Бичлэгийн тоо 372

Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/

비즈니스 한국어 강좌

Ёидо-Бизнес Мэдээллийн Төвөөс Солонгост оршин суугаа Гадаад иргэдэд зориулсан анхан болон дунд шатны Бизнесийн Солонгос Хэлний Сургалтыг явуулахаар бүртгэл авч эхлээд байна.

 

Сургалт явагдах хугацаа: 2012.02.06-2012.03.30 /нийт 8 долоо хоногийн турш/

Сургалтын цаг:

-       Анхан шат: Долоо хоног бүрийн Даваа, Лхагва гаргийн 10.00-11.30

-       Дунд шат: Долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаргийн 10.00-11.30

Анги дүүргэлт: Анхан ба Дунд шат анги тус бүрт 15 хүн.

Сургалтанд бүртгэх хугацаа: 2012 оны 2 сарын 2 хүртэл.

 

Бүртгүүлэх арга: Утас, е-мэйлээр болон төв дээр ирж бүртгүүлэх,

Е-мэйлээр бүртгүүлэхдээ хавсралтад байгаа файлыг татаж бөглөөд файлын нэрийг “한국어 강좌 신청_таны нэр” болгон өөрчлөөд yeouidosmbiz@gmail.com хаягруу илгээнэ.

 

Холбоо барих:

Утас: +82-2-6137-9830,

Вэб хуудас: http://global.seoul.go.kr/bbs.do?cmd=view&cate_cd=381&up_cate_cd=381

 

 

Хаяг: Ёндинпү дүүргийн Ёидо хороо-23 Сөүл IFC One Building-ийн 3 давхарт Ёидо-Бизнес Мэдээллийн Төв

서울시 영등포구 여의도동 23번지, One IFC 빌딩 3여의도글로벌센터

 

Хүрэлцэн ирэх заавар: Сөүл Метроны 5 ба 9 –р шугам 여의도역 3-р гарцаар чигээр алхаад том 4 замын уулзвар хүртэл алхана. Тэндээсээ баруун гар тийш эргэж 200 метр орчим алхаад One IFC барилгат хүрнэ.

 

 


gsp55

2012.02.03 18:01:21
*.43.179.247

arai hol yumaa yoksamiinh hezee ehleh ve
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청