Их Британы Засгийн Газраас цагдаа нар биеийн тамирын шалгалт өгч, гурван удаа шалгалтандаа унасан цагдаа нарын цалинг хасахаар шийдвэрлэсэн талаар Ройтерс мэдээллээ. Судалгаагаар Лондон хотын цагдаа нарын 64 хувь нь хэт тарган байгаа аж. Хэрвээ тэд биеийн байдалдаа анхаарал тавьж, шалгалтандаа тэнцэхгүй бол жилд цалингийнхаа найман хувь буюу гурван мянган фунт хүртэл цалингаа хасуулах юм байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагуудын төсвийг 20 хүртэл хувиар танаж, тарган цагдаа нарын ажлаас халж магадгүй болоод байгаа гэнэ. Их Британийн Засгийн Газрын тайланд энэ бүх тооцоог хийсэн бөгөөд тэтгэвэрт гарах насыг нэмж, тэтгэврийн зардлыг цагдаа нарын бие бялдрын бэлтгэлд зарцуулах талаар ч бичсэн гэнэ. Гэвч цагдаагийн үйлдвэрчний эвлэл уг шийдвэрийг эсэргүүцэж, Засгийн Газрын шийдвэрүүд тодорхойгүй, байнга өөрчлөгдөж байгааг шүүмжилсэн байна.
Б.Дэжид