Бичлэгийн тоо 372



Алт үнэт эдлэлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Гэтэл манайхан их хэмжээний алт, монетон эдлэлийг Өмнөд Солонгос, Туркээс зөөн авчирдаг нь нууц биш. Тэдний нэгийг өнгөрсөн сарын 28-ны өдөр гаалийн байцаагчийн хяналтаар илрүүлсэн байна. Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн улсын байцаагч нар БНСУ-аас Монгол Улсад зорчин ирж буй зорчигчдын ачаа тээшинд эрсдэл тооцон ажиллахад их хэмжээний алт үнэт эдлэлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдэл илэрчээ. БНСУ-аас ирсэн КЕ-867 нислэгийн онгоцны зорчигч МУ-ын иргэн Э нь их хэмжээний буюу нийт 513 ширхэг /нийт жин 2341,7 гр/ алт, монетон эдлэлийг татваргүй барааны шошго бүхий уутанд жигнэмэгийн төмөр хайрцаг, эрэгтэй хүний гоо сайханы бэлдмэл зэрэгт хийн, хар цаасанд ороож гаалийн хяналтаас нуун далдлан хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ.

Тухайн барааг үнэт металлын сорьц тогтоох лабораторид илгээн шинжилгээ хийлгэхэд үүнээс 45 ширхэг нь алтан эдлэл, 468 ширхэг нь монетон эдлэл байв. Нийт 85.8 сая төгрөгийн алт хилээр оруулахыг завдсан эл хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж буй ажээ.

Д.ЦЭЭНЭ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7258559/a2e/trackback

klworld

2018.10.10 13:46:02
*.5.58.205

......

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청