Бичлэгийн тоо 372

hamargui huu Бид өөрснийгөө ч мэдэхгүй явахад дэлхий дахин бидний тухай аль хэдий нь нарийн судлаж, мэдэх болжээ.

Манай улсад дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй хүн байдаг аж. Тодруулбал, зургаан настай Нэргүй хэмээх төрлөхийн хамаргүй хүүгийн талаар Солонгосын EBS телевизийн “Global Project” хэмээх хүмүүнлэгийн нэвтрүүлгээр  маргааш 20:20 цагт гарах юм байна.

Эл нэвтрүүлгээр дамжуулан Нэргүй хүүд ЕВS телевизийнхэн хандив цуглуулах гэж байгаа гэнэ. Учир нь дэлхийн хэмжээнд хамаргүй төрсөн 6 хүн бүртгэгдэж тэд  бүгд 1 нас ч хүрэлгүй нас барсан байдаг ч ганцхан Нэргүй хүү өдийг хүртэл амьд яваа ажээ. Хэдий хүү эсэн мэнд өсч яваа ч амьсгаа авах, юм идэж уух зэрэг үедээ байнга хүндрэлтэй байдаг байна.

Дашрамд дуулгахад, хөдөө амьдардаг Нэргүй хүүд өмнө нь Солонгосын нэгэн сайн санааны байгууллага тусламж үзүүлж байсан бөгөөд улмаар EBS телевизийн ” Global Project ” хэмээх хүмүүнлэгийн нэвтрүүлэгт хандан хүүг тус нэвтрүүлэгт оролцуулахаар болсон байна. Нэргүй хүү өнгөрсөн 4-р сард нэвтрүүлэгт оролцхоор Солонгос улсад  ээжтэйгээ хамт очсон ажээ.

М.Сониуч.ugluu.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7352856/4d5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청