Бичлэгийн тоо 372


Нислэгт гарснаас хойш 23 хоногийн турш ор сураггүй байсан Малайзын онгоц сүйрсэн гэдгийг Засгийн газар нь албан ёсоор мэдэгдлээ. Английн агаарын осол хянан шалгах газрын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн онгоцны нислэг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсныг тогтоосон бөгөөд онгоц далайд осолдсон тул 239 зорчигч амьд байх найдваргүй хэмээн ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. 
Өчигдөр орой Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай олон нийтэд зарлахаас өмнө зорчигчдын ар гэрийнхэнд мессэжээр энэ эмгэнэлт мэдээг хүргэсэн байна. Ерөнхий сайд мэдэгдэхдээ "Инмарсат хиймэл дагуулаас авсан мэдээллээр МH370 дугаар нислэг ойр хавьд нь газардах ямар ч боломжгүй, алс хол Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсон нь тодорхой байгааг та бүхэнд гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна" гэжээ. 

20 гаруй хоногийн турш дотроо өчүүхэн ч болов горьдлого найдвар тээж, хайртай хүмүүсээ хаа нэгтээ амьд мэнд байгаасай гэж залбирч байсан зорчигчдын ар гэрийнхэнд энэ мэдээлэл хүнд цохилт болжээ. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа миний хүү, миний ээж, миний аав хэмээн уйлан хайлсан хүмүүсийн эмгэнэлтэй бичлэг дэлхий нийтээр цацагдаж байна. 
Малайзын агаарын тээврийн компани онгоц нь осолдож, 239 зорчигч, нисэх багийн гишүүд бүгд амь насаа алдсан энэ явдалд бүрэн хариуцлагаа хүлээж, зорчигчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно хэмээн мэдэгдээд байна. 

Хэдийгээр онгоц осолдсон гэдэг нь тодорхой байгаа ч далайд унасан онгоцны үлдэгдэл, хэсгүүдийг одоо хүртэл олоогүй байгаа юм. Хятад, Австрали зэрэг улсын хиймэл дагуулаас авсан зураглалаар онгоц байж болзошгүй далайн байрлалыг олчихоод байгаа ч цаг агаарын улмаас эрэл хайгуул хийх боломжгүй байгаа аж. Цаг агаар таагүй байгаагаас эрлийн ажил нэг хоногоор хойшилжээ. Онгоцыг олж чадаагүйтэй адил чухам юуны учраас Малайзаас Бээжин хүртэл нисч явсан онгоц хаа холын Энэтхэгийн далайд очид осолдов гэдэг асуулт хэвээр байна. 

















Онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, Австралийн Перт хотоос 1970 орчим километр зайтай газар байж болзошгүй хэмээн хиймэл дагуулын зургаас тогтоосон юм. Энэ нь Хятад, Францын хиймэл дагуулаас авсан зургаас тогтоосон байршилтай маш ойр байгаа юм. 




Эх сурвалж: www.assa.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8005403/3a1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
12 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ Levi`s 2014-02-13 5427
11 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв Newstogs 2014-02-15 5428
» Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа Levi`s 2014-03-26 5495
9 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ Levi`s 2014-03-26 5043
8 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу Levi`s 2014-03-26 5506
7 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] Levi`s 2014-04-18 5927
6 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд Levi`s 2014-05-07 4952
5 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ Levi`s 2014-05-16 5428
4 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Levi`s 2014-05-23 7988
3 Шумуул үргээх 5 гайхалтай арга Newstogs 2014-08-05 10522
2 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна Newstogs 2014-08-05 13212
1 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол Levi`s 2014-10-14 10187
배너신청
자생병원

배너신청