Бичлэгийн тоо 294
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг

-Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай-

Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт ард иргэд ээ

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь хүн бүрт ер бусын сэтгэгдэл төрүүлдэг.

Аливаа он цаг нь тухайн үед амьдарч буй хүмүүсийн амьдралын тусгал болж үлддэг. Улирч буй 2009 он ч ялгаагүй. Хэдхэн хормын дараа Монголчууд та бидний хамтын бүтээл болсон эдүгээгийн 2009 он түүх болж үлдэнэ.

Өнгөрч буй онд хамгийн олон хос хуримлаж, бас сүүлийн хорин жилийн түүхэнд хамгийн олон шинэ хүн Монголд мэндэлжээ. 2009 онд Монгол улс 68 мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ онд олон мянган 6-н настнууд анх удаа сургуулийн алтан босгоор алхсан бол, мөн олон мянган залуус сургуулиа төгсөж ажил амьдралын их гараанд хөл тавьжээ.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж зүтгэсэн олон монголчууд амжилтын эзэд болцгоожээ. Тэдний дотроос манай спорт урлагийнхан, уран бүтээлчид, чөлөөт үйлдвэрлэгчид өнгөтэй байлаа. Манай тариаланчид атар газар эзэмшсэнийхээ хагас зууны ойг арвин ургац, өндөр амжилтаар угтлаа. Халх голын ялалтын түүхт 70 жилийн ой тохиож ард иргэд маань ахмад үеийнхнийхээ баатарлаг, гавъяат үйлсийг бахархан тэмдэглэлээ. Монголчууд ардчилсан түүхэн сонголтоо баталгаажуулж, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монгол түмний нийтлэг ололт, үнэт зүйл, үндэсний бахархал болгож олон жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Ардчилал, эрх чөлөөнийхөө ололтыг газар бүр агуулгын хувьд баталгаажуулан бэхжүүлэх их ажил үргэлжилсээр байна.

Өнгөрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг түгшээсэн түгээмэл хүндрэл сорилтууд ч биднийг тойрсонгүй. Гэхдээ Монголчууд энэ бүхнээс сургамж авч, Монгол хүн Монголоо дэмжин улсаараа урагшлахын үлгэр дууриаллыг бас үзүүллээ. Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн боломж хүчин чадлыг огцом нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлүүд гарч, гэрээ хэлцлүүд батлагдлаа.

Цаашид Монгол түмний нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, олон бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн хүндтэй, нэр төртэй, бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улс ч олон улс, хүн төрөлхтний анхаарал татсан чухал асуудлаар байр сууриа илэрхийлж идэвхтэй ажиллаа.

Ирж буй 2010 онд Монголынхоо сайн нэрийг, аав ээжийнхээ сайхан алдрыг, ус нутгийнхаа нэр төрийг хүн бүр сайнаар гаргаж, өндөрт өргөнө гэдэгт би итгэж байна.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе. Happy New Year.

Одоо та бүхэн оргилуун дарсаа бариарай. Бие биендээ баяр хүргээрэй. Сайхан ерөөл хэлээрэй. Энхрий бяцхан үрсээ үнсээрэй. Аав ээж, өвөө эмээ, настан буурлууддаа баярлалаа гэж хэлээрэй. Хол газар яваа нэгэндээ, дотнын хүмүүстээ шинэ оны мэнд хүргээрэй.

Та бүхний зарим нь шинэ оны баяраа тэмдэглэсэн, зарим нь одоо тэмдэглэж байгаа байх. Харин бид бүгдээрээ одоо шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ оны баяраар хүн бүр бие биендээ сайхан ерөөл өргөж, билэгтэй үгс хэлэлцдэг. Одоо гарч буй шинэ-2010 он хүн бүрийн, та бүхний бие биендээ хандаж хэлсэн ерөөл, билэг бүхэн биелсэн, Монгол түмний хийморь өөдөө сайхан жил байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай. Баяртай 2009 он, Сайн байна уу 2010 он. Баярлалаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2611548/1b6/trackback

xovorxon

2010.01.16 17:50:11
*.213.239.228

Erunxiilogchuu   baga  ideerei 

yongung

2010.01.19 22:29:15
*.203.140.234

hovorhon guluguu! chi huniig uurteigee zuirlej bitgii bodoj bai za!

