Бичлэгийн тоо 91

Дэлхийн эдийн засгийг бараг бүхэлд нь хамарсан санхүүгийн хямрал гарсаар жил гаруй хугацаа өнгөрч байна. Хямрал нь  2009 онд  хүрээгээ улам тэлж, дэлхийн бараг бүх орныг хамарсан эдийн засгийн хямрал боллоо. Энэ хямралын гол шалтгаан нь  ихээхэн урхагтай, тухайлбал, эдийн засгийн макро болон микро түвшингийн узүүлэлтүүдийн тэнцвэр алдагдсан, санхүүгийн зах зээлийг төрийн зүгээс зохицуулах, хянах арга механизм хуучирсан зэрэгтэй холбоотой.
Макро эдийн засгийн түвшинд авч үзвэл, АНУ-ын эдийн засаг хөрөнгийн илүүдлээс болж,  төлбөрийн чадвар нь зохиомлоор хэтэрхий дээшилсэн нь   хямралын гол шалтгаан болсон  байна. Хятад, Саудын Арав зэрэг валютын нөөц ихтэй орнууд  Америкийн засгийн газрын үнэт цаасанд их хэмжээний хөрөнгө оруулсан болон АНУ-ын Төв банк суурь хүүгийн хувь хэмжээг сүүлийн жилүүдэд их доогуур тогтоон зээлжүүлэлтийг дэмжин эдийн засгийн өсөлтийг хангах бодлого баримталж ирсэн нь америкийн санхүүгийн зах зээл дээр асар их хөрөнгө төвлөрөхөд хүргэсэн байна. Хөрөнгийн илүүдлийг шингээх явцад бодит үнэ, ханшаасаа давсан зохиомол үнэлгээтэй активууд гарч эхэлсэн байна.

САНХҮҮГИЙН ХЯМРАЛААС ДЭЛХИЙД 4,3 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ УЧРАВ

АНУ-ын Засгийн газар, Төв банкнаас санхүүгийн зах зээлийг зохицуулах, хянах үйл ажиллагаа суларсан, зээлийн рейтингийн компаниуд зах зээл дээрхи хямралын шинж тэмдэг, эрсдлийг тухай бүр олж харж, сэрэмжлүүлэх чадвар муу байсан нь санхүүгийн хямрал газар авахад хүргэжээ. Санхүүгийн хямрал нь богино хугацаанд бодит секторт нөлөөлж, АНУ-ын эдийн засгийн өсөлт буурч, улмаар зогсонги байдалд орсон байна. Хөрөнгийн зах зээл дээр байдал хүндэрмэгц америкийн  пүүс, корпорацууд активаа зарах болон гадаадад байршуулсан хөрөнгөө татах  болсноор санхүүгийн хямрал бусад оронд тархаж эхэлсэн байна. Хямралаас болж хамгийн түрүүнд гадаад орнууд, Олон улсын санхүүгийн байгууллагаас тусламж авсан Исландыг аваад үзье. Исландын гурван том банк гадаадаас их хэмжээний хөрөнгө дайчилж, тэдний актив 125 тэрбум евро болсон нь Исланд улсын ДНБ-ний (14,5 тэрбум евро) хэмжээнээс 8,6 дахин их болж, улсаараа сүйрэх шахсан их эрсдэлд оржээ. Санхүүгийн хямралаас болоод гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах болоход энэ гурван банк дампуурахад хүрч, хоёрыг нь арга буюу улс худалдаж авч, нэгийг олон улсын санхуугийн байгууллагаас авсан зээлээр  түр торгоож байх жишээтэй.
Олон улсын валютын сангийн мэдээлснээс үзэхэд,  санхүүгийн хямралаас болж учирсан алдагдал дэлхийн хэмжээгээр 4,3 их наяд ам. доллараас давсан  байдаг. АНУ-ын төв бодлогын суурь хүүгээ бууруулсаар байгаад одоо хамгийн доод түвшинд буюу 0,25 хувьд хүрсэн байна. Үндсэндээ  бодлогын хүүгээ бууруулж, түүгээр  дамжуулж, эдийн засагт мөнгө нийлүүлэх боломжгүй болж, төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн мөнгөний удирдлагын өөр арга хэрэгслийг ашиглахад хүрсэн байна. Энэ нь банк, компаниудыг дампуурахаас аварч, тэдгээрийн  муу активыг Засгийн газар  худалдаж авахад их хэмжээний мөнгө зарцуулж, дүрмийн санг бүрдүүлэхэд улс оролцох явдал юм.

