Бичлэгийн тоо 372

Солонгосын хойгт орших зөрчилт хоёр хөрш улсын албаныхан өчигдөр /II.14/ дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа. Хоёр Солонгосын албаныхны өндөр хэмжээний уулзалтын үр дүнд талууд бие биенээ буруутгахаа больж, дайнаар салсан гэр бүлүүдийг төлөвлөгөөний дагуу уулзуулахаар зөвшилцжээ. Энэхүү уулзалтанд БНСУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Ким Гю Хен тэргүүтэй албаныхан БНАСАУ-ын Нэгдсэн фронтын орлогч дарга Вон Дон Ен болон бусад төлөөлөгчидтэй хилийн зурвас дахь цэрэггүй бүсэд уулзсан аж.

1950-1953 оны хооронд Солонгосын хойгийг Хойд, Өмнөдөд хуваасан цуст дайны уршгаар гэр бүл, хамаатан садангууд дахин хамт байж чадахааргүй салсан билээ. Өдгөө Солонгосын дайны үеэр бие биенээсээ хагацсан гэр бүл, хамаатан садангууд нэгнээ санан гансарсаар 60 жилийг ардаа орхиод байна. Хоёр Солонгосын хоорондын харилцаа нь энх тайван, тогтвортой байх цаг үед биенээсээ салсан гэр бүл, хамаатан садангуудыг хааяа нэг уулзуулж, сэтгэлийг нь дэвтээдэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хөрш орнуудын хоорондох харилцаа ээдрээтэй, сөргөлдөөнтэй болж ирснээс хагацсан гэр бүл, хамаатнуудыг уулзуулах явдал тасалдаад байгаа юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7921915/0a9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
배너신청
자생병원

배너신청