Бичлэгийн тоо 372
Өмнөд Солонгосын Samsung Electronics корпораци 2013 оны хоёрдугаар улиралд өөрийн түүхэнд байгаагүй  үйлдвэрлэл ашигтай болж буйг удирдлага нь долдугаар сарын 5-нд зарласан тухай Agence France-Presse баасан гаригт мэдээлэв. 

Урьдчилсан дүнгээр, Самсунгийн үйлдвэрлэлийн ашиг нь 2013 оны хоёрдугаар улиралд  өмнөх жилийн мөн үеийнхээс 47 хувиар өссөн байна. Компани тодорхой тоо хэлээгүй ч 2012 оны хоёрдугаар улиралд 6,46 их наяд вон (5,7 тэрбум орчим ам доллар, тэр үеийн ханшаар) байсан билээ.

2013 оны нэгдүгээр улиралд уг компанийн үйлдлийн ашиг нь 8,78 их наяд вон (7,7 тэрбум доллар) байсан юм. Ийм маягаар компанийн үйлдлийн ашиг нь нэгдүгээр улирлынхаас  8,2 хувиар өссөн байна. Смартфонуудын худалдаа үйлдлийн ашигийг нэмэгдүүлсэн гэж тэр үед Samsung тайлбарлажээ. 

Урьдчилсан дүнгээр энэ жилийн хоёрдугаар улиралд Самсунгийн худалдааны хэмжээ нь 57 их наяд вон (50 тэрбум доллар) болон өмнөх жилийн мөн үеийнхээс 19,8 хувийн өсөлтийг харуулжээ. Улирлын бүрэн дүнг энэ сард багтаан гаргана гэдгээ Samsung зарлажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7418199/140/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청