Дэлхийн том гүрнүүдын  хямралаас гарах талаар авч байгаа арга хэмжээг үндсэнд нь дөрвөн хэсэгт хувааж авч үзэж болохоор байна. Нэгд, банкуудын төлбөрийн чадварыг дээшлүүлж, тэднээр дамжуулж бодит эдийн засагт оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх; Хоёрт, дотоод хэрэглээг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжих, өргөтгөх; Гуравт, банкууд, даатгалын компани зэргийг  дампуурахаас  аварч улс хувь нийлүүлэгч болон  хөрөнгө оруулж, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалах; Дөрөвт, татвар, мөнгөний болон ханшийн  уян хатан бодлого явуулж, татварын дарамтыг бууруулж, зээл авах боломжийг нэмэгдуулэн бизнесийн орчныг сайжруулахад чиглэж байна.
Манай Засгийн газраас боловсруулж УИХ-аар баталсан  хямралыг даван туулах төлөвлөгөө ч бас муугуй болсон, харамсалтай нь цаг алдаж, нэлээд хожим хэрэгжиж эхэллээ. Одоо хамгийн гол нь уг төлөвлөгөөнд туссан зуйлийг  хөрөнгийн эх үүсвэрээр баталгаажуулж, хэрэгжүүлж эхэлбэл бид хямралаас  богино хугацаанд гарахаар барахгүй, манай эдийн засгийн бүтцэд чанарын өөрчлөлт гарч, санхүүгийн системийн  тогтвортой байдал улам дээшилж, гол нэрийн бараа, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаа сайжирч, цаашид эдийн засаг  тогтвортой өсөх боломж нэмэгдэнэ.

САНХҮҮГИЙН ХЯМРАЛ БИДНИЙ АЖЛЫН ДУТАГДАЛ, СУЛ ТАЛЫГ ИЛЧЛЭВ

Манай банкнууд олон улсын санхүүгийн болон хөрөнгийн зах зээл дээр гарч ажиллаж амжаагүй, тэгээд ч гаднаас  шууд хөрөнгө дайчилж, тодорхой үүрэг хүлээгээгүй учраас энэ удаа санхүүгийн хямрал банкуудын үйл ажиллагаанд шууд нөлөөлөөгүй. Гэсэн хэдий ч миний ажиглалтаар энэ удаагийн санхүүгийн хямрал нь манай эдийн засагт гурван чиглэлээр «цохилт» өгсөн, тухайлбал, нэгд, зэсийн үнэ буурч, валютын болон төсвийн орлого буурах; хоёрт, банкуудын зээлийн эх үүсвэр багасч, бодит секторыг зээлжүүлэх боломж хомсдож, бизнесийн үйл ажиллагаа зогсох; гуравт, гадаад зах зээл дээрээс хөрөнгө дайчлах боломж хомсдсон.
Санхүүгийн хямрал нь манай эдийн засгийн бүтцэд төдийгүй,  бидний ажилд оршиж байгаа дутагдал, сул талыг  илчилж өглөө.Тухайлбал,
1.Эрдэс, түүхий эдийн чанартай цөөн хэдэн нэрийн бараа, бүтээгдэхүүн дээр тулгуурласан эдийн засгийн хийгээд экспортын бүтэц  нь хямралын нөхцөлд хэврэг болох нь мэдрэгдлээ.
2.Санхүүгийн системийн тогтвортой байдал бүрэн хангагдаагүй, хэврэг бүтэцтэй, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн зохицуулалт сул болох нь харагдлаа.
3.Банкны богино хугацаатай зээлд суурилсан эдийн засгийн загвар ирээдүй муутай болохыг мэдрүүлж, түүнээс аль болох хурдан гарах шаардлагатай болох нь харагдлаа.
4.Иргэдийн банкин дахь хадгаламжийн найдвартай байдлыг хангах  хадгаламжийн даатгалын тогтолцоо үгүйлэгдэж байна.
5. Манай эдийн засаг гадаад зах зээл, ялангуяа хөрш орнуудаас ихээхэн хамааралтай болж байгаа нь мэдрэгдлээ.
Эдийн засгийн хямрал нь бидний хувьд сургамжтай зүйл болж байна. Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн 20 шахам жилд  дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй хямралтай  манай эдийн  засаг анх удаа  тулгарав. Эдийн засгийн хямрал нь зах зээлийн эдийн засгийн харилцааны байнгын дагуул байдаг аж. Эдийн засаг тодорхой хугацаанд өсч, дараа нь хямарч уналтад орж, дахин сэргэж байдаг нь зах зээлийн харилцааны жам  ёс юм. Иймээс даяаршлын өнөөгийн нөхцөлд гадаад зах зээлээс үүдэлтэй хямралд манай эдийн засаг үе үе өртөж  байх  тул түүнээс сэргийлэх, хямралыг даван туулахад чиглэсэн хамгаалалтыг зэхсэн байх нь чухал болж байна.
Дэлхийн эдийн засаг даяаршлах үйл явц гүнзгийрч, улс  бүр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд олж авсан өөрийн байр суурь, орон зайг  улам бататгах, өргөтгөхийн төлөө ширүүн тэмцэж байгаа өнөө үед үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахад илүү анхаарах шаардлагатай болж байна.

