Бичлэгийн тоо 372

Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү?

Монголд одоо арилжааны 14 банк ажиллаж байна. Нэг нь төрийн, нөгөө 13 нь хувийн банк. Эдгээр банкны олонхи нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд их хэмжээгээр зээл олгохоо гурван сараар больж байгаа талаар мэдээлэл тархаад буй.

Арилжааны банкууд зээл олгох мөнгөний нөөцгүй болж дампуурахад хүргэв үү эсвэл манайхан зээл авахаа больж байгаа юм уу. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Арилжааны банкууд зээл олгохоо түр хугацаагаар ийн зогсоохоор яригдаж байгаа нь юунаас болсон талаар Монголын томоохон банкны удирдах албаны хүмүүсээс тодрууллаа.

Голомт банкны төв салбарын харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Бямбасүрэн:
-Манай банкны хувьд зээл олгохгүй гэсэн асуудал яригдаагүй. Өмнө яаж олгож байсан тэр дагуу зээлээ олгоод, хүүгээ тооцоод явж байна. Бидний хувьд энэ талаар мэдсэн юм алга.

Худалдаа хөгжлийн банкны маркетинг, бүтээгдэхүүн хөгжлийн газрын захирал А.Мөнхбаясгалан:
-Ёстой сонсоогүй юм байна. Манай банк зээл олгодог шалгуурыг өндөрсгөсөн. Харин зээл олгохоо больж байгаа юм одоогоор алга байна. Шалгуур өндөр болсон гэдгийг хэлмээр байна.

Төрийн банкны маркетингийн ажилтан Г.Болорсүх:
-Энэ мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй. Манай банк зээлээ хэвийн олгосон хэвээр байгаа. Шалгуур, хүү нь өмнө ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. Бусад банк тийм асуудал гаргасан юм болов уу. Мэдсэн зүйл алга байна.

Улаанбаатар банкны дэд захирал Ж.Эрдэнэбилэг:
-Энэ талаар мэдсэн юм алга. Манайх зээлээ хэвийн олгож байгаа. Энэ яриа хаанаас гарсныг мэдэхгүй байна.

Энэ мэт бусад арилжааны банкууд адилхан хариулт өгч байлаа. Зарим мэргэжилтнүүд нэгэн таамаг дэвшүүлээд байгаа нь үнэний ортой болов уу. Юу гэвэл, Монголбанк бодлогын хүүгээ 12.25 хувь болгосон. Өнгөрсөн сард 11.75 байсныг 0.5 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл Монголбанк үнэт цаас гаргаад түүнийгээ арилжааны банкуудад ийм хүүтэй худалдаж байгаа хэрэг юм. Ингэхээр он гараад зээл олгохоо болихгүй ч гэсэн зээлийн хүү өсөх магадлал бий болоод байна гэсэн үг. Цаашдаа энэ байдлаар бодлогын хүүгээ өсгөөд байвал өнөөдрийн энэ хэлээд байгаа зээл олгохгүй гэх асуудал жинхэнээсээ биеллээ олохыг үгүйсгэх аргагүй.

Б.Тогтох

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5633058/8af/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청