Бичлэгийн тоо 91


Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ирэх жилд улс төрийн амьдралд ихээхэн өөрчлөлт орох нь тодорхой боллоо. Өнгөрсөн буй онд ч дуулиан шуугиантай үйл явдлууд болж өнгөрсөн. Шинэ Ерөнхийлөгч төдийгүй шинэ Ерөнхий сайдтай ч болоод амжсан. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой тойрсон дуулиан он дамжин яригдах шинжтэй. Хамтарч засаг барьж буй хоёр нам ямар ч байсан тарж бутралгүйхэн шиг он дамналаа. Эдгээр намуудын хувьд ирэх онд хийх ажил их байх нь тодорхой. Ялангуяа шинэчлэл нэрийн дор намууд хагарч бутрах зам руугаа орох шинжтэй болчихлоо. Хагарлын эхлэлийг саяхнаас тавиад эхэлсэн. Энэ бол мэдээж нам доторх залуучуудын бүлэглэлээс үүдэлтэй. Аль ч намын ялгаагүй залуучууд нь хөдөлгөөнд оръё гэсэн нэгэн зорилготой болсон байна. АН-ын хувьд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр намын шинэчлэлийн талаар аль эрт дуугардаг байсан ч даанч ганцаардаад байсан бололтой дорвитой хөдлөөгүй юм. Харин Х.Тэмүүжин Их хуралд орж ирснээр хөдөлгөөнд орж эхэллээ.

Урьд нь ямар ч нөлөөгүй намын жирийн гишүүдтэй хамтраад олигтой ахиц гарахгүй гэдэг нь тодорхой байсан. Ядаж л Их хурлын юм уу, сайд гишүүнтэй хамтарвал наад зах нь нэр нөлөөнөөс гадна эдийн засгийн суурьтай болоод авна гэсэн үг. АН дотроо хуучин МҮДН, “Алтан гадас”-аас авахуулаад хот хөдөөгийн гээд том жижиг олон фракцуудтай. Хоёр гишүүн санаа нэгдэн “Нэг ардчилал” гэсэн клуб байгуулснаа зарласан бөгөөд ҮЗХ-ны жар гаруй гишүүд багтаж буй гэсэн.

Мөн дээр нь Ж.Батзандан, О.Магнай нар юу дутахав гээд далдагнаад давхиад очсон гэж байгаа. Дээрх нөхдийн гол зорилго нь намаа шинэчлэх нэрийн дор тахисан бурхан шиг байнга л ялсан ялаагүй сонгуульд нэр дэвшиж, ялагдвал ямар нэгэн яаманд сайд дарга болж байдаг нөхдүүдийг шахах зорилго агуулж байгаа нь тодорхой. Нөгөөдүүл нь ч мөнгөтэйдээ эрдэн залуусаа ч хэмх доош нь дарж байдаг нь олон хүний дургүйг хүргээд байгаа нь ойлгомжтой.

Эд бол одоо Их хуралд сууж буй өөрсдийгөө ардчиллын алтан хараацай, партизан гэж нэрлэдэг нөхдүүдийг хэлээд байгаа юм. Зөвхөн одоо л Х.Тэмүүжин, Л.Гантөмөр сэдэж байгаа биш агаад залуучууд нь аль дээрээс л “хараацай хорь насалдаггүй л байхгүй юу, насалдаг бол зөнөчихсөн байхгүй юу” гэсэн юм яриад л байдаг байсны илрэл ирэх он гараад ажил хэрэг болох шинжтэй. Байдал нэг биш байгааг анзаарсан хөгшин хараацайнууд нь “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр юм болох нь ээ. Хэрэггүй л Х.Тэмүүжинг УИХ-д нэр дэвшүүллээ, Баабар л баахан пиардаад байсан даг.

Тэр шоронд хатах гэж байсан хоёр юмыг ч намдаа хэрэггүй авсан юм, манай нам хачин нөхдүүдийн цуглуулга болж гүйцлээ гэж бухимдацгаасан. Дээрээс нь нэрмээд Чингэлтэй дүүргийн намын нөхдүүд нь элдэв зүйл ярин суулт зарлаад эхэлсэн. Эд одон медаль аваагүйдээ гомдсон биш харин их задаргааны эхлэлийг тавьж байж болох. Өмнөхөн нь Баянзүрхийнхэн намдаа дургүйцэн мөн л суулт зарласан. Гол учир нь нөгөө партизанууд нь дүүргийн намын хорооны дотоод асуудалд хэт гүнзгий оролцон “азаргалдаг”- аас үүдэлтэй нь мэдэгдээд байдаг. Удахгүй он гараад бусад дүүргийнхэн нь ч хүч нэмэх сураг гараад буй. Энэ бол нам дотроос нь гарсан яриа бөгөөд нэг л өдөр биеллээ олж магадгүй юм. Ингэвэл тус намынхан ҮЗХ-гоо яаравчлан хуралдуулахаас өөр аргагүйд хүрнэ. Тэгээд ч Н.Алтанхуяг даргыгаа дүрмийн бусаар сонгогдсон гэж олон гишүүн нь үздэг. ҮЗХ гэснээс Хувьсгалт намын Бага хурал мөн он гараад хуралдана. Хэзээ ч задарч бутрахгүй, дотоод сахилга баттай гэгддэг Хувьсгалт намынхан АН-аас ч илүү дотооддоо хагаралтай нь бодит үнэн.

