Бичлэгийн тоо 372
 
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хей улс орондоо томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэлээ базааж байна. Гэвч тус улсын улстөрчид сонгуулийн дараа амлалтаа биелүүлдэггүй сул талтайг олон улсын ажиглагчид онцолж байгаа юм.

Пак Кын Хей болон түүний Сэнури нам сонгуульд тус улсын нийгмийн бодлогыг эрс шийдвэртэй өөрчлөх уриалгатай оролцсон. Тэд Өмнөд Солонгосыг Швед, Финланд юм уу, хойд Европын бусад орны адил “нийгмийн улс” болгохоор яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, БНСУ анх удаа шийдвэртэй өөрчлөлт хийнэ.

Хатагтай Пак Кын Хей сонгогдсоныхоо дараа шууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Үүний тулд шинэ оны орой шөнийн турш хуралдаж  төсвийнхөө эцсийн хувилбарыг нэгдүгээр сарын 1-ний 06.00 цагт баталсан юм.

Дараагийн санхүүгийн жилд Өмнөд Солонгост хүүхдийн цэцэрлэг үнэ төлбөргүй болно. Бага сургуулиудад бага, дунд орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг 22.00 цаг хүртэл өдөр өнжүүлэх бүлгүүдэд үнэ төлбөргүй сургана. Мөн их, дээд сургуулийн оюутнуудын 70 хувь нь бага, дунд орлоготой гэр бүлийнх байх бөгөөд тэдний сургалтын төлбөрийн 50 хувийг төрөөс даах юм байна.

Шинэ засгийн газрын төлөвлөгөө их, дээд сургуулиудын оюутны төлбөрийг эрс бууруулахаар хязгаарлагдахгүй. Бага, дунд орлоготой иргэдэд эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй буюу төлбөрийг нөхөн олгох болсон бөгөөд ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэлээд хувиар нэмэгдүүлжээ.

Эдгээр бүх санал санаачилга нь иргэдэд сайшаалтай санагдах нь мэдээж. Гэхдээ эдгээр төлөвлөгөө эцсийн дүнд Өмнөд Солонгосын татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн нийгмийн өргөн хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэлтийн тухай яриаг сөрөг хүчнийхэн ч эсэргүүцэхгүй байгаа. Ерөнхийдөө тус улсад татварын ачааллыг нэмэгдүүлэх нь зайлшгүй.

Ийм арга хэмжээ шаардлагатай байгааг Пак Кын Хей болон түүний өрсөлдөгчид ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ тэд хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно гэж ярьж байв. Жишээлбэл төрийн байгууллагуудыг цомхотгох юм уу, чинээлэг иргэдийн татварыг нэмэх замаар байж болох хувилбарыг дэвшүүлсэн. Гэвч эдгээр нь нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт хийхэд хангалтгүй.

Ийнхүү Өмнөд Солонгосын засгийн газар мухардалд орох магадлалтай болов. Хэрэв тэд нийгмийн хөтөлбөрүүдээ тэлэхийг хүсч байгаа бол татварыг эрс нэмэгдүүлэх нь зайлшгүй. Гэвч энэ нь татварыг бүрдүүлдэг дундаж давхаргынхны эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй.

Сөүлийн сонирхож буй зүүн болон хойд Европт нийгэм харьцангуй тогтвортой, тэгш эрх ба аюулгүй байдал нь эдийн засгийн уналтын үед зохицсон бөгөөд бусад улсад илүүтэй үнэлэгддэг мэргэжлийн боловсон хүчнээ алдаагүй. Тиймээс ч төдийлөн их татвар төлөхгүй асуудлыг зохицуулах системийг хэрэгжүүлдэг. Төрөөс хэрэгжүүлэх нийгмийн ийм загвар нь харьцангуй амь бөхтэй. Өөрөөр хэлбэл, Америкийн сонгодог жишгээс илүү давуу гэсэн үг.

Хойд Европт энэхүү загвар нь олон арван жил үйлчилж байгаа бөгөөд швед, финландууд ч татгалзах бодолгүй байна. Нөгөө талаас дийлэнх улс дээрх системд дасан зохицож эхэлжээ. Хамгийн шилдэг жишээ нь Грек улс. Тус улсын хямралын нэг шалтгаан нь “нийгмийн улс”-д яаран шилжин орсноос болсон гэдгийг шинжээчид тодорхойлсон юм.

Тэгвэл энэ удаад Өмнөд Солонгос улс татвараа нэмэгдүүлснээр энэ загварт нийцэж “нийгмийн улс”-д амжилттай шилжих нь бүрхэг байгаа. Гэвч хатагтай Пак Кын Хей сонгуулийн мөрийн хөтөлбөрөө яаравчлан, шийдэмгий хэрэгжүүлж эхэлснээрээ үнэлэгдэж байна.

Т.Арьяа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6988099/c02/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
326 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
325 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
324 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4457
323 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
322 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
321 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
320 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
319 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4358
318 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6289
317 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6442
316 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
315 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
314 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
313 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
312 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
311 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
310 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
309 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
308 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5686
307 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
306 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
305 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4703
304 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
303 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
302 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
301 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
300 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
299 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3230
» Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
297 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
296 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
295 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4494
294 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5112
293 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
292 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
291 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
290 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
289 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5455
288 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
287 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4368
286 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11106
285 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12421
284 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8055
283 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7378
배너신청
자생병원

배너신청