Бичлэгийн тоо 372

Зуны дэлгэр цаг алсарч, намрын налгар өдрүүд айлчлахтай зэрэгцэн та бидэн дээр ирдэг нэг урилгагүй зочин бол шумуул гэгч жижигхэн атлаа адтай шавьж билээ. Байгаль дэлхийн жам юм хойно гээд орхичихвол зүгээр нэг часхийтэл хазаж хооллочихоод явахгүй хорон мөрөө үлдээж, хорсгож загатнуулахыг нь яана. Жаахан маажчихвал тэрхүү мөр нь хавдаж улайж, бөөн булдруу болчихно. Тэгвэл энэ жижигхэн гэмт этгээдийг хор уршгаа үлдээхээс нь өмнө үргээгээд явуулчихдаг аргууд байдаг аж. Мэдээд авчихвал үдэш оройн цагаар хэрэгтэй л зөвлөгөөнүүд байна шүү.

1. Шумуулны хавх

Шумуул үргээх 5 гайхалтай арга 1
Танд хэрэгтэй зүйлс ундааны хуванцар сав, бор элсэн чихэр, исгэгч, ус, хайч. 2 литрийн хуванцар савыг дундуур нь хайчилж хуваана. 200 мл халуун усанд 60 гр бор элсэн чихэр хийж уусгана. Хөргөөд энэ уусмалаа хуванцар савныхаа таллаж хуваасан ёроол хэсэгт хийнэ. 1 гр исгэгч нэмнэ. Хутгах хэрэггүй, энэ уусмал нүүрстөрөгчийн давхар исэл агуулдаг. Хуванцар савны дээд талын хэсгийг зурагт харуулснаар байрлуулж, хар даавуугаар орооно.
Шумуулнууд энэ хавханд чинь орно.

Шумуул үргээх 5 гайхалтай арга 2

Шумуул үргээх 5 гайхалтай арга 3
2. Нимбэгний тостой лаа

Шумуул үргээх 5 гайхалтай арга 4
Энэ төрлийн лааны үнэрээс шумуул дайждаг.

3. Эфирийн тосон цацлага

Шумуул үргээх 5 гайхалтай арга 5
Нимбэг, цайны мод, башир цэцэг, эвкалипт, арц, лаванда, гаа гээд дурын ургамлын үнэртэй эфирийн тос, шулмын шүүр /witch hazel/ хэмээх ургамал, нэрмэл эсвэл буцалсан ус, ургамлын глицерин хэрэгтэй. Шүршигч савны тал хүртэл усаа хийнэ. Бараг дүүртэл нь шулмын шүүр нэмнэ. Хэрэгтэй гэвэл 1/2 цайны халбага ургамлын глицерин нэмнэ. Үнэр оруулахын тулд сонгосон эфирийн тосноосоо 30-40 дуслыг нэмж хийнэ.

4. Ургамлаар хийсэн шавьжны цацлага

Шумуул үргээх 5 гайхалтай арга 7
Хатаасан лаванда хамгийн шилдэг нь. 1 аяга нэрмэл усанд 3-4 амны том халбага хатаасан лаванда эсвэл чинжүүний гаа, нимбэг төрлийн ургамал, түрүүтэй гаа зэрэг ургамлын хатаамлуудаас дурын хатаамлыг сонгож хийгээд буцалгана. Сайтар хутгаж, таглаад хөргөнө. Хөрснийх нь дараа шүүж, 1 аяга шулмын шүүр эсвэл эмнэлгийн спирт хийгээд шүршигч саванд хийж, сэрүүн газар хадгална. Хэрэгтэй үедээ шүршиж хэрэглэнэ.

5. Байгалийн үргээгчид

Шумуул үргээх 5 гайхалтай арга 6

Шумуулыг үргээдэг байгалийн үргээгчид олон байдаг. Хамгийн шилдэг нь химийн бодисын хэрэглээнээс татгалзах. Үнэртэн сүрчиг нь шумуулыг татдаг. Мөн жимсний мод, базилик, бяцхан хумсхан, розмарин зэрэг ургамлуудыг тарих. Эдгээрийн үнэрт шумуулыг үргээх хүч байдаг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8235480/f81/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청