, нөхрүүдээр багаа бүрдүүлэх шинэлэг боломж нээгдэн Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа ИЗНН-аас нэр дэвшихээр листийн есдүгээрт бичигдсэн байна.
ИЗН байгуулагдах үеэс гишүүнээр элсэж, хамтран зүтгэсэн Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшихийн тулд нөхөр Х.Баттулгаасаа их хэмжээний хөрөнгө нэхсэн, "шантаажилсан" гэх яриа ч гараад амжжээ.
“Нүүдэлчин” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа уг нь хөрөнгө мөнгөөр дутахгүй нэгэн. “Женко”-гоос хувь хүртээд сайхан амьдардаг тухайгаа хэвлэлд ярьж байсан удаатай. УИХ-д нэр дэвшихийн тулд нөхөр Х.Баттулгаасаа нэлээд хөрөнгө нэхсэн сурагтай.
Унаган Улаанбаатарын охин, тэр дундаа нийслэлийн төв цэг Сүхбаатар дүүрэгт хүүхэд нас нь өнгөрсөн гэх Ц.Энхтуяа ийнхүү УИХ-д нэр дэвшлээ.
Өмнө нь тэрбээр “Намайг үнэлээд, чи энэ ажлыг хийж чадна гэж итгэл үзүүлэх юм бол би маш шударга, зарчимч ажиллаж чадна.Мэдээж ИЗНН ард түмнээс листийнхээ хүмүүсийг бүгдийг гаргах хэмжээний өндөр оноо авч чадахгүй нь ойлгомжтой боловч Ц.Энхтуяа улстөрд идэвхтэй амьдарч эхэлснээ УИХ-д нэр дэвшсэнээр харууллаа.
www.top.mn
mmmmmmmmmm