Бичлэгийн тоо 372

Франкфуртын их сургуулийн эрдэмтэд ирэх оны Нобелийн шагналыг авах нь тодорхой болсон тухай Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж эхэлжээ.

 

Учир нь тэдгээр эрдэмтэд алмаз, маргад эрдэнийг үйлдвэрлэж болдогийг батлах шуугиант нээлт хийсэн байна. Үүнийг онцлохын учир гэвэл тус нээлтийг хийсэн эрдэмтдийн багийг ахалж, гардан хийсэн эрдэмтэн нь доктор Баяржаргалын Лхамсүрэн ажээ. Эрдэм шинжилгээний түвшинд алмазыг хиймэл аргаар буюу шохойн чулуунаас гарган авч болохыг тэрээр баталсан байна. Энэ нь тун энгийн арга бөгөөд үүгээр хүссэн хэмжээнийхээ алмазыг гарган авч болох юм.

Энэ нээлтийг хийсний дараагаар бүх л эмэгтэйчүүд Б.Лхамсүрэн шиг залууг мөрөөдөж байна гэсэн хөгжөөнт яриа хүртэл Германд гарчээ. Германыг бүхэлд нь шуугиулж тун удахгүй дэлхий нийтийг байлдан дагуулах энэ нээлтийг хийсэн 38 настай залуу монгол эрдэмтэн олон жилийн турш хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлыг амжилттай дуусгасандаа ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Гэсэн ч шинжлэх ухааны оргил гэж байдаггүй болохоор Б.Лхамсүрэн улам ч гайхалтай нээлтүүдийг цаашид хийсээр байх болно. Хүн төрөлхтний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болох хамгийн үнэтэй энэ чулууг хиймэл аргаар үйлдвэрлэх арга замыг тэр нээж чадлаа.

Алмаз бол хамгийн үнэтэй, байгалийн шинж чанараараа хамгийн хатуу чулуу хэмээгддэг. Үүнийг хиймэл аргаар хийхийн тулд дэлхийн эрдэмтэд сүүлийн 60 жил уйгагүй, идэвхтэй ажиллаж байгаа ч монгол хүний оюун ухаан түрүүлж чадлаа.

Эх сурвалж: www.bataar.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7284550/5ad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청