Бичлэгийн тоо 372

 Дэлхийн шилдгүүдийн нэг “Google” корпорациас ажлынхаа гарааг эхэлсэн монгол  залуутай ярилцлаа.  Түүнийг Б.Баттулга гэдэг. Монгол Улсын Засгийн газрын  тэтгэлгээр Солонгосын “Инха” их сургуульд бакалавр, "KAIST" суралцаж магистрын зэрэг хамгаалжээ. Үүний дараа Солонгос улсын тэтгэлгээр Америкийн мэдээллийн технологийн “UC Berkley” гэх мэдээллийн технологийн шилдэг сургуульд суралцсан шилдэг оюутан.  

 

-Анх энэ компанид орж ажиллаж байсан түүхээсээ яриагаа эхлэх үү?

-Би нийслэлийн XI дунд сургуулийг төгсөөд ШУТИС-ийн КМТС-ийн программ хангамжийн ангид элсэж суралцсан. Удалгүй Засгийн газрын тэтгэлгээр  БНСУ-д суралцахаар явсан юм. Мөн “KAIST” гэдэг Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд магистрын зэргээ хамгаалсан. Магистрт сурч байхдаа АНУ-ийн мэдээллийн технологийн шилдэг сургуулиудын нэг болох “UC Berkley”-д мөн суралцсан юм. Энэ үед “UC Berkley”-ийн оюутнууд төгсөөд л “Google”-д орох сонирхолтой, хүн болгон “Google”-ийг ярьдаг, өөрөөр хэлбэл тухайн үед тренд болчихсон байлаа. Миний хувьд багаасаа Microsoft компанид ажиллахыг хүсдэг байсан бол тэр үеэс сургуулиа төгсөөд Google-д ажиллая гэж шийдсэн.

 

-Одоо “Google” компанид яг ямар ажил хийж байна вэ?

-Би “Google” компанид программ хангамжийн ахлах инженерээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ компани нь 20 мянга орчим ажилтантай. Тэр дундаа зургаан мянга орчим  software инженер. “Google”-ийн бусад компаниас ялгагдах нэг онцлог нь Software инженерүүд нь зах зээлийн судалгаанаасаа авахуулаад гаргах бүтээгдэхүүний төлөвлөгөө, гүйцэтгэл болон менежмэнтийн бүхий л ажлыг гардан хийдэг. Би хайлтын систем болон мэдээллийн графиктай холбоотой бүтээгдэхүүнүүд дээр голчлон ажиллаж байна.

 

-Хайлтын систем дээр ажиллана гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу?

-Мэдээллийн технологи нь асар хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байдаг. Тиймээс хайлтын систем гэдэг нь өнгөрсөн зургаан жилийн явцад ч байнга хөгжиж ирсэн юм. Эхний үеийн хайлтын систем гэдэг маань веб дээрх үгсийн сангаар индекс үүсгэж тухайн хүний хайж байгаа веб сайтыг оновчтой байдлаар олж өгөх төдий байсан бол, өнөөгийн үед бидний тодорхойлж байгаа хайлтын систем гэдэг маань хүний сонирхсон асуултад шууд зөв оновчтой хариулахыг гол зорилгоо болгож байна. Мөн хэрэглэгч зөвхөн бичгээр хайх биш өөрийн дуу хоолойгоороо асуулт асуух эсвэл камерийн тусламжтайгаар обьектийн мэдээллийг авах боломжтой болж байна.

 

-Таниас гадна гаднын нэр хүндтэй компаниудад хэчнээн монголчууд ажилладаг талаар мэдэх үү. Сонирхож байв уу?

АНУ-д “Silicon Valley” гэдэг газар Microsoft, Facebook, Yahoo зэрэг өндөр технологийн компаниуд төвлөрчихсөн байдаг. Энд Facebook, Yahoo, Apple-д Монголчууд ажиллаж байна.

 

-Тэнд байгаа монголчуудтайгаа хэр холбоотой ажилладаг вэ. Санал бодлоо солилцох тохиолдол их гарна биз?

-Холбоотой байдаг. Бид боломжоороо уулзаж энэ салбарын хөгжил дэвшилтэй холбоотой санаа бодлоо хуваалцдаг. Мөн энэ салбарт монголчууд маань хэрхэн амжилт гаргах боломжийн талаар ярилцдаг.

-Та бүхэн амжилттай ажиллах ямар гарцыг олж харсан бэ. Мэдээж боломж нээлттэй байгаа байх. Гагцхүү боломжийг хэрхэн ашиглахаас их зүйл шалтгаална. Тийм үү?

