Бичлэгийн тоо 372

Эхнэрүүдийг нь шалгаач

Уншсан 9704 vote 0 2012.04.25 10:25:40
Төрийн өндөр албан тушаалтнууд ээлжит ёсоор хөрөнгө орлогоо мэдүүлснийг албан ёсоор олон нийтэд танилцуулаад байна. Үүнд, Монголын төрийн түшээдийн хамгийн ядуу нь л жилдээ 12 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлж. Сайн эрчүүдийн ард сайн хань, сайн үр хүүхэд байдаг гэдэг үнэн бололтой. Бага орлоготой төрийн түшээдийн гэр бүлийнх нь орлого хэдэн тэрбумаар тоологдож байна. Сонирхуулах үүднээс жишээлэхэд, Монголын хамгийн ядуу иргэн жилдээ 252 мянган төгрөгийн орлоготой, сар тутам өгдөг 21 мянган төгрөгийн орлого нь гэсэн үг. Хамгийн бага орлоготой төрийн эрхэм албат жирийн нэгэн иргэн хоёрын орлогын зөрүүг харьцуулаад харна биз.

Өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад ганц, нэг хувийн компанитай, тэр нь тогтмол шахуу орлоготой байсан бол энэ удаад өөрчлөгджээ. Үнэтэй, чамин цаг тэргүүтнээр гангардаг асан төрийн түшээд өдгөө томоохон компаниудын хувьцаагаар бэл бэнчингээ тодорхойлдог болчихож. Бүр насаараа төрийн албанд ажилласан хүн хүртэл томоохон компанийн хувьцаа эзэмшигч болчихдог болсон нь нэн хачирхалтай. Тэглээ гээд хэн ч, хүний урманд “жов” гэхгүй шүү. Оюутолгойн гэрээг баталсан жил 2008 онд тухайн үеийн Ерөнхий сайдын орлого л гэхэд 20 дахин, гэрээг батлалцсан сайдуудын орлого 6-7 дахин өсч байсан, хэсэг хачирхаад л өнгөрсөн. Ер нь өмнөх жилүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгүүдээс харахад улстөрчдийн орлого үл мэдэгдэх шалтгаанаар байнга л өсч арвижиж байсан байдаг. 

Харин одоо байдал өөрчлөгджээ. Улстөрчдийн орлого навс унаж. Юун өсөх. Харин ч эсрэгээрээ заримынх нь орлого гурваас зургаа дахин буурсан тоо зурайж байна. Тэд хэтэрхий их орлого олж байгаа мэтээр харагдахаас цэрвэдэг болсон бололтой. Тэгээд ч бэлэн мөнгөө хувьцаа болгох нь ашигтай гэж үзжээ. Хөрөнгө орлогоо мэдүүлэгсдээс Хууль зүй, дотоод хэргийн сайд л ганцаархнаа шахуу хувьцаагүй юмсанж. Тэгвэл нэг ч талх зарж үзээгүй ч нийслэлийн газраар хөлжсөн гэгддэг Шадар сайд М.Энхболд IPO нь ч гараагүй байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н 2144 хувьцааг эзэмшдэг гэжээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлнэ гэсэн ч шалгаад үзэхээр жирийн иргэдэд “536 ширхэг хувьцаа байна” гэсэн мэдээлэл гарч ирдэг.  Тэр талаас нь харвал Шадар сайд хэзээний өөр нэгэн хүнийхийг нэр дээрээ бичүүлж дөнгөсөн мэт. Батлан хамгаалахын сайд ч 1072 хувьцаатай гэж мэдүүлсэн байна лээ.

Иргэн бүрт олгоно гэсэн тоо ч мөн л дөө. Харин Сангийн сайд Д.Хаянхярваа 2650 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай гэж мэдүүлжээ. Одоогоор мань хүн биднээс 1578 ширхэг хувьцаа илүү авчихсан яваа аж. Энэ мэтээр худал мэдүүлэг мэдүүлсэн эрхэм түшээдэд АТГ хариуцлага тооцно гэдэг найдаад орхиё.

Тэгвэл зах зээлийнх нь ханшаар тооцвол ам.метр нь 6000-7000 орчим ам.долларын үнэтэй орон сууцанд амьдардаг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өнгөрсөн жилийн орлого 12,5 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 8,6 сая төгрөг байжээ. Нийлээд 20 сая төгрөгийн орлоготой энэ өрх өөр ямар эх үүсвэрээр тухайн байраа авсан бэ гэдэг нь Х.Баттулга гишүүний хэлээд байгаачлан бодох л асуудал.

Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс анзаарагдаж байгаа өөр бас нэгэн зүйл нь хөрөнгө орлогоо мэдүүлэгчдийн өөрийнх нь орлого буурч, өрхийн орлого өссөн явдал гэдгийг дээр дурдсан. Өмнөх жилийн хөрөнгө орлогынхоо мэдүүлгээр бол өөрөө 200 орчим сая төгрөг, гэр бүл нь түүнээс хоёр дахин бага орлоготой байсан Ерөнхий сайд Сү.Батболд өнгөрсөн жилд 51 сая төгрөг, гэр бүл нь түүнээс гурав дахин их буюу 151 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Харин Д.Арвин гишүүн 2010 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ, өөрөө 12,8 сая төгрөгийн, гэр бүл нь 84,4 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байж. Тэгвэл энэ удаад хатагтай гишүүн өмнөхөөсөө дөрвөн сая төгрөгөөр илүү орлого олсон бол гэр бүл нь өнгөрсөн жилийнхээсээ дөрөв дахин илүү орлого олсон гэжээ. Харин өмнөх мэдүүлгээр 405 сая төгрөгийн орлоготой байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ удаад 17 сая төгрөгийн л орлого олсон байх юм. Тэгвэл 2010 оны мэдүүлэгтээ 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 20 сая төгрөгийн орлоготой байсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтийн өөрийнх нь орлого дөрвөн саяар, харин өрх гэрийнх нь арав дахин нэмэгдүүлжээ.

