Бичлэгийн тоо 372

-2012 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР-

Улсын ерөнхий прокурорын газраас 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоолоор томилсон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан мөрдөн байцаагчдын хэсэг сэжигтэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн 21147024 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Сэжигтэн Н.Энхбаярыг зах зээлийн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж завшсан, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж завшсан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлүүдэд холбогдуулан шалгаж байна.

Сэжигтэн Н.Энхбаярыг 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу "гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий баримт байна" гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар сэжигтнээр тооцон тогтоолыг өөрт нь танилцуулж, зарлан дуудах хуудас гардуулан өгсөн боловч мөрдөн байцаалтад ирээгүй, өмгөөлөгчид нь мэдэгдэж, зарлан дуудах хуудас гардуулан өгсөн боловч мөн ирээгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Н.Энхбаярыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш нийт 10 удаа зарлан дуудах хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн байцаалтад ирэхгүй, улмаар байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсаар байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөлийг алдагдуулж байв.

Үүссэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын явц, үр дүн, цугларсан нотлох баримтуудыг хэрэг шалгах ажиллагаанд хяналт тавьж буй прокурор, улмаар шүүхэд танилцуулж, хянуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 119/с дугаартай сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу зохих ажиллагааг гүйцэтгэсэн юм.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах явцад сэжигтэн Н.Энхбаяр нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцандаа байрлан дотроосоо түгжиж, харин намын гишүүд, дэмжигчид гэх хүмүүс нь Авлигатай тэмцэх газрын ажилтнуудыг дотогш нэвтрүүлэхгүй байсны зэрэгцээ Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд шүүгчийн захирамжийн дагуу ажиллагааг гүйцэтгэхээр очсон ажилтнуудын эрх чөлөөнд халдаж, галт зэвсэг гаргаж эсэргүүцсэн. Зохих шийдвэрийг танилцуулж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг мэдэгдсэн ч сэжигтэн Н.Энхбаяр зөвшөөрөөгүй бөгөөд дээрх нөхцөл байдлын улмаас цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон тул Н.Энхбаярыг тус хэлтсийн мэдэлд албадан ирүүлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагад хүсч, тогтоолыг хүргүүлсэн. Энэ тогтоолын дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болно.

 

top.mn


profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6053291/ffb/trackback

hudlaageech

2012.04.21 21:13:04
*.204.210.27

Бяцхан егөөдөл ЭХ БОЛСОН ЗУРГААН ЗҮЙЛ ХАМАГ АМьТАНЫ ТУСЫН ТУЛД ОМ МААНИЙ БАДМЭЭ ХУМ ПАД СУУХАЙ ГЭЖ....ХӨӨРХИЙДӨӨ МУУ ХАМБАТАН МААНИ ЖИБЭН УЛС ЭНХБАЫАР БИД 2Т ТВ9 ТВ-ИЙГ БЭЛЭГЛЭСЭН ГЭЖ ариун дагшин нэрээ аалзны шүлстэй хутгах юм биш биздээ даший шоог гэж......хи хи

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
배너신청
자생병원

배너신청