munkoojeonju

2010.01.22 16:22:28
*.127.76.112

2 eregtei ondor tsalintai ajil d avna gereeeniih bh estoi utas 010 7549 8002

mgldevochka

2010.02.17 15:12:32
*.162.52.107

bj bgaag ni yag xujaa   ...... mgl ex orniig mini xudaldsan muu novsh ...........

moot

2012.04.19 22:24:46
*.160.5.51

elbegee   yanhaniig    gadniihand    avilgalaar   biye    unelj     baihad   ni    medrel   mongolchuudtai     ni    hamt    buudaad   ustgachih    ymsan   xa    xa    xa    xa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5187
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6671
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5761
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8370
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9943
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11885
249 Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file ADVertisement 2009-10-26 33943
248 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1] ADVertisement 2009-10-28 35680
247 Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5] ADVertisement 2009-10-28 41810
246 Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file Levi`s 2009-10-30 32045
245 Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1] ADVertisement 2009-11-02 33014
244 대한민국 국회방송 출연 섭외 file ADVertisement 2009-11-03 26726
243 Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file ADVertisement 2009-11-04 30067
242 үнэ төлбөргүй зөвлөгөө file [1] ADVertisement 2009-11-05 31755
241 축산농가 외국인 근로자 방역지침 file ADVertisement 2009-11-05 30108
240 Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3] ADVertisement 2009-11-05 33785
239 Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10] ADVertisement 2009-11-10 29927
238 Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file ADVertisement 2009-11-11 30844
237 Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file ADVertisement 2009-11-11 32494
236 БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2] ADVertisement 2009-11-11 32579
235 Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9] ADVertisement 2009-11-12 39725
234 Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1] ADVertisement 2009-11-18 35481
233 Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1] ADVertisement 2009-11-18 32594
232 Монгол иргэдийн анхааралд file [7] Levi`s 2009-11-21 65800
231 Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3] ADVertisement 2009-11-26 33070
230 Шууд очиж үзэх үйлчилгээ [3] ADVertisement 2009-11-26 32772
229 Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2] ADVertisement 2009-12-18 27655
228 H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1] Levi`s 2010-01-04 23913
» Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5] Levi`s 2010-01-04 30419
226 Бурхан хүн танаас гуйж байна file [6] Levi`s 2010-01-06 47957
225 ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ file [1] admin 2010-01-10 24741
224 Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ file [1] Levi`s 2010-01-21 24299
223 СОЛОНГОСЫН СОЁЛЫН СУРГАЛТ file [1] ADVertisement 2010-01-28 22112
222 SUWON HOTIIN TSAGAAN SAR [1] ADVertisement 2010-02-05 22808
221 УЛСАНД УГЖ ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОНО [6] admin 2010-02-14 20852
220 Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт file [3] ADVertisement 2010-02-16 23698
219 Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө file [1] ADVertisement 2010-02-17 24291
218 Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ file [6] Levi`s 2010-02-23 21489
217 Kim Yu-na wins gold and sets new world record file [5] ADVertisement 2010-02-26 23189
216 Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ Levi`s 2010-03-04 18987
215 Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2] Levi`s 2010-03-08 33054
214 외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 file [11] ADVertisement 2010-03-12 23502
213 САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [41] [1] admin 2010-03-26 37396
212 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ [2] admin 2010-04-06 22778
211 Гадаад иргэдийн хуучин барааны яармаг худалдаа [1] Korea News 2010-04-13 22651
210 Солонгос улс руу 2012 оноос хурууны хээгээр нэвтэрдэг болно. [17] Levi`s 2010-04-15 78237
209 Бид бол ажилчид , бид бол нэг чуулган 05-сарын -02өдөр [10] Levi`s 2010-04-20 23083
208 Дахин ажиллуулах тогтолцоонд өөрчлөлт [5] Korea News 2010-04-20 23256
207 Батнэгдэл холбооноос БНСУ-д амьдардаг 8-18насны Монгол хүүхдүүдийн дунд судлагаа явуулж байна [2] ADVertisement 2010-04-26 23326
206 Монголын телевизийн сувгууд Ази даяар гарч эхэллээ. file [9] admin 2010-04-30 26061
205 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [34] Levi`s 2010-05-03 66918
배너신청
자생병원

배너신청