Харин зөрчилдөөнөө хэзээ ч ил гаргаж олны хэл амны зугаа болохгүйгээ хөгшин залуугүй мэднэ. МАСЗХ гэгч намын дэргэдэх байгууллага гэхээсээ илүү муухан улс төрийн намаас илүү хүчтэй үйл ажиллагаа явуулдаг, дотроосоо чамгүй олон нийгэмд танигдсан улс төрчдийг төрүүлсэн бүлэглэл байна. Мөн У.Барсболдоор толгойлуулсан “Улаан сарнай”, У.Хүрэлсүхийн байгуулсан Зүүний хүчний холбоо, Ж.Жаргалсайханы “Шинэ давалгаа”, “Ардчилал шударга ёс-Уламжлал шинэчлэл” гээд жигүүр фракцууд байна. Бас болоогүй МАСОХ, МАСЭХ гээд бөөн амбицын хүүдий болсон гишүүнчлэлтэй байгууллагууд өндөлздөг. Эд бүгдийг хооронд нь холбон зохицуулдаг ганц хүн нь өнөөгийн байдлаар Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх. Ёстой өөр хэн ч байхгүй гэхэд болно. У.Хүрэлсүх хөдөлгөдөг бол С.Баяр зангиддаг байсан юм.

Үүнийг өнгөрсөн цаг дээр хэлээд буйн учир нь одоо С.Баяр түүнийг дийлэхээ больсон гэж болно. Өөрөө өвчин зовлон тоочоод Ерөнхий сайдаасаа буусан, Бага хурлын дараахан болох Их хурлаар намын даргаасаа өөрчлөгдөх биз. Өөрчлөгдөхгүй гэж гүрийсэн ч залуус өөрчилж л таарна. Хэрвээ Ерөнхий сайд, намын дарга гэсэн албыг намын хурлаараа албан ёсоор салгачихвал У.Хүрэлсүх намын даргад Сү.Батболдтой өрсөлдөхөд гайхах хэрэггүй билээ. Хэдийгээр Намын Ес зүйн хорооны дарга Н.Удвалыг хэл амаар доромжлон огцруулсан гэдэг ч сүүлдээ түүний зөв болоод дууссан. Э.Мөнх-Очир гишүүнтэй залуучуудын байгууллагаас болж ордон дотор гар зөрүүлсэн нь ил тод болоогүй ч бас л үнэн гэж байгаа. Тун ч удалгүй “Нийгмийн ардчиллын төлөө” нэртэй чуулга уулзалт зохион байгуулах нэрийдлээр 200 гаруй залуучуудыг “Найрамдал” зуслан дээр цуглуулан гурван өдөр баахан хор найруулсан гэдэг. Түүнийг дагаад Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Д.Зоригт нарын гишүүдээс авахуулаад намдаа нөлөөтэй гэгддэг залуус оролцсон байна. Харин Бага хурлаараа Удирдах зөвлөлөө шинэчлэхээр шийджээ. У3 нь 23 гишүүнтэй агаад зарим нь төрийн албанд шилжсэн, цөөнгүй нөхөд Элчин сайдаар томилогдсон тул орных нь гишүүдийг нөхөн сонгоно. Энэ нь залуучууд УЗ-д орох сайхан үүд хаалга нээгдэж байна.

Ерөөсөө У.Хүрэлсүх өөрийн хүмүүсээ оруулах боломж гэсэн үг. Саяхан тэрбээр өөрийн зөвлөхүүдээ Д.Мөнхөө гуайг эс тооцвол дан залуучуудаар бүрдүүлсэн. Энэ нь зүгээр л тохиолдлын явдал биш бөгөөд “их тулааны” өмнөх бэлтгэл гэхэд болно. Дээрх байдлаас үзвэл ирэх жил хүссэн хүсээгүй эрх баригч намуудын дотор шинэчлэл хэмээх гоё нэртэй задрал явагдах нь тодорхой болжээ. Үйл явдал хэрхэн өрнөхийг л харах үлдлээ. Уг хоёр намаас улс орны ирээдүй шийдэгдэж байгаа тул эрүүл саруул задаргаа явагдаасай билээ.

Г.Халиунаа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2551231/979/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63298
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49288
89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8702
87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
86 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2980
84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8511
82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10705
81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17740
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8115
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9596
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8326
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9029
» 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13587
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8750
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9720
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10485
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12415
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16512
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16428
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15539
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18425
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20597
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22377
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18200
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20744
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30791
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21467
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20894
47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22570
배너신청
자생병원

배너신청