Бичлэгийн тоо 372



Монгол Улс хэмээх тусгаар тогтносон бүрэн эрхт улсыг харийн газар төлөөлж суугаа элчин, консулууд эх орондоо ирэхгүй хэмээн зугтаж байгаа тухай хачирхалтай мэдээлэл чих дэлсэх болсоор удав.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэсэн үг бий. Гэвч албан тушаал, эрх мэдлийг авсан шигээ өгч сураагүй Элчин сайд, Консулуудаас болоод өнөөдөр Монгол төрийн нэр хүнд, гадаад харилцаа газарт уначихаад байгааг сануулах хэрэгтэй болох нь.

Улс орныхоо төлөө ажиллахаар томилолт авсан эрхэм Элчин сайд, Консулууд гадаадад биеэ эмчлүүлэхээр явсан гэж өөрсдийгөө ойлгодог бололтой. БНСУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд гэхэд өвчин тусчихаад өндийж ч чадахгүй байгаа юм уу даа. Солонгос, Монгол хоёрын хооронд ердөө л хоёр цаг гаруйхан ниснэ. Гэвч тус улсад байгаа Монголын Элчин сайдын яамны ажилтан Ж.Шишмишиг, Д.Жаргалсайхан гэгч нөхөд өвчтэй гэдэг шалтгаанаар өдий хүртэл нутаг буцахаас татгалзаж байна. Худалдаа эдийн засгийн зөвлөх Ж.Шишмишиг, нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Жаргалсайхан нарын хугацаа 2012 оны дөрөвдүгээр сард дууссан боловч одоо хүртэл ирээгүй. Тэд өвчтэй, биеэ эмчлүүлж байна гэсэн зовлон тоочоод сууж байгаа гэнэ. Москвад суугаа ЭСЯ-ны дэд консул Л.Бямбацогт бас л янз бүрийн шалтаг хэлж хугацаагаа сунгуулжээ. Тэдний оронд томилогдсон хүмүүс баахан хүлээж, явж чадалгүй аргаа бараад өөр орон руу явах томилолт авсан сурагтай.

ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул А.Баатарцогтыг ч мөн дуудсан боловч тэрбээр бас л эх орондоо ирэхээс татгалзаж, баахан хэл ам хийж, хугацаагаа зургаан сараар сунгуулсан гэнэ. Тэгвэл Улаан-Үд хотод Ерөнхий консулаар сууж байгаа Л.Жавзмаа бас л эх орондоо ирэхээс татгалзаж, “Бие тааруу, эмчлүүлж байгаа” гэдэг шалтаг тоочжээ. Ер нь Гадаад харилцааны яаманд ийм маягийн хариуцлагагүйн зуд гаарч дипломатууд дуртай цагтаа ирж очдог болсон юм байх. Нэгэнт Элчин сайд, Консулын албыг авсан хүн нь өгдөггүй, буцаагаад авч чаддаггүй юм бол хуульдаа өөрчлөлт оруулаад “Дипломат ажилтанг хугацаагүй томилно” гэсэн заалт оруулах хэрэгтэй болох нь.

ЭХ ОРНООСОО ЗУГТАЖ БАЙГАА ДИПЛОМАТУУД ИХ МӨНГӨНДӨӨ ХОРГОДООД БАЙНА

Ийм хардлага газар сайгүй бий болчихоод байна. Буцаж ирэхээс татгалзаж, өвчтэй гэдэг нэр зүүж байгаа манай дипломатуудын цаана виз, мөнгөтэй холбоотой асуудал ч байдаг гэнэ. Тиймээс үүнийг хуулийн дагуу шалгуулах цаг нь ч болсон бололтой. Элчин сайд, Консул зэрэг дипломат ажилтнууд тухайн орны иргэд, тэнд суугаа монгол иргэдтэй хамтран виз, урилгын ченж хийгээд сууж байдаг нь нууц биш болсныг тухайн оронд суугаа монгол иргэд, зарим шударга дипломатууд шүүмжилж суух юм.

БНСУ-д дахь Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга асан Лхагваагийн хүү Л.Тулга Солонгост компани байгуулж, байр сууцтай болчихсон, визний асуудал зохицуулан, их хэмжээний мөнгө олдог гэсэн мэдээлэл ирээд байна. Лхагва дарга ч мөн өөрөө Монголд Солонгосын виз гаргадаг компани байгуулчихсан ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна Бээжин, Хөх хот, Эрээнд ажилладаг Монголын ЭСЯ, Консулын газруудын дипломат ажилтнууд мөн л 1-2 өвөр монгол хүнийг дороо ажиллуулан хятад иргэдийн визний материалыг бөөнөөр нь авч, тэдэнд өндөр үнээр яаралтай виз гаргаж өгөх нэрээр мөнгө олж суудаг болсон. Монголын дипломатууд визний наймаа хамтран хийдэг өвөр монголчуудыгаа “морь” гээд нэрлэчихсэн. Гадуур явахдаа өнөөх “морьд”-оороо орчуулга хийлгэдэг. Монголоос ирсэн хүмүүст үйлчлүүлэх, орчуулга хийлгэх зэргээр визнээс гадна давхар мөнгө олцгоодог, ашгаа хуваадаг юм байх.