ХЯМРАЛЫН СӨРӨГ ҮР ДАГАВРЫГ АРИЛГАХЫН ТУЛД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВБАЛ  ЗОХИСТОЙ ВЭ?

Нөгөө талаар ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнээс хямралын сөрөг үр дагаврыг арилгах үйл явц ихээхэн хамаарна. Ойрын жилүүдэд шийдвэрлэх ёстой, шийдвэрээ хүлээсэн, ирээдүйд эрсдэл авчирч, эдийн засгийг хямралд оруулж мэдэх хэд хэдэн асуудал байна гэж би хувьдаа үздэг. Энэ талаар өөрийн бодлыг илэрхийлье.
1.Манай эдийн засгийн өсөлтийг чөдөрлөж байгаа нэг зүйл нь харьцангуй өндөр инфляц юм. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт дорвитой буурахгүй 15-20,0 хувийн тувшинд байгаа нь ( энэ оны эхний 9 сарын байдлаар  8   хувь байна) өндөр үзүүлэлт юм. Өндөр инфляцийн нөхцөлд эдийн засаг эрчимтэй, тогтвортой өсч  чаддаггуй  гэдгийг  бид сайн ойлгож,  ажиллах нь хэрэгтэй юм. Дэлхий нийтийн жишгээс үзэхэд  бизнесийн  таатай орчин бүрдүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг  дэмжих инфляцийн  хэвийн түвшин жилийн 4 хүртэл хувийн өсөлт байдаг нь практикаар батлагдсан зүйл юм. Жилийн 7-8 хувийн инфляцийг эрсдэл бухий эдийн засгийн орчин гэж үздэг байна.
Эдийн засгийн өргөн утгаар нь авч үзвэл, инфляц нь эдийн засгийн эрэлтийн болон нийлүүлэлтийн хоорондын тэнцвэрт харьцааны илэрхийлэл билээ. Үнийн өсөлтийн дагуу банкуудын зээлийн хүү өсөх нь эргээд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт харьцааг улам алдагдуулж, улмаар инфляцийг хөөргөдүүлж байгааг анхаарах нь чухал. Иймээс инфляцид нөлөөлж байгаа мөнгөний бодлогын болон нийлүүлэлтийн шинж чанартай бүхий л хүчин зүйлийг сайн судалж, инфляцийг бүрэн хяналтад авч нэг оронтой тоонд оруулж ирэх нь чухал. Ингэж эс чадваас эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, ард түмний аж амьдралын түвшинг дээшлүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах талаар төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүрэн биелж, амжилт олж чадахгүй. Инфляцийг бүрэн хяналтад авах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол шижим мөн. Зөвхөн инфляцийн хэмжээг нэг оронтой тоонд оруулж, хяналтад авснаар эдийн засгийн хямралыг гэтлэн давах, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах боломжтой.

