Бичлэгийн тоо 372

buduun tsagdaaИх Британы Засгийн Газраас цагдаа нар биеийн тамирын шалгалт өгч, гурван удаа шалгалтандаа унасан цагдаа нарын цалинг хасахаар шийдвэрлэсэн талаар Ройтерс мэдээллээ. Судалгаагаар Лондон хотын цагдаа нарын 64 хувь нь хэт тарган байгаа аж. Хэрвээ тэд биеийн байдалдаа анхаарал тавьж, шалгалтандаа тэнцэхгүй бол жилд цалингийнхаа найман хувь буюу гурван мянган фунт хүртэл цалингаа хасуулах юм байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагуудын төсвийг 20 хүртэл хувиар танаж, тарган цагдаа нарын ажлаас халж магадгүй болоод байгаа гэнэ. Их Британийн Засгийн Газрын тайланд энэ бүх тооцоог хийсэн бөгөөд тэтгэвэрт гарах насыг нэмж, тэтгэврийн зардлыг цагдаа нарын бие бялдрын бэлтгэлд зарцуулах талаар ч бичсэн гэнэ. Гэвч цагдаагийн үйлдвэрчний эвлэл уг шийдвэрийг эсэргүүцэж, Засгийн Газрын шийдвэрүүд тодорхойгүй, байнга өөрчлөгдөж байгааг шүүмжилсэн байна.

Б.Дэжид


profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5938715/97e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청