Бичлэгийн тоо 372

Ёидо-Бизнес Мэдээллийн Төв

 

Сөүл хотын захиргаанаас БНСУ-д бизнес эрхлэх, компани байгуулах болон хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын иргэдэд зориулсан бизнес мэдээллийн хоёр дахь төвөө нээлээ. Уг төв нь Солонгосын Wall Street гэж нэрлэгдэх Ёидо дахь санхүүгийн хороололд байрладаг юм байна.

2012 оны 1 дүгээр сар 12-ны өдөр нээлтээ хийсэн “Ёидо Глобал Бизнес Мэдээллийн Төв” нь Солонгос оршин суугаа гадаадын иргэдийг бизнесийн орчинтой холбоотой бүх төрлийн мэдээлэл зөвлөлгөө өгөх ба хөрөнгө оруулахыг хүсэгчдийг 6 сарын хугацаагаар ажлын албан өрөө /утас, факс аппарат, компьютер/  гаргаж өгч  төлбөргүйгээр үйлчилж байна. Одоогоор Солонгост Бизнес эрхлэх сонирхолтой 5 гадаадын иргэд тус төвд байрлан үйл ажиллагаа явуулан тус төвөөс мэдээлэл дэмжлэг аван үйл ажиллагаагаа эхлээд байгаа юм байна.

Зөвхөн бизнесийн зөвөлгөө өгөх төдийгүй Сөүлд оршин суухтай холбоотой /иммигрэшиний/ зөвөлгөө үйлчилгээг Ёндинпү дүүргийн захиргаатай хамтран үзүүлж байна.  

 

Ёидо-Бизнес Мэдээллийн Төвийн үйл ажиллагаа:

 

Ø  Солонгосын бизнесийн орчин, санхүү, татвар, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр, хууль тогтоомж, эрх зүйн орчины талаар мэргэжлийн ажилтан зөвөлгөө өгөх,

Ø  Шинээр Бизнес эхлүүхтэй холбоотой лекц семинар, болон Бизнесийн Солонгос хэлний хичээл, Манлайлын талаар сургалт тогтмол зохион байгуулнаь

Ø  Веб хуудас, он-лайн сүлжээгээр мэдээлэл түгээх юм байна.

Ø   

Ёидо-Бизнес Мэдээллийн Төвийн Оршин суухтай холбоотой зөвөлгөө, үйлчилгээ:

 

Ø  Сөүлд амьдрах нөхцлийн талаар  англи, хятад хэлээр /Монгол хэлээр Пүрэв гараг бүрийн 9.00-12.00 цагуудын хооронд/ зөвлөгөө өгөх,

Ø  Харъяаллын дагуух оршин суугчидад оршин суух визний төрөл өөрчлөх үйлчилгээ (외국인체류지변경신고),

Ø  Оршин суух эрхтэй батлах бичиг олгох (외국인등록사실증명발급)

Ø  Хилээр нэвтэрсэн эсэхийг батлах бичиг олгох(출입국 사실증명 발급)

Ажлын цаг: Даваа- Баасан, 9.00-18.00 цаг

 

Вэб хуудас: http://global.seoul.go.kr/yeouido/biz.do

 

Холбоо барих: Tel: +82-2-6137-9830 FAX : +82-2-6137-9840 / e-mail: yeouidosmbiz@gmail.com

Монгол хэл: Пүрэв гариг бүрийн 9.00-12.00 цагуудын хооронд

 

Хаяг:  Ёндинпү дүүргийн Ёидо хороо-23 Сөүл IFC One Building-ийн 3 давхарт  

서울시 영등포구 여의도동 23번지, One IFC 빌딩 3

 

Хүрэлцэн ирэх заавар: Сөүл Метроны 5 ба 9 –р шугам 여의도역 3-р гарцаанаас чигээрээ алхаад том 4 замын уулзвар хүртэл алхана. Тэндээсээ баруун гар тийш эргэж 200 метр орчим алхаад One IFC барилгат хүрнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5702905/0fa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청