2.Иргэдийн банкин дахь хадгаламжийг даатгах тогтолцоо байхгүй байгаа нь эдийн засагт том эрсдэл авчрах магадлалтай. Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталснаар энэ асуудлыг шийдсэн юм биш. Энэ хууль нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ. Нөгөө талаар энэ хууль нь иргэдийн банкин дахь хадгаламжийг бүрэн бүтэн байлгах талаар арилжааны банкны хувь нийлүүлэгч болон удирдлагын хүлээх хариуцлагыг сулруулж байгаа сөрөг үр дагавартай гэдгийг ч бодолцох ёстой. Иймээс зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн олон улсын практикийн дагуу иргэдийн банкин дахь хадгаламжийг даатгах  тогтолцоог нэн даруй бий болгох нь зүйтэй юм.

3.Банкуудын нэгдсэн тайлан тэнцлээс харахад зээлийн чанар нилээд муудаж, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өсч, зээлийн хүү нэмэгдэж, банкууд зээл олголтоо хязгаарласан байгаа нь санхүүгийн системийн тогтворгүйжүүлэх  магадлал ихтэй. Мэдээжээр,  энэ байдлыг мэдэрч Төв банкнаас арга хэмжээ авч байгаа нь тодорхой. Банкны системийг хөрөнгөжүүлэх, тухайлбал, дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх, нийт эх үүсвэрт эзлэх банкны өөрийн хөрөнгийг өсгөх нь системийн тогтвортой байдлыг хангах гол арга мөн. Нөгөө талаар зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хирээр засгийн банкны салбарын үйл ажиллагаанд  Төв банкны болон засгийн газрын зүгээс оролцох зохистой хэлбэрийг олох, тэдний үйл ажиллагаанд нөлөөлөх, хянах, зохицуулах арга, механизмыг боловсронгуй болгох, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг сайжруулах  шаардлагатай болох нь  харагдаж байна.

