Бичлэгийн тоо 372
 
Төр нь төрийнхөө эсрэг ажиллав
Н.Энхбаяр төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн. Энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын хуулийн 6.1 дэх зүйлд тов тодорхой заачихсан байна билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан иргэнийг төрийн тусгай хамгаалалтад авна гэж. Харин 9.3-т зааснаар бол энэ нь гуравдугаар зэрэглэлийн хамгаалалт. Тэр ч байтугай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Төрийн ордонд өөрийн гэсэн өрөөтэй. Төрөөрөө хамгаалуулсан хүний эрх, ямбыг бүгдийг нь эдэлдэг.

Авлигатай тэмцэх газрынхан цагдаагийн байгууллагатай хамтран төрийн хамгаалалтад байгаа Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гарагийн өглөө баривчлав. Ганцхан түүнээс байцаалт авахын тулд 300 цагдаа найман цагийн турш гэрийг нь бүсэллээ. Эцэст нь тусгай бэлтгэгдсэн хүчнийхэн ирж, экс Ерөнхийлөгчийг сэв хийтэл өргөөд аваад явчих нь тэр.

"Рэмбо" ажиллагаа маягийн зүйл болж өнгөрөв. Тусгайгийнхан Н.Энхбаярыг хамгаалж байсан төрийн тусгай хамгаалалтынхантай буу, шийдэмдээ тулан байж үүргээ гүйцэтгэв. Ер нь төрийнхөө эсрэг тэмцсэн Авлигатай тэмцэх газар, болон цагдаагийн байгууллага гэж чухам хаана харьяалагддаг газар вэ гэх бодол эндээс урган гарч ирлээ.

Авлигатай тэмцэх газар л гэхэд авлигын эсрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулах чиг, үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага. Цагдаагийн байгууллага ч бас ялгаагүй. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах үүрэг хүлээсэн төрийн захиргааны байгууллага. Аль, аль нь төрийг төлөөлж, төрийн өмнөөс ажилладаг. Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг улам сүртэй болгосон тусгайгийнхан мөн л төрийн албан хаагчид. Гэхдээ тэд төрийн тусгай хамгаалалтынханд болох гэж буй үйл явдлын талаар урьдчилан мэдэгдээгүйн дээр тэднээс зөвшөөрөл ч авсангүй.

Олон улсад ийм жишиг байдаг гэнэ. Төрийн тусгай хамгаалалттай хүнд халдана гэдэг тухайн улсын төрд халдаж байна гэсэн үг. Авлигатай тэмцэх газрынхан үүнийг өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэд өнгөрсөн жил гаруйн хугацаанд Н.Энхбаярт байцаалт өгөхийг шаардсан бичгийг удаа дараалан хүргүүлж байсан юм байх.

Гэвч экс Ерөнхийлөгч татгалзсаар байж. Эцэс сүүлд нь мөрдөн байцаалтын явц болон нотлох баримтуудыг шалгасан прокурор энэ бүхнийг шүүхэд танилцуулж, хянуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн шүүгчээс захирамж гаргуулжээ. Уг захирамжинд сэжигтэн Н.Энхбаярыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон тухай бичсэн байна. Цагдаагийн хүчнийхэн мөнөөх захирамжийн дагуу үүргээ гүйцэтгэв. Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд тэдний үйл ажиллагааг зогсоохыг оролдож, галт зэвсэг гаргаж эсэргүүцсэн юм.

Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд ямар үүрэг хүлээдэг вэ гэх асуулт эндээс гарч ирэв. Тэд "Хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангаргалъя. Хэрэв үүнээсээ няцвал төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг хүмүүс. Тэдний даргад мэдэгдэхгүйгээр хамгаалж байгаа хүнийг нь шалгах, тусгай хамгаалалтын ажилтнуудыг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах, хуулиар хүлээсэн үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг эрс хориглодог.

Энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд заачихсан байна билээ. Эндээс нэг ийм дүгнэлт гарч ирж байна. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хийж буй ажил, хүлээсэн үүрэгтээ үнэнч байна гэдгээ амь насаараа батлан дааж, тангаргалдаг. Тэр ч байтугай тэд амь биеэ үл хайрлан төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг аж. Ингээд бодохоор юу болоод байгааг ч ойлгохоо болих юм.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг гардан гүйцэтгэсэн хүчний байгууллага болон Авлигатай тэмцэх газрынхан төрийн нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэсэн. Тэд ажлаа л хийсэн. Гэтэл тэднийг эсэргүүцсэн төрийн тусгай хамгаалалтынхан бас л ажлаа хийсэн. Хамгаалж байгаа хүнийх нь биед халдахыг завдсан хүмүүсийг зогсоохын тулд гартаа байгаа зэвсгээ өргөсөн. Тэмцсэн. Тангаргаа биелүүлж, хүлээсэн үүргийнхээ дагуу ажилласан. Тэгэхээр төр нь төрийнхөө эсрэг ажилласан гэсэн үг. Юу билээ, тэгэхээр чинь манай улс хоёр төртэй болж таарах нь уу.

Т.Элиса

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6053833/0ef/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255

Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1]

  • admin
  • 2012-06-08
  • Уншсан 6220

Болормаа бүдүүн бүсгүйд дургүй

  • admin
  • 2012-06-05
  • Уншсан 8024

Монголын намуудын типологи [1]

  • admin
  • 2012-06-05
  • Уншсан 5046

Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1]

  • admin
  • 2012-06-05
  • Уншсан 7423

Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ

  • admin
  • 2012-05-17
  • Уншсан 6548

КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ

  • admin
  • 2012-05-17
  • Уншсан 6877

Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр

  • admin
  • 2012-05-03
  • Уншсан 7540

Эхнэрүүдийг нь шалгаач

  • admin
  • 2012-04-25
  • Уншсан 9704

Төр нь төрийнхөө эсрэг ажиллав

  • admin
  • 2012-04-16
  • Уншсан 6582

МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1]

  • admin
  • 2012-04-16
  • Уншсан 6792

Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1]

  • admin
  • 2012-04-16
  • Уншсан 6702

Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

  • admin
  • 2012-04-16
  • Уншсан 7300

Girls Generation Биеийн өндөр

  • admin
  • 2012-04-13
  • Уншсан 6987

КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ.

  • admin
  • 2012-04-06
  • Уншсан 9966

Самандын Жавхлан элэглэл

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 10764

Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4]

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 12134

“Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ?

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 6749

“Юнител” маягийн залилан №2

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 6356

Индонезд мини юбка өмсөхийг хориглоно

  • admin
  • 2012-04-04
  • Уншсан 6401

20настан уу? Хэт фотошоп NG

  • admin
  • 2012-03-28
  • Уншсан 7185

Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6]

  • admin
  • 2012-03-19
  • Уншсан 11902

Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй

  • admin
  • 2012-03-19
  • Уншсан 7237

БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна

  • admin
  • 2012-03-15
  • Уншсан 8264

Цалин нэмэгдлээ.

  • admin
  • 2012-03-09
  • Уншсан 10879

*K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол?

  • admin
  • 2012-03-09
  • Уншсан 6837

КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ

  • admin
  • 2012-03-06
  • Уншсан 7609

Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ

  • admin
  • 2012-02-16
  • Уншсан 7631

“Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1]

  • admin
  • 2012-02-16
  • Уншсан 8107

Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1]

  • admin
  • 2012-02-16
  • Уншсан 7402

Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь

  • admin
  • 2012-02-15
  • Уншсан 9836

Гүмид Монгол тамирчид ирнэ

  • admin
  • 2012-02-15
  • Уншсан 6188

Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв

  • admin
  • 2012-02-14
  • Уншсан 6238

Уитни Хьюстон - Сүүлчийн зоог

  • admin
  • 2012-02-14
  • Уншсан 7997

Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ

  • admin
  • 2012-02-09
  • Уншсан 7008

Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил

  • admin
  • 2012-02-09
  • Уншсан 11371

Гутал нь сугарсан ч....

  • admin
  • 2012-02-02
  • Уншсан 7466

Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1]

Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ.

OPEN MEETING 2012 Seoul, South Korea

Төрсөн бол......хихихи

  • admin
  • 2012-01-16
  • Уншсан 7592

Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1]

  • admin
  • 2012-01-10
  • Уншсан 7006

Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье

  • admin
  • 2012-01-10
  • Уншсан 5453

Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа

  • admin
  • 2012-01-09
  • Уншсан 5660

Петровис шатахууныхаа үнийг нэмлээ

  • admin
  • 2012-01-09
  • Уншсан 4638

Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү?

  • admin
  • 2012-01-03
  • Уншсан 5468
배너신청
자생병원

배너신청