Бичлэгийн тоо 91

Өнөөдөр-Долоон сарын нэгэн

Уншсан 17918 vote 0 2009.07.01 09:44:47
Өнөөдөр долоон сарын нэгэн! 7/1. Үүнийг чухам өнөөдөр эргэж дурсахгүй бол нүгэл болно, учир нь “Долоон сарын нэгэн” хэмээх нэгэн огноо Монголын түүхээс хэзээ ч салахгүй нэр томъёо болон үлдлээ. Сайнаараа ч, муугаараа ч. Сургамжаар ч, түүхээр ч. Хожмын түүхчид энэ үйл явдалд бодитой дүгнэлт өгөх биз. Өнөөдөртөө үүнд дүгнэлт өгөхөд түүхийн талаасаа хэтэрхий эрт байна. Үгүйдээ л жагсагчид руу хэн буудах зөвшөөрөл өгсөн, хэн үүнийг гардан гүйцэтгэсэн, хаа хамаагүй Соёлын төвийг хэн галдан шатааж тоносон, энэ нь зохион байгуулалттай байсан уу, тайван жагсагсадыг хэн өдөөн хатгалга руу түлхэн оруулсан, энэ нь хэнд хэрэгтэй байсан гээд үй түмэн асуултын хариу олдоогүй л байна. Бүтэн жил болчихоод байхад үүний хариуг хэн гаргахгүй нуун дарагдуулаад байна, яагаад гэдэг асуулт ч хариугүй л байна. Харин яагаад Долоон сарын нэгэнд гэв гэнэт 20-30 мянган хүн төв талбай дээр хэний ч дуудлага заллага үгүйгээр цуглан эсэргүүцлээ илэрхийлэв гэдэг байраг л эхнээсээ тодорхой байсан зүйл. Хэдийгээр бослогын маргаашаас л Оросын мэдээллийн хэрэгслэл үүнийг америкчуудын зохион байгуулсан зүйл, урааны хувьсгал, эсгий гэрийн хувьсгал, өрнийхний хатгалгаар хийгдсэн өнгөт хувьсгал хэмээн тодорхойлж байсан ч гэсэн яг үнэндээ хэн ч өдөөн хатгаагүй, зохион байгуулаагүй - ард түмний эсэргүүцэл байсан юм. Эрх чөлөөгөө олсон, олсноо эдэлж сурч байгаа тэр л ард түмэн луйвар булхайг эсэргүүцэн хэнээр ч хэлүүлэлгүйгээр төв талбай дээрээ цугласан юм. Ийм илэрхий юмыг үгүйсгээд ч яах юм билээ.  
 Өнгөрсөн 20 жилд болсон хамгийн шудрага зөв сонгууль 1990 оны 7-р сарын 22-нд болжээ. Монголын ардчилалын өдөр бол 7/22 юм. Бид түүхэндээ анх удаа ард түмнээрээ чөлөөт санал өгөх хэлбэрээр төрөө сонгосон. Үндсэн хуулинд орсон засвар ёсоор анхны байнгын ажиллагаатай парламентийг 51 суудалтайгаар байгуулах болсон. Энэ парламентэд тухайн үед байгуулагдаад байсан намууд хичнээн суудал авахыг ард түмнээс пропорциональ гэгддэг системээр авчээ. Сонгогчийн өмнө сонгуульд нэрээ дэвшүүлсэн зургаан намын нэр байх, тэндээс нэгийг нь дугуйлж дэмжинэ. Байнгын бус ажиллагаатай Ардын их хурал 430 суудалтай, түүнийг нь сум, дүүргийн тоогоор хуваагдсан тойргууд нэг нэг хүнийг сонгон шалгаж бүрдүүлнэ. Намуудын авсан суудалд тухайн намаас чухам хэн нь суухыг Ардын их хурал чуулганаараа шийднэ. Өөрөөр хэлбэл намын суудлын тоог ард түмэн шууд шийднэ, суух төлөөлөгчийг нь ард түмнээс сонгогдсон 430 гишүүн сонгоно. Ингээд МАХН суудлын 60 хувийг авсан. Монголын социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам тус бүр гурван суудал, үлдсэнийг нь Монголын ардчилсан нам авч билээ. 51 суудал дээр суусан гишүүд нэгэнт жалга жалганаас сонгогдоогүй учир жалгын өмнө хариуцлага хүлээдэггүй, тэр л хэрээрээ зөвхөн нийт улс орны эрх ашгийн асуудлыг л хөндөн хэлэлцдэг байв.
 
  Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараагаас бантангаа хутгаж мундраа дэлгэж эхэлсэн дээ. Тойргуудыг аймаг дүүргүүдэд 26 тойрог болгон хувааж олон мандаттай мажоритар сонгууль явуулав. Энэ систем нь яльгүй ч бай илүү санал авсан нь бүх суудлаа авдаг учир цөөнх болсон нь огт суудалгүй хоцордог, тэдний дуу хоолой ор тас алга болно. Үнэхээр ч ийм дүн гарч 60 хүрэхгүй хувийн санал ард түмнээс авсан МАХН 76 суудлын 70-ийг нь буюу 90 хувийг нь дангаараа авчиж билээ. 1996 онд нөгөө 70 маань өөрсдийнхөө дахин сонгогдохыг бодоод түрүүнийхээсээ долоон дор хууль батласан нь улсыг аймгаар нь биш бүлэглэсэн сумдаар 76 хэсэг болгоод тойрог болгоноос нэг хүн сонгох хувилбар ажгуу. Харин асуудал тэдний бодсоноос эсрэгээр гарч ардчилалынхан 50 суудал авч орхив. 

  2000 онд нийгмийн хандлага яльгүй эргэж МАХН-ыг дэмжигчид илүү олонх болсон байлаа. Үнэхээр ч тэд ард түмнээс 50,4 хувийн дэмжлэг авч нийт суудлаас 72-ийг нь буюу 95 хувийг нь хусаж орхих нь тэр. Нийгмийн үлдсэн 49,6 хувь нь 4 суудалтай хоцорлоо. 2004 оны сонгуулиар нийгмийн дэмжлэг мөн л яльгүй эргэж ардчилалынхан илүү шанстай болов. Харин энэхүү хэд хэд нахисан сонгуульд намууд болон улс төрчид суралцан дадлагажиж зальдах, луйвардах, хулгайлах, худалдаж авах, хуурах есөн шийдийн аргад үнэн чадамгай болжээ. Үүндээ төрийн аппаратыг ашиглах төдийгүй гадаад орны сонирхогч хүрээнийхнийг татан оролцуулах болсон байна. Энэнийг эрх барьж байгаа нь л хийж чадна. Учир нь төрийн эрх мэдэл мөнгө цаас нь тэдний мэдэлд байгаа. Үүнээ дагасан бүхэл бүтэн зохион байгуулалттай сүлжээ ч төрийн мөнгөөр хагас нууц байдлаар ажиллах болсон юм. Энэ сүлжээнд ажиллагсад одон тэмдгээс эхлээд мөнгө төгрөг эд материалаар урамшдаг, гэхдээ ичнэ зовно гэж байхгүй ил цагаан болоод ирсэн юм. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн зарчим үйлчлэнэ.Эрх баригчид ялагдаад ирэнгүүтээ улаан цагаандаа гарч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж зарлаад ичгүүргүй луйвар илээр хийж гарсан юм. Үнэндээ тэд тасархай ялагдсаныг янз бүрийн судалгаа харуулдаг.
 
