Бичлэгийн тоо 91

9sariin1

Өнөөдөр есөн сарын нэгэн. Эрдмийн жил эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өсвөр үеийнхэндээ хичээл зааж, өдрийн ажлаа эхэллээ. Монгол орны хот хөдөөгүй эрдмээр амьсгалж байна. Эрдэм мэдлэг гэдэг эх орны ирээдүй. Алт нүүрснээс илүүтэй улсаа хөгжүүлэх баялаг. Эх орны хишгээс илүүтэй иргэдээ баяжуулах оньс. Эрдэм мэдлэг хүн төрөлхтний бүхий л цаг үеийн турш урагшлуулан хөтлөгч цорын ганц хөдөлгүүр байсан билээ. Монголчууд эрдмийг оройн дээд чимэг хэмээн хүндэлдэгийн учир энэ болой. Хүн амд ногдох их эмч, багшийнхаа тоогоор Монгол Улс бүр өмнөх нийгмийн үед ч дэлхийд дээгүүрт тооцогддог байсан. Бүх нийтээрээ шахам бичиг үсэгтэн болсон манайх шиг улс Азид байтугай дэлхийд ч тийм олон биш байх.

Эрдмийн ийм цагаан мөр жижигхэн Монголын маань том бахархал билээ.
Боловсролыг “боловсруулах” зорилго урт удаан ч гэсэн урагшилж байгааг эцэг эхчүүд бүгд анзаарч байгаа. Энэ салбарыг “Монгол улсыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн цогц бодлого”-той уялдуулан шинэчлэх ажил одоо ид явагдаж байна. БСШУЯ-аас энэ хичээлийн жилд “Нэгж хичээлийн бэлтгэл, үр өгөөжийг нэмэгдүүлж, сургалт хүмүүжлийн ажлын уялдаа холбоог боловсронгуй болгох”-оор зорьж байгаа аж.

Ерөнхий боловсролын арван жилийн сургалтаа 11 жил болгосон. Энэ нэг алхам урагшилсан явдал байв. Гэвч дэлхий нийттэй зиндаархахад энэ хангалтгүй байлаа. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургалт 12 жилийн тогтолцоонд шилжиж байна.

Хичээлийн шинэ жил бүхэн аанай л бас өөрийн гэх өнгө аястай. Энэ жил өөрөөсөө томдсон цүнхтэй өхөөрдөм хөөрхөн зургаан настан 40 мянган хүүхэд сургуулийн босгыг алхаж байна. Наадмын дааганын уралдаан шиг тэд орчноо өнгө гэрлээр сүлж, сэтгэл нялхруулах аж. Эх орны нэрийг ирээдүйд гаргах эрдэмтэн мэргэд эдний маань дунд байгаа. Зургаан настнуудын 81 хувийг энэ жил сургуульд хамруулж байгаагаа ажил хариуцсан хүмүүс тодотгож байна билээ.
Өнгийн цэцгээр чимж, хонхон дуутаар хөг нэмсэн намрын дунд сарын энэ өдөр эрдмийн жилийн их аяны эхлэл болж байна. Зунжин ажин түжин байсан сургуулийн анги танхим хүүхэд багачуудын цовоо цолгин дуугаар эргэн сэрж, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд дэндүү дасал дотно болсон ажил амьдралынх нь өдрүүд эргэн ирж байна.

Эрдмийн уурхай гэсэн тодотгол эх орны нийслэлийг чимдэг. Энэ жил Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 207 сургуульд 185018 хүүхэд эрдэмд шамдана. Ингэснээр нийслэлийн маань хүүхдүүдийн 96.7 хувь нь сургуульд хамрагдаж байгаа нь энэ. Суурь боловсролын хамран сургалтыг 95.4 хувь хэмээн төлөвлөж байсан ч ийн давжээ. Нэг хувийн ард хэдэн мянган хүүхэд байгаа. Тэгэхээр хойч үе, эцэг эхчүүд маань эрдмийг дээдэлж байгаа нь эндээс анзаарагдана.

2009-2010 оны хичээлийн жилд 30 000 охид хөвгүүд их дээд сургуульд элсэн суралцана. Манай улсын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучууд. Үүнийг дагаад хүн амынх нь бараг тэн хагас шахам хувь нь аль нэг шатны сургуульд суралцдаг гэсэн статистик байдаг. Үүгээрээ бид суралцагч ард түмэн.

Эрдмийн аяны энэ өдрөө гашуун ундаагаар бүү хачирлаасай гэсэн болгоомжлол олон хүний дунд байдгийг дурдалгүй өнгөрч болмооргүй мэт. Гэхдээ ийм болгоомжлол зөвхөн их, дээд сургуулийн оюутнуудад хаяглагддаг. Уулзаагүй удсан ангийн нөхөд нутаг нутгийн “идээ”-гээ сөгнөж, хөгжил баясал нь хөлчүүрхлээр хөллөдөг гэх харуусал байх юм билээ. Эрдмийн баярын өдрийн мялаалгыг ийм үгээр хачирласан маань илүүц байж мэдэх ч үгийн илийг эрхэмлэснийх.

Эрдэм мэдлэг гэдэг оройд нь хүршгүй сүмбэр оргил билээ. Оргилд хүрэх зам амаргүй ч энэ өөд тэмүүлсэн хэн бүхэн эрдмээр өөрийгөө гоёж явдаг жамтай. “Нийслэл таймс” сонин Та бүхний эрдмийн дөрөөнд сүү дусааж, цацал өргөе.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2166940/59e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63298
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49288
89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8702
87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
86 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2980
84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8511
82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10705
81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17740
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8115
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9596
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8326
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9029
73 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13587
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8750
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9720
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10485
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12415
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16512
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16428
» Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15539
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18425
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20597
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22377
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18200
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20744
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30791
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21467
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20894
47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22570
배너신청
자생병원

배너신청