Бичлэгийн тоо 372
 
Төр нь төрийнхөө эсрэг ажиллав
Н.Энхбаяр төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн. Энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын хуулийн 6.1 дэх зүйлд тов тодорхой заачихсан байна билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан иргэнийг төрийн тусгай хамгаалалтад авна гэж. Харин 9.3-т зааснаар бол энэ нь гуравдугаар зэрэглэлийн хамгаалалт. Тэр ч байтугай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Төрийн ордонд өөрийн гэсэн өрөөтэй. Төрөөрөө хамгаалуулсан хүний эрх, ямбыг бүгдийг нь эдэлдэг.

Авлигатай тэмцэх газрынхан цагдаагийн байгууллагатай хамтран төрийн хамгаалалтад байгаа Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гарагийн өглөө баривчлав. Ганцхан түүнээс байцаалт авахын тулд 300 цагдаа найман цагийн турш гэрийг нь бүсэллээ. Эцэст нь тусгай бэлтгэгдсэн хүчнийхэн ирж, экс Ерөнхийлөгчийг сэв хийтэл өргөөд аваад явчих нь тэр.

"Рэмбо" ажиллагаа маягийн зүйл болж өнгөрөв. Тусгайгийнхан Н.Энхбаярыг хамгаалж байсан төрийн тусгай хамгаалалтынхантай буу, шийдэмдээ тулан байж үүргээ гүйцэтгэв. Ер нь төрийнхөө эсрэг тэмцсэн Авлигатай тэмцэх газар, болон цагдаагийн байгууллага гэж чухам хаана харьяалагддаг газар вэ гэх бодол эндээс урган гарч ирлээ.

Авлигатай тэмцэх газар л гэхэд авлигын эсрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулах чиг, үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага. Цагдаагийн байгууллага ч бас ялгаагүй. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах үүрэг хүлээсэн төрийн захиргааны байгууллага. Аль, аль нь төрийг төлөөлж, төрийн өмнөөс ажилладаг. Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг улам сүртэй болгосон тусгайгийнхан мөн л төрийн албан хаагчид. Гэхдээ тэд төрийн тусгай хамгаалалтынханд болох гэж буй үйл явдлын талаар урьдчилан мэдэгдээгүйн дээр тэднээс зөвшөөрөл ч авсангүй.

Олон улсад ийм жишиг байдаг гэнэ. Төрийн тусгай хамгаалалттай хүнд халдана гэдэг тухайн улсын төрд халдаж байна гэсэн үг. Авлигатай тэмцэх газрынхан үүнийг өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэд өнгөрсөн жил гаруйн хугацаанд Н.Энхбаярт байцаалт өгөхийг шаардсан бичгийг удаа дараалан хүргүүлж байсан юм байх.

Гэвч экс Ерөнхийлөгч татгалзсаар байж. Эцэс сүүлд нь мөрдөн байцаалтын явц болон нотлох баримтуудыг шалгасан прокурор энэ бүхнийг шүүхэд танилцуулж, хянуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн шүүгчээс захирамж гаргуулжээ. Уг захирамжинд сэжигтэн Н.Энхбаярыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон тухай бичсэн байна. Цагдаагийн хүчнийхэн мөнөөх захирамжийн дагуу үүргээ гүйцэтгэв. Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд тэдний үйл ажиллагааг зогсоохыг оролдож, галт зэвсэг гаргаж эсэргүүцсэн юм.

Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд ямар үүрэг хүлээдэг вэ гэх асуулт эндээс гарч ирэв. Тэд "Хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангаргалъя. Хэрэв үүнээсээ няцвал төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг хүмүүс. Тэдний даргад мэдэгдэхгүйгээр хамгаалж байгаа хүнийг нь шалгах, тусгай хамгаалалтын ажилтнуудыг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах, хуулиар хүлээсэн үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг эрс хориглодог.

Энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд заачихсан байна билээ. Эндээс нэг ийм дүгнэлт гарч ирж байна. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хийж буй ажил, хүлээсэн үүрэгтээ үнэнч байна гэдгээ амь насаараа батлан дааж, тангаргалдаг. Тэр ч байтугай тэд амь биеэ үл хайрлан төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг аж. Ингээд бодохоор юу болоод байгааг ч ойлгохоо болих юм.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг гардан гүйцэтгэсэн хүчний байгууллага болон Авлигатай тэмцэх газрынхан төрийн нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэсэн. Тэд ажлаа л хийсэн. Гэтэл тэднийг эсэргүүцсэн төрийн тусгай хамгаалалтынхан бас л ажлаа хийсэн. Хамгаалж байгаа хүнийх нь биед халдахыг завдсан хүмүүсийг зогсоохын тулд гартаа байгаа зэвсгээ өргөсөн. Тэмцсэн. Тангаргаа биелүүлж, хүлээсэн үүргийнхээ дагуу ажилласан. Тэгэхээр төр нь төрийнхөө эсрэг ажилласан гэсэн үг. Юу билээ, тэгэхээр чинь манай улс хоёр төртэй болж таарах нь уу.

Т.Элиса

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6053833/1ad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청