Эргэж эргэж нуг гэгчээр 2008 оны сонгуулийг мөнөөх 1992 оны олон мандаттай хувилбараараа явуулах боллоо. Урьд нь сонгогч мандатын тоогоор санал өгдөг байсан бол одоо хүссэн тоогоороо өгөх болов. Бүртгэлийн системгүй улс магадгүй дэлхийн хамгийн төвөгтэй системийг бодож олжээ. Гэвч төвөгтэй тусмаа луйвар хийхэд хялбар. Өнгөрсөн жилийн сонгуулиар сонгогч хэдэн санал өгсөн нь мэдэгдэхгүй учир баланс барьж болохгүй байсан нь залилан луйвар хийх хамгийн том тавцан болов. “Нэгийг тоо” гэдэг оппераци явуулжээ. Дүн гарангуут нэгтгэл дээр нь гаргах гэсэн хүнийхээ дүнгийн өмнө нэгийн тоо тавьчихана. 115 санал авсан хүний дүнгийн өмнө “1” тавьчихаар 1115 санал авсан болно. Бүх саналын хуудсыг эргэж гарган дахин тоолохгүй л бол энэ дүн баригдахгүй. Залиланг бүх хэсэг дээр хийхгүй, сонгож авсан хэдхэн хэсэг бусдын дүн гарахыг хүлээгээд сууж байна, хэдэн санал нэмэх хэрэгтэйг утсаар хэлэнгүүт түүнийг нь нэмээд өгнө. Тухайн “азтай” хэсгийн бүх ажиллагсад аль намаасаа үл хамааран ажиглагчтай юутай хээтэйгээ хэр хэмжээнд нь бол олдошгүй их мөнгөөр мялаалгана. Зөвхөн үүгээр амьдраад сурчихсан нийгмийн бүлэг ч буй болж амжижээ. Энэ арга ялангуяа өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд бүр ч төгөлдөршсөн нь илэрхий харагдсан. Ухаан нь Баянзүрх дүүрэгт урьд нь УИХ-ын сонгуульд орж байсан хэрэндээ нийтэд танигдсан хэсэг ардчилагчид мөнгө төгрөг гарган түлээ нүүрс гурил будаа тараан аминдаа их л хичээсэн боловч хэн нь ч цухуйсангүй. Харин Ху-ын гэгдэх хэн ч танихгүй хорин хэдтэй залуучууд тэдэн шиг тэнэгтсэнгүй, чив чимээгүй сууж байгаад л “хэрэгтэй газар” нь мөнгөө нэг дор зарцуулаад л тов хийтэл гараад ирсэн байна.
    Өнгөрсөн оны Долоон сарын нэгэнд ард иргэд шудрага бус явдалд дургүйцсэндээ тэсвэрээ бараад гарч ирсэн юм. Тэд улс орноо аварсан. Тэд үр хүүхдийнхээ ирээдүйг аварсан. Тэд улам бүр авилгажиж буй төрөө аварсан. Тэд Монголын түүхэнд хэзээ ч балрахгүй мөрөө үлдээсэн. Тэд иргэний зориг гаргаж энэ орны жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг луйварчдад сануулсан. Соёлын төв түймэрдсэн, морин хуур хулгайлсан, урлагийн бүтээл эвдэн сүйтгэсэн, цагдаа зодсон, архи олзлон гударсан, тонон дээрэмдсэн, машин шатаасан, зэрлэг балмад загнасан зэрэг бол тусдаа асуудал. Тэрийг зөвтгөх ч гээгүй. Иргэдийн шудрага тэмцлийг зориуд муухай харгдуулах гэсэн тайлбарлагчдын явуулга уу, сүүлд нь цугласан эрүүгийн элементүүдийн танхайрал уу – одоо хэлэхэд дэндүү эрт байна. Гэмт хэргийг гэмт хэргээр нь ойлгон шүүх хэрэгтэй болохоос талбай дээр 30 мянган дээрэмчин цуглаж галдан шатаасан маягаар, эсвэл гэртээ зүгээр сууж байсан улсыг америкийн империалистууд мөнгө төгрөгөөр зодон гадаа гаргаж ирсэн маягаар тайлбарлана гэдэг зөөлхөн хэлхэд... юу ч гэмээр юмбдээ?!  Долоон сарын нэгэн – Монголын ард түмний шудрага тэмцлийн өдөр!
2009.6.30        

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1883164/a18/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63297
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49287
89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3895
88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8700
87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2689
86 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2775
85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2978
84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2625
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8509
82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10704
81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17738
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10016
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8114
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9594
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12642
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8325
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8439
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9028
73 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8633
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13586
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8749
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13178
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9719
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10484
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12414
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14140
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16511
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16427
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15610
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15538
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16397
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18423
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20596
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18395
» Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17918
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22375
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18198
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21695
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20741
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19708
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30790
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21465
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20397
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20893
47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22569
배너신청
자생병원

배너신청