Иймэрхүү байдлаар Монголын эдийн засгийн өсөлтийг дагаад төрийн түшээдийн гэр бүлийн орлого хэд дахин өсч байна. Харин иргэдийн орлого өссөн билүү үгүй юу гэдгийг та бүхэн өөрсдөө тунгаана биз. 

Өмнө нь зөвхөн сайд, гишүүдийн өөрийнх нь орлого л 3-20 дахин өсдөг байсан бол өдгөө гэр бүлийнх нь орлого өсдөг болсон нь нэгийг өгүүлээд байгаа бус уу. Мэдээж тухайн сайдын орлого гэнэт нэмэгдвэл олонд хар төрүүлнэ гэж болгоомжлон өрхийнхөө орлогыг нэмэгдүүлдэг болсон бололтой. Тэгээд ч төрийн албанд ажилд орж буй залуус АТГ-т ирээдүйд авах авлигаа мэдэгдүүлэхгүйн тулд анхнаасаа ихээхэн өмчтэй мэтээр мэдүүлж, ажлынхандаа чинээлэг харагдах гэж үнэтэй ресторанд хооллож, ганган тэрэг хөлөглөх болсон гэнэ лээ. Түүн шиг л юм болоод байгаа юм биш биз дээ. Анхнаасаа баяжих “бэлтгэл”-ээ ийн хангасан “ухаантнууд” ямар нэгэн асуудал үүслээ гэхэд “Ар гэрийн буян, анхнаасаа л би ажилд орохдоо өдий дайны хөрөнгөтэй байсан шүү дээ” гэж таахалзах гэж байгаа хэрэг. Харин улстөрчдийн хувьд “Миний гэр бүл, эхнэр хүүхдийн маань орлого нэмэгдэж болохгүй юу” гэж тунирхах, эсвэл “Эхнэр хүүхдийнхээ буянаар л бага цалинтай төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр залгуулж байна даа” гэж өрөвдөлт царай гаргах дүрээ ийнхүү сонгуулийн жил угтуулан баталгаажуулж байгаа бололтой.

Уг нь Монгол Улс төрийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг өдгөө дөрөв дэх жилдээ гаргаж буй. Гэвч хамгийн сонирхолтой нь энэ мэдүүлгээр хэн хэрхэн хоосорсон, эсвэл хагартлаа баяжив гэдгийг огт тоодоггүй, хэвлэлийнхэн л хэсэгтээ шуугиад өнгөрдөг бөлгөө. Хардлага, сэрдлэг төрлөө ч түүнийг нь шалгах нь үгүй. Бүр цаашилбал эрхмүүд хөрөнгө орлогоо үнэн зөвөөр нь мэдүүлсэн эсэх нь ч эргэлзээтэй хэвээр. Ер нь тэгээд жил бүр л хэн нь хэрхэн “хагартлаа” баяжиж байгааг харах гэдэг юм шиг хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулаад байх хэрэг байгаа ч үү, үгүй ч үү.

Нэгэнтээ л Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь гаргуулж байгаа юм бол инфляци өсөөд буй энэ үед тэдний гэр бүлийн орлого яагаад буурах бус хэдэн арав дахин нэмэгдээд байгааг тодруулах хэрэгтэй болов уу.

Авлаж чадахгүй юм бол АТГ байгаад ч яах билээ.

Л.НАРАНТӨГС
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6084343/030/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
371 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53331
370 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
369 ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3] admin 2008-09-22 48890
368 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
367 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46269
366 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
365 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
364 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
363 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
362 Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2] admin 2008-09-26 40413
361 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
360 Хунт нуур file admin 2008-07-30 39795
359 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
358 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
357 Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1] admin 2008-11-04 37449
356 МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2] admin 2009-02-20 37328
355 Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2] admin 2008-12-02 37011
354 Хэлний хүчирхийлэл [8] admin 2009-03-16 36554
353 Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2] admin 2008-12-31 34983
352 Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү admin 2008-10-20 34747
351 Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш admin 2009-01-13 33591
350 Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1] admin 2008-12-02 32452
349 Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3] Levi`s 2010-01-22 23911
348 ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР admin 2010-11-09 21100
347 Хойд Солонгосын довтолгооны үр дагавар admin 2010-11-24 18502
346 А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2] Levi`s 2010-08-02 18325
345 АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1] "MK" 2010-12-21 15419
344 mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл...... admin 2010-11-11 15395
343 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13263
342 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна Newstogs 2014-08-05 13211
341 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12421
340 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 12134
339 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11902
338 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11371
337 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11107
336 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 11000
335 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10879
334 Үйлдвэрийн осол гэж юу вэ? "MK" 2011-04-10 10799
333 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10764
332 Шумуул үргээх 5 гайхалтай арга Newstogs 2014-08-05 10521
331 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол Levi`s 2014-10-14 10186
330 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10169
329 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9966
328 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9836
배너신청
자생병원

배너신청