4.Бөөний болон жижиглэн худалдааны үйл ажиллагааг төрөөс   зохицуулах механизм дутагдалтай байгаа нь инфляцийг зохиомолоор хөөрөгдөн, улмаар эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна. Бөөний болон жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах,  худалдааны харилцаанд оролцогчдын эрх үүрэг, тэдэнд тавигдах шаардлага, үнэ тарифын тогтолцоо  зэрэг олон асуудлын  эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалт байхгүй тул зах зээл дээр дангаар ноёрхох, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоох, чанар муутай бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх  явдал гарсаар байна. Бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч болон худалдааны байгууллагаар дамжин эцсийн хэрэглэгчид хүрэх бүх үе шатанд бөөний болон жижиглэн худалдаалах үнэ, тариф хэрхэн  бүрэлдэх, худалдааны нэмэгдлийг яаж тогтоох, түүнд ямар зардлуудыг хамааруулах, хяналт ямар механизм үйлчлэх  зэрэг олон асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулж, худалдааны үйл ажиллагааны тухай хууль гаргах нь чухал байна.
Олон улсын практикаас үзэхэд жижиглэн худалдааны цэг салбар, дэлгүүр нь бөөний худалдааны баазаас авсан барааны үнэ дээр 20 хүртэл хувийн  худалдааны нэмэгдэл хийж, жижиглэн худалдаалах үнээ тогтоодог байна. Гэтэл манайд жижиглэнгийн барааны худалдааны нэмэгдэл зарим бараа, эмийн төрөл  дээр хэт өндөр тогтоогдон инфляцийг хөөргөдөж байгаагийн зэрэгцээ ард түмний амьжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж байна.
5.Өнөөгийн нөхцөлд санхүүгийн системийн тогтвортой байдлыг бүхэлд нь хангахад илүү анхаарах, ялангуяа банкны системийг бүрдүүлж байгаа том банкуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хүчтэй болгож, хяналтын арга хэлбэрийг ч боловсронгуй болгох нь чухал байна. Сүүлийн үед зарим банк нэгдэж томрох үйл явц өрнөх болсон нь сайн хэрэг. Гэхдээ банкууд нэгдэж томрох үйл явц нь өөрийн хэр хэмжээнд тохирсон байх учиртай. Хэт ашиг хөөж, зах зээл дээр дангаар ноёрхохын төлөө нэгдэж томрох нь эргээд сөрөг үр дагавартай, эрсдэлтэй  болохыг анхаарах нь чухал. АНУ-ын  Lehman Brothers  банк 2008 оны 9 дүгээр сард дампуурсан түүх нь хэр хэмжээнээс хэтэрч томорсон тул улс аварч чадахгүйд хүрч (too big to fail), АНУ төдийгүй,  олон орныг хөлдөө чирч, дэлхийн санхүүгийн хямралыг эхлүүлсэн билээ. Энэ бол гашуун сургамж. Манай улсын хувьд том банкуудаас гаднын зах зээлд  байр сууриа олж, өөрийн гэсэн харилцагчтай болсон хэвийн үйл ажиллагаа бухий жижиг банкуудыг бодлогын хувьд дэмжиж байх нь банкны системийн тогтвортой байдлыг хангахад тустай.
6.Нийгмийн даатгалын сангийн орлогоос давсан зарлага өсч, улсын төсвийн зарлагад  үзүүлэх дарамт улам нэмэгдэж байгаа болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийн явцад гарч байгаа зөрчил, дутагдал нь санхүүгийн системийг бүхэлд нь хямралд оруулж болзошгүй. Тэтгэврийн даатгалын сангийн орлогод улсын төсвийн санхүүжилтийн эзлэх хувь жилээс жилд өсч, шимтгэлийн орлогын эзлэх хувь жил бvр буурч, өөрийн орлогоор зарлагаа нөхөн бие даан ажиллах боломжгүй болох нь тодорхой  байна. Улсын эдийн засгийн хөгжил доогуур, мөнгө, санхүүгийн боломж хараахан бүрдээгүй байгаа зэргийг харгалзан 90-ээд оны эхээр бид хуваарилалтын зарчимд тулгуурласан нийгмийн даатгалын завсрын тогтолцоог сонгосон билээ. Өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд манайд зах зээлийн харилцаа төлөвшиж, эдийн засаг, санхүүгийн гол гол үзүүлэлт нэлээд тогтворжиж, дундаж цалин хийгээд бодит орлого өсч, өмчийн олон хэлбэрт суурилсан цалин хөлсний систем бий боллоо. Нөгөө талаар  нийгмийн даатгалын энэ тогтолцоог боловсронгуй болгохыг зах зээлийн харилцааны хегжил  ч шаардах болж байна. Иймээс зах зээл  хөгжсөн орнуудын жишгээр нийгмийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгож, хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлж, цаашдаа иргэн бүрийг хамарсан бүрэн хуримтлалын тогтолцооны зарчмаар тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлэх арга хэмжээг ойрын хугацаанд авах нь чухал юм.
7.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт хөрөнгийг зөв байршуулж, тэдгээрийн эдийн засагт оруулах хөрөнгийн том эх үүсвэр болгон ашиглах арга механизм манайд бүрэлдэн тогтоогүй байна. Өнөөдөр эдгээр сангийн хөрөнгийг  зөвхөн арилжааны банкуудад байршуулж байгаа нь ихээхэн эрсдэлтэй. Мөн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар хэрэгжүүлж байгаа нь туйлын буруу. Хөрөнгийн удирдлагын эрсдлийг үнэлэх хөндлөнгийн хяналтын тогтолцоо ч бурэлдэн тогтоогүй байна.  Засгийн газрын нөөц хөрөнгө болон нийгмийн даатгалын болон тусгай зориулалтын бусад сангийн хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэх үүрэг бүхий санхүүгийн компани байгуулан ажиллуулснаар дотоод эх үүсвэрээ оновчтой төвлөрүүлэн хөрөнгө оруулалт болгон эдийн засагт оруулж чадвал санхүүгийн эрсдэл багасах, банкны урт хугацаат зээлийн эх үүсвэр бий болох, эдийн засагт оруулах дотоод хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг олон сайн талтай юм.

Д.Моломжамц /Монгол улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2490933/dd4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63298
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49288
89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8702
87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
86 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2980
84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8511
82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10705
81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17740
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8115
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9596
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8326
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9029
73 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13587
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8750
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9720
» Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10485
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12415
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16512
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16428
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15539
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18425
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20597
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22377
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18200
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20744
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30791
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21467
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20894
47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22570
배너신청
자생병원

배너신청