-Өндөр технологид суурилсан эдийн засгийг бий болгоход урт хугацааны хөрөнгө оруулалт шаардагддаг. АНУ дахь цахиурын хөндийг анх үүсгэж бий болгоход олон жил зарцуулсан бөгөөд энэ улс маань ч өөрөө маш том дотоодын зах зээлтэй. Харин манай улс шиг цөөн хүн амтай, жижигхэн зах зээлтэй улс мэдээллийн технологийн салбарт амжилт гаргах боломжгүй гэж харж байж болох юм. Миний бодлоор бидэнд их боломж байгаа мэт санагддаг. Учир нь мэдээллийн технологи бол хүн амын цөөн, зах зээлийн жижгээс хамаардаггүй, чадалтай цөөн хүн энэ салбарт амжилт гаргаснаар дэлхийн зах зээлд гарах боломжтой. Facebook, Google, Microsoft зэрэг компаниуд бүгд л цөөн залуучууд сонирхлоороо бараг граажид сууж байгаад л эхлүүлсэн компаниуд. Миний одоогийн хийж байгаа прожект маань Израйл дахь оффистой хамтран ажилладаг. Израйлчуудыг харахад энэ улс найман сая хүн амтай боловч үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 200 тэрбум ам.доллар, үүнээс 70 орчим хувь нь өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн эзэлдэг. Тэр дундаа мэдээллийн технологийн салбар тэргүүлж байдаг. Тус улс 80-аад оны эхээр газар тариаланд суурилсан эдийн засагтай байсан бол богино хугацаанд үүнийгээ өөрчлөн хөгжиж чадсан байдаг. Израйлын хувьд маш цөөн хүн амтай учраас өндөр технологид суурилсан шинэ бизнесүүдийг эрчимтэй дэмжсэнээр ийм амжилтанд хүрсэн юм билээ.

 

-Монголчууд гадаадын томоохон компанид ажиллаж, улсынхаа нэрийг бас өөрсдийгөө юу хийж чаддагаа харуулж явна. Тэдгээр хүмүүсээр бахархахаас өөр яах билээ. Таны хувьд монгол хүний чадварыг хэрхэн үнэлдэг вэ?

-Монгол залуучууд бол мэдлэг чадвартай, тэмүүлэлтэй, хаана ч дасан зохицох чадвартай, хариуцлагатай. Тийм учраас энэ чанаруудыг зөв бөгөөд сайн ашиглаж чадвал амжилтад хүрэх боломжтой гэж би хувьдаа боддог юм. Би монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.

 

-Дэлхийн том компанид ажиллах сонирхолтой, хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсч байгаа монгол залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Дэлхийн зах зээлд томоохон корпорациудын нөлөө маш их. Жишээлэхэд “Google” компанийн зах зээлийн үнэлгээ нь 300 тэрбум ам.долларт хүрч жилдээ 60 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байна. Энэ мэт томоохон корпорациуд нь дангаараа өндөр хөгжилтэй улс гүрнүүдтэй тэнцэхүйц зах зээлийн эргэлтийг бий болгож байдаг. Эдгээр корпорациудад орж ажиллан Монгол хүний шийдвэр дэлхийн зах зээлд нөлөөлөх нь эргээд Монгол улсад ашигтай нөхцөл байдлыг бий болгох болно. Монгол залуучууд ихээр дэлхийн томоохон корпорациудад ажиллаасай гэж хүсдэг.

-Эдгээр нэртэй компанид ажиллахын тулд залуус юуг анхаарч, яаж бэлтгэх ёстой юм бол?

-Мэдээж гол шалгуур бол өндөр мэдлэг чадвар.”Google” компанийн тухайд өнгөрсөн ажлын туршлагаас илүү энэ хүний ирээдүйн потенциалыг чухалчилдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиад тэмцээн уралдаануудад оролцож өөрийгөө сорьж бусадтай харьцуулж хөгжүүлж байх хэрэгтэй.

Бидний хувьд удаан хугацааны турш олон шат дамжлагатай шалгуураар шалгаж авдаг. Харин шалгалтыг аль ч улсаас өгөх боломжтой шаардлагатай гэж үзвэл аль нэг  компанийн оффис дээр урьж шалгалтыг өгүүлдэг.

 

-“Google”-д анх ажилд ороход хэцүү зүйл хэр их тохиолдож байсан бэ?

-“Google” их өвөрмөц компани. Өмнөх ажлын туршлага, сургуульд заадаг зүйлс энэ компанид ажиллахад тус болохоосоо илүү саад болох тохиолдол байдаг. Энд илүү чөлөөтэй сэтгэж хуучин мэдлэгт баригдахгүй байхыг эрхэмлэдэг. Мөн компани дотроо ч бүх зүйл их хурдан шинэчлэгдэнэ. Жилийн дотор бараг бүх зүйл өөрчлөгддөг учраас ажлын туршлага, мэдлэг хуримтлуулахаасаа илүү өөрийн чадвараа хөгжүүлэхийг эрхэмлэж ажиллах шаардлагатай байдаг. Аливааг уншиж мэдэх чадвар, логик сэтгэлгээ л туршлага болж үлддэг.

 

А.Өлзий

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7464793/833/trackback

klworld

2018.10.10 13:41:22
*.5.58.205

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
57 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
56 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
55 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6443
54 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6289
53 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4358
52 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
51 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
50 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
49 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
48 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4457
47 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
46 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
45 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5546
44 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5980
43 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6679
42 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 9187
41 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6596
40 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Levi`s 2013-05-15 7632
39 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс Levi`s 2013-05-22 7437
38 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг Levi`s 2013-05-27 8166
37 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 7162
36 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ Levi`s 2013-06-10 7731
35 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 6228
34 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5789
33 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 6038
32 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6661
31 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 6016
30 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! Levi`s 2013-07-23 8210
» Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5965
28 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ Levi`s 2013-07-26 7801
27 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] Levi`s 2013-07-31 8190
26 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] Levi`s 2013-08-01 7721
25 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 11000
24 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9740
23 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8546
22 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] Levi`s 2013-11-15 7998
21 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6962
20 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 6061
19 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5027
18 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4958
17 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5685
16 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4901
15 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6601
14 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5111
13 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 5146
배너신청
자생병원

배너신청