Улаан-Үд хотод дахь Монголын Ерөнхий консул тэнд хараар ажиллаж байсан Заяат гэж залууг туслахаараа авчээ. Улаан-Үдэд арваад жил ажиллаж байгаа энэ залуу үндсэндээ Консулын визний асуудлыг зохицуулдаг, жуулчны компаниудтай хамтарч виз дамлан, хөрөнгөжсөн, монгол иргэдээ муулж, матаж дипломат ажилтнуудад нэр хүнд олдог нэгэн гэнэ. Өөрөөр нь дамжуулж виз аваагүй гадаадынхныг дарамтлах, виз олгуулахгүй байх зэргээр хүндрэл учруулдаг. Архи ууж, Консулын газарт халамцуу явах нь энүүхэнд. Мөн Консулын мэдлийн хоёр өрөө байранд хөнгөлөлтэй үнээр амьдардаг тухай мэдээлэл ч бий. Түүний талаар байнга гомдол гардаг ч Улаан-Үдийн Ерөнхий консул Л.Жавзмаа түүнийг цээжээрээ хамгаалдаг. Тэр ч бүү хэл саяхан хууль бусаар виз олгож мөнгө авсан хэрэг сөхөгдөж, ажлаас нь халах гэсэн ч хамгаалаад өнгөрчээ. Ер нь Улаан-Үдэд туслах байх ямар ч шаардлагагүй байхад энэ нөхрийг ажилтай байлгахын тулд энэ орон тоог гаргасан гэнэ. Үүнээс гадна Ерөнхий консул Л.Жавзмаа Булганы гаралтай нэгэн бүсгүйг тогоочоор авчээ. Гэвч тэрбээр нөхрийнхөө хамт Консулын газарт байнга архи ууж согтуу явдаг тухай хэл ам гараад байна.

Өнөөдөр Монгол төрийн ууган яамдын нэг Гадаад харилцааны яам үндсэндээ уналтад ороод байгаагийн жишээ энэ мэт олон байна. ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар саяхан томилогдсон Цогтсайханыг л гэхэд юу хийхээ мэдэхгүй, сул доройгоороо дуудуулсан хүн сууж байна хэмээсэн. Ер нь энэ Засгийн газрын шинэчлэл огт хийгдэхгүй байгаа ганц газар нь Гадаад харилцааны яам байж мэдэх юм. Тиймээс ажилтнууд нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Д.Билигт нар шиг зоригтой өөрчлөлт,шинэчлэлт үгүйлээд байгаа гэсэн шүү.

Б.ЧУЛУУНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6744365/b97/trackback

sum123

2012.11.17 23:21:15
*.236.158.207

mash unen bogood zov asuudal bichigdsen baina neeren ene elchingiin xeden medleg bolovsrolgui ulsiig solij yadaj ex orniixoo neriig tseverlex yumsaan neg l xudlaa ambarxag ooxolj zuzaarsan xumuus ex oron iregdiinxee toloo yu xiij baigaan estoi jonxuunuud
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
327 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9740
326 Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9704
325 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9645
324 гэрээт ажилчдад анхааруулах нь "MK" 2011-04-12 9434
323 ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ file [1] G-THINK 2011-05-02 9296
322 Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1] admin 2011-09-01 9275
321 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 9187
320 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8892
319 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8546
318 Виз гэж юу вэ? "MK" 2011-04-10 8419
317 Гадаадын иргэнийг хугацаат төрийн ажилтанаар шалгаруулж авах гэж байна. file [1] "MK" 2011-04-16 8275
316 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8264
315 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! Levi`s 2013-07-23 8210
314 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] Levi`s 2013-07-31 8190
313 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг Levi`s 2013-05-27 8166
312 Үнэгүй ардын эмчилгээ [1] "MK" 2011-04-22 8136
311 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 8107
310 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8055
309 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 8024
308 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] Levi`s 2013-11-15 7998
307 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 7997
306 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Levi`s 2014-05-23 7988
305 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ Levi`s 2013-07-26 7801
304 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
303 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ Levi`s 2013-06-10 7731
302 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] Levi`s 2013-08-01 7721
301 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7651
300 Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7645
299 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Levi`s 2013-05-15 7632
298 Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7631
297 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7609
296 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7592
295 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7540
294 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7504
293 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7466
292 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс Levi`s 2013-05-22 7437
291 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7423
290 Сөүл Хотын захиргаанаас гадаад хүүхдүүдийн явдаг сургуулиудад тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байна. "MK" 2011-04-16 7410
289 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7402
288 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7378
287 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7301
286 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7300
285 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7250
284 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7237
283 Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4] admin 2011-11-04 7208
배너신청
자생병원

배너신청